Танд урд өмнө нь хэний ч хэлж байгаагүй эфирийн тосны 19 ашигтай хэрэглээ

3

Эфирийн тос гэхээр л олон хүмүүс үнэртүүлэгч гэж ойлгодог. Харин уг тосыг олон аргаар ашиглаж болдгийг тэр болгон мэддэггүй.

Та бүхэндээ эфирийн тосыг хэрхэн хэрэглэж болох талаар сонирхолтой мэдээлэл бэлдлээ. Зарим нэг хэрэглээг та өөрийн болгоно гэдэгт итгэлтэй байна.

1. Гааны эфирийн тос өвчин намдаана

  • Толгой өвдсөн үед гааны тос дусаасан кремийг чамархайдаа түрхэнэ.
  • Сарын тэмдгийн үеийн өвчинд хуурай цайнд гааны тос дусааж хэсэг байлгасны дараа хандалж ууна.
  • Шүдний өвчний үед ургамлын тосонд 2-3 дусал дусааж амаа зайлах эсвэл хөвөнд шингээж шүдэндээ тавина.

 

2. Нимбэгийн тос турахад тусална

  • Хоол идэхээсээ өмнө шүршдэг саванд хийсэн нимбэгийн эфирийн тос тасалгаандаа цацаарай, нимбэгийн үнэр хоол идэх дуршлыг бууруулдаг.
  • Хэдэн дусал ургамлын тос (маалинга, олив зэрэг) дээр нимбэгийн багахан эфирийн тос хийж салатаа хутгана. Ходоод цэвэрлэх үйлчилгээтэй.

 

3. Цайны модны тосоор нүүрээ цэвэрлэнэ

  • Батгатай тэмцэх үр дүнтэй арга: кастровын тос болон маалингын тосыг 1:3-ын харьцаагаар хольж дээрээс нь 2-3 дусал цайны модны тос нэмнэ. Тосыг нүүрэндээ түрхээд бүлээн алчуураар бигнэнэ (4-5 удаа алчуураа солих байх), тосны үлдэгдлийг хүйтэн алчуураар арчиж авна. Үр дүн гайхалтай хурдан харагддаг юм.
  • Хөлийн хумс мөөгөнцөртсөн бол тэр хэсэг дээр цайны модны тос түрхэнэ.
  • Уруул дээр хомхой долоосон үед тослог ихтэй тосонд 2-3 дусал цайны модны тос нэмж урууландаа түрхээрэй.

 

4. Лавандагийн тос хортон шавьж үргээнэ

  • Агаарт гарахдаа лавандагийн тосыг яг л үнэртэй ус шиг ашиглаж болно. Цус сорох хортон шавьжийг үргээнэ, хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдэд ямар ч гаж нөлөөгүй.
  • Цагаан эрвээхий нисээд байвал хөвөнд шингээсэн тосыг гэртээ байрлуулаарай.

 

5. Жасмины тосоор үсээ сэргээнэ

  • Жасмин – тайвшруулах үйлчилгээтэй. Жасмины тостой лаа нь сэтгэл санааг тайвшруулж сэргээж өгдөг.
  • Иллэг хийх тосондоо жасмины тос нэмээрэй – таны арьс зөөлөн торгомсог болно.
  • Жасмины тос үс сэргээнэ, шампунь эсвэл ангижруулагчдаа 4-5 дусал тос дусааж угаана.

 

6. Эвкалиптийн тос эрүүл мэнд, дархлаанд сайн

  • Хамрын салст хавагнахад хэрэглэдэг – хамраа угаахдаа 1-2 дусал нэмнэ, утаж байгаа бол 3-4 дусал.
  • Ханиалга зөөлрүүлэхийн тулд 4-5 дусал тосыг спиртийн уусмалтай хольж цээжинд тавина.
  • Эвкалиптийн тос шарх, хөхрөлт, цэврүү зэргийн эдгэрэлтийг хурдасгана. Ургамлын тостой хольж шархан дээрээ түрхээрэй.

 

7. Шилмүүсний тосоор гэрээ цэвэрлэнэ

  • Шилмүүсний тос гэрийн агаар цэвэршүүлдэг: хөвөнд тосыг шингээж соруулаарай – дараа нь гэрээ соруулахад таатай үнэр гэрээр нэг тархана.
  • Мөн эвгүй үнэр дардаг – давс дээр хэдэн дуслыг дусаагаад тасалгаандаа орхино.
  • Угаалгын шингэн бодисонд хэдэн дуслыг хийнэ – аяга, таваг тань гялалзаад л ирнэ.

 

Бонус

Хуурамч эфирийн тос гадуур маш ихээр зарагддаг тул худалдан авахдаа болгоомжтой хандана. Эмийн сан эсвэл томоохон дэлгүүрүүдээр зарагдаж байгаа эфирийн тос авахаас татгалзаарай. Тос дараах шаардлага хангаж байгаа эсэхийг анхаар:

  • Эфирийн тос нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг хангасан байх ёстой: ISO эсвэл GMP (Good Manufacturing Practice) тэмдэглэгээ байгаа эсэх
  • Тосны тэмдэглэгээн дээр заавал 100 % Essential Oil, Pure Essential Oil, Pure and Natural гэсэн бичилт хийгдсэн байх ёстой, эс бөгөөс жинхэнэ эфирийн тос биш.
  • Шил нь хар өнгөтэй (50%-ийн бууралттай), өөрийн зориулалтын дусаагууртай байна.

Зөвлөгөө: тосыг зөвхөн дүрмийн дагуу л ашиглана, энэ үед таны найдвартай үнэнч туслагч болж чадах ажээ.

Танд эфирийн тос ашиглах шалгарсан арга байгаа юу?

6
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Аагий Аагий

    Аагий Аагий

    2017/12/05 at 19:38

    Эфирийн тос гэж ямар тос байдаг юм бээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *