Онгоцны цонхоор авсан 19 гэрэл зураг. Уран зөгнөлийг бодит болгосон мэт үгээр илэрхийлшгүй гайхалтай дүр зургууд

5

Жирийн хүн амьдралдаа тэр болгон онгоцоор нисээд байдаггүй. Хэрвээ онгоцонд суух завшаан тохиовол дэлхий ертөнцийг өөр өнцгөөс харах боломж олдоно. Шинэ соргог зүйл уран бүтээлч хүний хувьд маш том олз. Онгоцоор нисэх мэдрэмж ч өөрөө сайхан, бас нислэгийн үеэр янз бүрийн л бодол толгойд орж ирэх тул шинэ санаа олж авахыг үгүйсгэхгүй. Цөөхөн цаг жижиг онгоцоор нисэж байсан ч хамаагүй, та дэлхийн гоо сайхныг өндрөөс тольдох боломж шүү дээ.

Сансар огторгуйн гүн хөх орчин бас агаарын нимгэн давхарга. Үнэхээр сэтгэл хөдөлгөж байна

© Floameh ​/ reddit

 

Танзани дээгүүр нисэж байна аа.. Натрон нуурын гэрэл зураг

© MacMorgan

 

Доор Альпийн нуруу харагдаж байна

© billyboem5

 

Ийм үүл хараад үл мэдэгдэх гариг ертөнцийн тухай хүссэнээрээ уран зөгнөж болно

© 2ndEntity / reddit

 

Байдаг л жирийн техникийн усан сан, гэхдээ элсэн цөл дунд дурайн харагдах яг таг өөгүй тэгш өнцгүүд дээр өөрийн эрхгүй нүд тусна

© honeybadger3891 / reddit

 

Карибын тэнгисийн гэрэл зураг – дэлхий дээрх халуун орны диваажин

© Pandonia42 / reddit

 

Онгоцны цонхоор хүртэл Гранд-Каньон аймшигтай харагдаж байна

© Gravy_51 / reddit

 

Эртний мозаик мэт харагдах энэ газар үнэндээ Мадрид хот – саарал гудамж, керамик дээврүүд

© biwook / reddit

 

Идэвхтэй байгаа Сент-Хеленс галт уул. Үүл хүртэл түүний сүр хүчинд дийлджээ

© u/Theseus44 / reddit

 

Үүлэн доогуур харагдах гэрлээр хүмүүс хаана бөөгнөж байгааг мэдэж болно

© Chripaco / reddit

 

Жирийн үзэгдлийг өөр өнцгөөс харах үнэхээр сонирхолтой. Энэ бол жирийн л нэг бороо

© RiCriostoir / reddit

 

Шинэ Зеланд, Квинстаун. Алдарт “The Lord of the Rings” киноны зураг авалт яагаад энэ нутагт хийгдсэн нь ойлгомжтой

© PerTerDerDer / reddit

 

Архитекторын гайхалтай санаа Америкийн Кейп-Кораллд хэрэгжсэн юм. Өөгүй симметр гэж энэ л байх

© biwook / reddit

 

Хятадын Пинюань усан сангийн жишээнээс архитектор болон зураачдын ажлын төгс гүйцэтгэлийг мөн харж болно

© Jezawan / reddit

 

Польшийн Сулошов тосгоны олон өнгө аяс

© Wisienn / reddit

 

Хээр байгаа салхин сэнс. Онгоцны цонхоор харахад католик шашны оршуулгатай андуурмаар, яагаад ч юм далай тэнгис дунд орших оршуулга мэт

© Vladnightfury / reddit

 

Үүл “Окей” гэдэг дохиогоор мэндчилээд байна уу даа?

© demzky / reddit

 

Нью-Йоркийн төв цэцэрлэгт хүрээлэнгийн эргэн тойрон дандаа тэнгэр баганадсан барилгууд бий. Сюрреализмыг үнэлдэг хүний хувьд сайхан гэрэл зураг болжээ

© SomeTranslator / reddit

 

Энэ гэрэл зураг дээр байдаг л хөрсийг буулгаж. Гэхдээ онгоцны цонхоор яагаад ч юм шигүү ой шиг л харагдана

© katana_kusanagi / reddit

Танд хамгийн таалагдсан зураг нь аль байсан бэ? Сэтгэгдэл хэсэгт бичиж бидэнд саналаа хуваалцаарай.

101
ГайхмаарГайхмаар
23
ХөөрхөнХөөрхөн
17
ГоёГоё
15
ХарамсалтайХарамсалтай
13
ТэнэглэлТэнэглэл
11
Ха ХаХа Ха
5
БурууБуруу
5
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *