Аз жаргалыг томьёолсон алдартнуудын үг хийгээд дэлхийн хамгийн аз жаргалтай амьтад

0

“Хүн зовлонгоо ярих мөртлөө аз жаргалтай байгаагаа барагтай бол анзаардаггүй. Аз жаргалыг ихэвчлэн өнгөрсөн, ирээдүй цаг дээр л бодоод байдаг нь хачин. Яагаад ч юм хийсвэрээр бодож сэтгэдэг. Тэгвэл тэр хайгаад, алсад одсон гэж бодоод байгаа, ирээдүйд ирнэ гэж хүсээд байгаа аз жаргал үргэлж дэргэд байдаг. Цаг мөч бүрт бид аз жаргалыг амсч л байдаг. Гол нь түүнийг мэдрэх нь л чухал.”

Энэ бол нийтлэлч Д.Мөнгөндалайгийн үг. Үнэхээр гарцаагүй үнэн зүйлийг тэрээр өгүүлжээ. Аз жаргалыг алс холоос хайх бус, ирэхийг нь хүлээх бус зүгээр л түүнийг мэдрэх хэрэгтэй аж. Аз жаргалыг хүн бүр өөр өөрийнхөөрөө тодорхойлдог. Харин бид энд АНУ-ын 16 дахь ерөнхийлөгчөөс эхлээд 14-р Далай лам, зохиолч, жүжигчин, дуучин, багш сурган хүмүүжүүлэгч, яруу найрагч, философич, хөтлөгч, уран бүтээлч, улс төр нийгмийн зүтгэлтэн, эрдэмтэн мэргэд зэрэг алдартнуудын аз жаргалыг томьёолсон үгсийг хүргэлээ. Үүнтэй хамтатган дэлхий дээрх хамгийн аз жаргалтай амьтад хэмээн цохогдсон амьтдын хайр татам, аз жаргал мэдрүүлсэн зурагнуудыг хүргэж байна.

50. “Үлгэр ихэвчлэн аз жаргалаар төгсдөг.” АНУ-ын 16 дахь ерөнхийлөгч Abraham Lincoln

Аз жаргалыг томьёолсон алдартнуудын үг хийгээд дэлхийн хамгийн аз жаргалтай амьтад 1

49. “Аз жаргалгүй байгааг анагаах эм гэж үгүй.” Колумбын зохиолч Gabriel García Márquez

Аз жаргалыг томьёолсон алдартнуудын үг хийгээд дэлхийн хамгийн аз жаргалтай амьтад 2

48. “Хөгжилдөн баясахад зарцуулж буй цаг хугацаа нь үр дүнгүй өнгөрүүлж байгаа цаг биш юм.” Зохиолч Marthe Troly-Curtin

Аз жаргалыг томьёолсон алдартнуудын үг хийгээд дэлхийн хамгийн аз жаргалтай амьтад 3

47. “Аз жаргал гэдэг нь ямар нэгэн бэлэн болсон зүйл биш юм. Аз жаргал нь чиний өөрийн үйл хөдлөлөөс хамаардаг.” 14-р Далай лам

Аз жаргалыг томьёолсон алдартнуудын үг хийгээд дэлхийн хамгийн аз жаргалтай амьтад 4

46. “Амьдралаа баяр баясалтай байлгах хамгийн чухал зүйл бол ямар ч зүйл болж байсан аз жаргалтай байх.” Британий жүжигчин Audrey Hepburn

Аз жаргалыг томьёолсон алдартнуудын үг хийгээд дэлхийн хамгийн аз жаргалтай амьтад 5

45. “Өөрийгөө баярлуулах хамгийн шилдэг арга бол бусдыг баярлуулахыг хичээх.” Америкийн зохиолч Mark Twain

Аз жаргалыг томьёолсон алдартнуудын үг хийгээд дэлхийн хамгийн аз жаргалтай амьтад 6

44. “Сэтгэл санаагаа өөдрөг байлгахад баясаж хөгжих зүйл үргэлж ойрхон байдаг гэдгийг би мэднэ.” Канадын зохиолч L.M. Montgomery

Аз жаргалыг томьёолсон алдартнуудын үг хийгээд дэлхийн хамгийн аз жаргалтай амьтад 7

43. “Амьдралыг өөдрөг байлгахад ямар нэгэн хязгаар байдаг гэж би боддоггүй.” Америкийн зохиолч Jonathan Safran Foer

Аз жаргалыг томьёолсон алдартнуудын үг хийгээд дэлхийн хамгийн аз жаргалтай амьтад 8

42. “Бид бүгд аз жаргалтай байхсан гэж амьдардаг. Гэтэл бүгд адилхан атлаа өөр өөрөөр амьдардаг.” Холокостын еврей хохирогчдын нэг Anne Frank

Аз жаргалыг томьёолсон алдартнуудын үг хийгээд дэлхийн хамгийн аз жаргалтай амьтад 9

41. “Аз жаргалтай байна гэдэг төгс өдөр байна гэсэн үг биш. Харин төгс бус байдлаас давж харж байгаа хэрэг юм.” Ямайкын дуучин Bob Marley

Аз жаргалыг томьёолсон алдартнуудын үг хийгээд дэлхийн хамгийн аз жаргалтай амьтад 10

40. “Хэрвээ чи сайн сайхан, эерэг бодолтой байвал тэр чинь чиний нүүр царайг нарны цацраг адил гэрэлтүүлж, үргэлж хайр булаам харагдах болно.” Британий зохиолч Roald Dahl

Аз жаргалыг томьёолсон алдартнуудын үг хийгээд дэлхийн хамгийн аз жаргалтай амьтад 11

39. “Энэ богинохон амьдралыг амттай байлгах нь чамаас өөрөөс чинь хамаарна.” Хүний эрхийн төлөө тэмцэгч Sadie Delany

Аз жаргалыг томьёолсон алдартнуудын үг хийгээд дэлхийн хамгийн аз жаргалтай амьтад 12

38. “Би өнгөрснийг бодож баясах биш одоо байгаа зүйлдээ баярлаж, хөгжиж чаддаг төрлийн хүн байх дуртай.” Америкийн зохиолч David Foster Wallace

Аз жаргалыг томьёолсон алдартнуудын үг хийгээд дэлхийн хамгийн аз жаргалтай амьтад 13

37. “Хэрвээ бидний олонх нь авдартай алтнаас илүүтэй хоол хүнс, хөгжил баясал, дуу хуурыг дээгүүрт үнэлдэгсэн бол хорвоо дэлхий илүү аятайхан байхсан.” Английн зохиолч J.R.R. Tolkien

Аз жаргалыг томьёолсон алдартнуудын үг хийгээд дэлхийн хамгийн аз жаргалтай амьтад 14

36. “Бидний сэтгэл санааг цэцэглүүлэх сайхан цэцэглэгч шиг биднийг аз жаргалтай болгодог хүмүүст талархаж бай.” Францын зохиолч Marcel Proust

Аз жаргалыг томьёолсон алдартнуудын үг хийгээд дэлхийн хамгийн аз жаргалтай амьтад 15

35. “Аз жаргал чиний нэрийг сонсоод чамайг олохоор гудамж хэсэн гүйж байдаг.” Персийн яруу найрагч Hafez

Аз жаргалыг томьёолсон алдартнуудын үг хийгээд дэлхийн хамгийн аз жаргалтай амьтад 16

34. “Аз жаргалыг бусдаас хүлээх хэрэггүй. Аз жаргалын түлхүүр нь чи өөрөө юм.” Америкийн зохиолч Alice Walker

Аз жаргалыг томьёолсон алдартнуудын үг хийгээд дэлхийн хамгийн аз жаргалтай амьтад 17

33. “Хэрээс хэтэрсэн зүйлд санаа зовохоо болих нь аз жаргалтай байх цорын ганц зам юм.” Эртний Грекийн философич Epictetus

Аз жаргалыг томьёолсон алдартнуудын үг хийгээд дэлхийн хамгийн аз жаргалтай амьтад 18

32. “Аз жаргалын нууц нь дуртай зүйлээ хийхэд бус хийж байгаа зүйлдээ дуртай байхад оршдог.” Шотландын зохиолч J.M. Barrie

Аз жаргалыг томьёолсон алдартнуудын үг хийгээд дэлхийн хамгийн аз жаргалтай амьтад 19

31. “Аз жаргалыг би юу ч болж байсан дотроо эрх чөлөөтэй, амар тайван байх гэж тодорхойлно.” Америкийн ток шоуны хөтлөгч Oprah Winfrey

Аз жаргалыг томьёолсон алдартнуудын үг хийгээд дэлхийн хамгийн аз жаргалтай амьтад 1

30. “Бурхан минь, аз жаргалтай агшин. Яагаад энэ бүх амьдралын туршид үргэлжилж болохгүй гэж?” Оросын зохиолч Фёдор Достоевский

Аз жаргалыг томьёолсон алдартнуудын үг хийгээд дэлхийн хамгийн аз жаргалтай амьтад 20

29. “Аз жаргалын агшин бүрийг барьж ав. Хайрла, хайрлуул. Хичнээн тэнэг байсан ч энэ бол дэлхий дээрх цорын ганц бодит зүйл. Энэ бол бидний хүсэж буй цорын ганц зүйл.” Оросын зохиолч Лев Толстой

Аз жаргалыг томьёолсон алдартнуудын үг хийгээд дэлхийн хамгийн аз жаргалтай амьтад 21

28. “Таны яг одоо амьдарч байгаа үе аз жаргал, баяр баясгалангаар дүүрэн байгаа. Анзаарч чадвал үүнийг мэдэрнэ.” Вьетнамын Зен буддист лам Thích Nhất Hạnh

Аз жаргалыг томьёолсон алдартнуудын үг хийгээд дэлхийн хамгийн аз жаргалтай амьтад 22

27. “Бид аз жаргалтай байх гэж хичээхээ болих юм бол илүү аз жаргалтай болно.” Америкийн зохиолч Edith Wharton

Аз жаргалыг томьёолсон алдартнуудын үг хийгээд дэлхийн хамгийн аз жаргалтай амьтад 23

26. “Аз жаргал бол өхөөрдөм хөөрхөн гөлөг юм.” Америкийн хүүхэлдэйн кино бүтээгч Charles M. Schulz

Аз жаргалыг томьёолсон алдартнуудын үг хийгээд дэлхийн хамгийн аз жаргалтай амьтад 24

25. “Хамгийн энгийн зүйлсээс гоо сайхныг олж чадах хүч нь гэр орныг аз жаргалтай, амьдралыг сэтгэл татам болгодог.” Америкийн зохиолч Louisa May Alcott

Аз жаргалыг томьёолсон алдартнуудын үг хийгээд дэлхийн хамгийн аз жаргалтай амьтад 25

24. “Үйл хөдлөл бүхэн аз жаргал авчрахгүй ч үйл хөдлөлгүй аз жаргал гэж үгүй.” Америкийн философич William James

Аз жаргалыг томьёолсон алдартнуудын үг хийгээд дэлхийн хамгийн аз жаргалтай амьтад 26

23. “Та өөрийн амьдралдаа илүү ихээр талархаж, баясах тусам амьдралд чинь талархаж баярлах зүйл илүү олон гарч ирдэг.” Oprah Winfrey

Аз жаргалыг томьёолсон алдартнуудын үг хийгээд дэлхийн хамгийн аз жаргалтай амьтад 27

22. “Аз жаргал нь нэг талаараа чамайг илүү нухацтай болгодог. Баяр баясгалантай байхад цаг хугацаа зарцуулах нь үнэхээр сайн хэрэг шүү.” Ирландын зохиолч C.S. Lewis

Аз жаргалыг томьёолсон алдартнуудын үг хийгээд дэлхийн хамгийн аз жаргалтай амьтад 28

21. “Хэнд ч чамайг аз жаргалгүйгээр орхин явах боломжийг бүү олго.” Тереза эх

Аз жаргалыг томьёолсон алдартнуудын үг хийгээд дэлхийн хамгийн аз жаргалтай амьтад 29

20. “Юу мэдэрч байгаагаа ухаарч, ямар ихээр хайрлаж, хайрлуулж байгаагаа мэдэрч, баяр баясгалантай байж чадсанаар бид амьдралаа аз жаргалтай болгож байгаа хэрэг юм.” Кариб-Америкийн зохиолч Audre Lorde

Аз жаргалыг томьёолсон алдартнуудын үг хийгээд дэлхийн хамгийн аз жаргалтай амьтад 2

19. “Бид аз жаргалын хувьд зөв байх ёстой гэж би бодохгүй байна. Хэрвээ аз жаргалтай байгаа бол таларх.” Германы жүжигчин Marlene Dietrich

Аз жаргалыг томьёолсон алдартнуудын үг хийгээд дэлхийн хамгийн аз жаргалтай амьтад 30

18. “Жинхэнэ аз жаргал гэдэг нь ирээдүйд санаа зовж бухимдахгүйгээр, итгэл найдвар, айдсын алинаас нь ч хамаарахгүйгээр одоо байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж, өөр юуг ч хүсэхгүй байх юм.” Ромын философич Seneca

Аз жаргалыг томьёолсон алдартнуудын үг хийгээд дэлхийн хамгийн аз жаргалтай амьтад 31

17. “Аз жаргалтай байх гарцаагүй замаа мартаад өөр бусдаас аз жаргалыг эрэлхийлж байгаа бол аз жаргалтай байж чадахгүй.” Америкийн хүний эрхийн төлөө тэмцэгч Martin Luther King, Jr.

Аз жаргалыг томьёолсон алдартнуудын үг хийгээд дэлхийн хамгийн аз жаргалтай амьтад 32

16. “Би нэгэн удаа аз жаргал бол эрүүл мэнд, богинохон дурсамж гэсэн тодорхойлолтыг сонссон юм. Энэ бол туйлын үнэн юм.” Audrey Hepburn

Аз жаргалыг томьёолсон алдартнуудын үг хийгээд дэлхийн хамгийн аз жаргалтай амьтад 33

15. “Аз жаргал болон утга учиргүй зүйл нь зоосны хоёр тал. Эд тусдаа байх боломжгүй.” Франц-Алжир гаралтай зохиолч Albert Camus

Аз жаргалыг томьёолсон алдартнуудын үг хийгээд дэлхийн хамгийн аз жаргалтай амьтад 3

14. “Аз жаргалтай байхад их зүйл хэрэггүй. Энэ нь чиний бодлоос хамаардаг.” Ромын эзэнт гүрний удирдагч Marcus Aurelius

Аз жаргалыг томьёолсон алдартнуудын үг хийгээд дэлхийн хамгийн аз жаргалтай амьтад 34

13. “Аз жаргал бол байгалийн эндэгдэл. Үзэсгэлэнтэй бөгөөд өө сэвгүй гажиг юм.” Америкийн зохиолч Pat Conroy

Аз жаргалыг томьёолсон алдартнуудын үг хийгээд дэлхийн хамгийн аз жаргалтай амьтад 35

12. “Тэнэг хүн л аз жаргалыг алсаас хайдаг. Ухаантай хүн үүнийг өлмий доороосоо л ургуулдаг.” Америкийн зохиолч James Oppenheim

Аз жаргалыг томьёолсон алдартнуудын үг хийгээд дэлхийн хамгийн аз жаргалтай амьтад 36

11. “Инээмсэглэл нь өчүүхнийг гаргах атлаа яг л нарны туяа харанхуйг гийгүүлж, өдөр болдогтой адил их зүйлийг өгдөг зүйл юм.” Америкийн зохиолч F. Scott Fitzgerald

Аз жаргалыг томьёолсон алдартнуудын үг хийгээд дэлхийн хамгийн аз жаргалтай амьтад 37

10. “Би өдөр бүр зөв байхаасаа илүү аз жаргалтай байхыг эрхэмлэнэ.” Английн зохиолч Douglas Adams

Аз жаргалыг томьёолсон алдартнуудын үг хийгээд дэлхийн хамгийн аз жаргалтай амьтад 4

9. “Аз жаргал, баяр баясгалан нь өдөр бүрт янз бүрийн хэлбэрээр нуугдаж байдагт итгэдэг би тэнэг хүн.” Америкийн зохиолч Kurt Vonnegut

Аз жаргалыг томьёолсон алдартнуудын үг хийгээд дэлхийн хамгийн аз жаргалтай амьтад 38

8. “Аз жаргал нь цаг хугацааны уртад дутагдаж байгаа зүйлийг өсгөдөг.” Америкийн яруу найрагч Robert Frost

Аз жаргалыг томьёолсон алдартнуудын үг хийгээд дэлхийн хамгийн аз жаргалтай амьтад 39

7. “Энэ бол би болоод хорвоогийн амар амгалангийн хоорондох ялгаа. Миний хувьд аз жаргал хангалтгүй байна. Би баясал цэнгэлийг шаардаж байна.” Америкийн зохиолч Bill Watterson

Аз жаргалыг томьёолсон алдартнуудын үг хийгээд дэлхийн хамгийн аз жаргалтай амьтад 40

6. “Аз жаргал бол амьдралын утга учир, зорилго, хүн төрөлхтөн оршин байхуйн үндэс юм.” Грекийн философич Aristotle

Аз жаргалыг томьёолсон алдартнуудын үг хийгээд дэлхийн хамгийн аз жаргалтай амьтад 41

5. “Аз жаргал гэж арайхийн нэрлээд бусадтай хуваалцаагүй аз жаргал нь ямар ч амтгүй.” Английн зохиолч Charlotte Bronte

Аз жаргалыг томьёолсон алдартнуудын үг хийгээд дэлхийн хамгийн аз жаргалтай амьтад 42

4. “Би агаар, уулс, модод, хүмүүс зэрэг зүйлсээс ирэх дайралтанд уушиг минь хийлэгдэж байгааг мэдэрдэг. Тэгээд энэ чинь л аз жаргал юм шүү гэж боддог.” Америкийн зохиолч Sylvia Plath

Аз жаргалыг томьёолсон алдартнуудын үг хийгээд дэлхийн хамгийн аз жаргалтай амьтад 43

3. “Хайрлаж байгаа бүхэн чинь аз жаргал.” Charles Schulz

Аз жаргалыг томьёолсон алдартнуудын үг хийгээд дэлхийн хамгийн аз жаргалтай амьтад 44

2. “Аз жаргал биднээс өөрсдөөс маань хамаардаг.” Aristotle

Аз жаргалыг томьёолсон алдартнуудын үг хийгээд дэлхийн хамгийн аз жаргалтай амьтад 45

1. “Аз жаргал бол зорилго биш. Энэ бол бидний сайн сайхан амьдарч байгаагийн үр дүн.” Америкийн улс төрч Eleanor Roosevelt

Аз жаргалыг томьёолсон алдартнуудын үг хийгээд дэлхийн хамгийн аз жаргалтай амьтад 46

10
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. mendee

    2014/08/10 at 19:39

    Сэтгэгдэл *

  2. Зочин

    2015/12/20 at 01:42

    Enehuu niitlel dr setgegdel bhgui bga ni haramsaltai. Ene niitlellig update hiiged dahij tavival az jargalaa haij bga hichneen hund zuv oilgoltiig uguh boloo.tanai site iin hamt olond bayrlalaa.bi ih zuiliig oilgoloo

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *