Хүүхдээ загнаж, шийтгэхгүйгээр өсгөж хүмүүжүүлэх 14 зөвлөгөө

2

Мэдээж хүүхэд өсгөж хүмүүжүүлнэ гэдэг бол тэвчээр шаардсан ажил. Тийм ч учраас тэсгэл алдаад орилж, загначих тохиолдол гардаг гэдгийг хүн бүр л мэдэж байгаа. Гэхдээ энэ нь танд хэрхэвч сайнаар нөлөөлөхгүй, тэр тусмаа хүүхдэд тань.

Ингэж хүмүүжсэн хүүхэд эцэг эхдээ итгэх итгэлээ алдаж эхэлдэг. Цаашлаад өөрийгөө үнэлэх үнэлэмж нь хүртэл буурдаг байна. Ингээд өөрийгөө авч явах байдал нь эрс өөрчлөгдөх нөхцөл байдал үүсдэг.

Ямар нэг болохгүй зүйлийн талаар ойлгуулах гэж байгаа бол юуны түрүүнд хүүхдийн үйлдэлд зохих хил хязгаарыг тодорхойлж өг. Тэднийг ойлгож байгаа гэдгээ мэдүүлэх хэрэгтэй. Ингэснээр хүүхэд бусадтай ижил мөн хүлээн зөвшөөрөгдсөн гэдгээ мэдрэх болно.

Мэдээж дараах зөвлөгөө хүүхдийг хүмүүжүүлэх төгс арга биш юм. Ердөө танд тус болох зориулалттай гэдгийг санах нь зүйтэй.

Зөвлөгөө

1. Өөрийгөө арчилж, өөртөө зөөлөн ханд

Өөртөө санаа тавьдаг хүн ямагт сэтгэл хангалуун байдаг. Харин сэтгэл хангалуун байдал нь хүнийг эерэг хүчээр цэнэглэдэг. Өөрийгөө гамнахгүй байх нь амархан ядарч, уурлахад хүргэдэг.
Ийм учраас өөртөө цаг гаргаж бясалгал, йог аль эсвэл биеийн тамираар хичээллэх хэрэгтэй.

Өөрийн хүүхдэдээ хандаж байгаа мэт өөртэйгөө харьцах гээд үз. Шүүмжлэлээс аль болох татгалз.
Хачин санагдаж магадгүй ч ингэснээрээ та хүүхдэдээ хандах хандлагаа ч өөрчилж байгаа гэсэн үг юм.

2. Өөрийнхөө эрх мэдлийг хяна

Хүүхэд даврах үед эцэг эх ихэнхдээ буруутай байдаг.

Танд хязгаар байгаа гэдгийг мэдсэн цагт хүүхэд ч гэсэн өөрийн хязгаарыг хүндлэх болно. Түүнчлэн “үгүй” гэдэг үгийг хэлж сурах хэрэгтэй. Хүүхдийнхээ өмнө сайн хүн болж харагдахыг хичээх хэрэггүй.

3. Та хүүхэдтэй харьцаж байгаа гэдгээ санах хэрэгтэй

Олон нийтийн газар явж байгаа гээд та хүүхдээ насанд хүрсэн хүний зан гаргана гэж хүлээх нь утгагүй хэрэг. Ямар ч хүүхэд нэг цаг томоотой сууж чадахгүй.

Хүүхдийн хувьд юм бүхэн шинэ байдаг учраас ичих гэдэг ойлголт тэдэнд байдаггүй. Хүүхдээсээ боломжгүй зүйлийг хүлээж суухаа болих нь цагийг хөгжилтэй өнгөрүүлэхийн эхлэл юм.

4. Санаа зовохоо багасгах

Та хүүхдээ ямар нэг хэрэг тарьчихна гэж битгий ай. Өөрийг нь үргэлж хэрэг тарьдаг гэж ойлгуулаад байвал хүүхэд өөрийгөө тиймээр л хүлээж авах болно.

5. Таны бага нас бол зөвхөн таных

Таны багадаа гаргаж байсан алдааг хүүхэд тань гаргана гэж битгий санаа зов. Тэр та биш, харин ямар нэг асуудал гарвал хажууд нь байж ойлгохыг хичээх хэрэгтэй.

6. Өөртөө зангуу бий болго

Тайван, амгалан байгаа үедээ өөрт эвтэйхэн ямар нэг үйлдлийг хийж хэвш. Жишээ нь эрхий хуруу, дунд хуруу хоёроо нийлүүлэх.

Ингэснээр та бухимдах үедээ тухайн үйлдлээ давтан өөрийгөө тайвшруулах юм. Таны бий болгосон энэ зангуу таныг огцом зан гаргахаас сэргийлнэ.

7. Өөрийгөө гэм буруутай гэж бодохоо боль

Хэрэв танд хүүхдийнхээ төлөө хангалттай зүйл хийгээгүй юм шиг санагдаж байгаа бол та дэмий санаа зовж байгаа хэрэг.

Ямар ч эцэг, эх хүүхдийнхээ төлөө чадах бүхнээ зориулдаг. Ингэж өөрийгөө буруутгах нь бусад зүйлд анхаарлаа хандуулахад саад болдог.

8. Хүүхдэдээ хангалттай цаг гарга

Анхаарал, халамж бол хүүхдийн эцэг, эхээсээ хүлээж байдаг гол зүйлүүд юм. Огт тоохгүй байгаа хүүхэд гэнэт муухай аашлах нь элбэг байдаг. Энэ нь нэг ёсондоо хэт их эрх чөлөө гэсэн үг юм.

Заримдаа битгий гэж хэлэх эсвэл ямар нэг зүйл хий гэж хэлэх нь хүртэл анхаарал хандуулж байгаагийн илрэл болдог юм. Хүүхэд зүгээр л таныг өөрийнхөө амьдралын нэг хэсэг байлгахыг хүсдэг.

Үргэлж цагийг хамт өнгөрөөхгүй ч гэсэн хамт байх мөч бүрээ тэр чигээр нь түүнд зориулах хэрэгтэй.

9. Хувийн орон зайг нь олго

Бас нэг хүүхдийн шаарддаг зүйл бол хорвоог бие даан таниж мэдэх боломж юм. Эргэн тойронд байгаа юмстай харилцан өсөж том болох ёстой.

Нас ахих тусам та хоёрын зай хол байх ёстой. Бага насны хүүхдүүд мэдээж хяналтан доор байх ёстойг санаарай.

10. Өөрийг нь ойлгож байгаа гэдгийг мэдрэх ёстой

Хэн нэгэнд өөрийгөө ойлгуулна гэдэг хүүхдэд маш чухал. Хүүхдийг ойлгохын тулд хэлсэн болгоныг нь хүлээн зөвшөөрөх шаардлагагүй.

“Ханан дээр зурж байхад чинь харандааг чинь авсанд уурлаж байгаа гэдгийг ойлгож байна” эсвэл “Чи шоколад идмээр байгааг чинь ойлгож байна, би ч гэсэн идмээр л байна, гэхдээ яг одоо ногоо идэх хэрэгтэй” гэх мэтээр харьцаж болно.

Магадгүй хүүхэд шууд чамтай санал нийлэхгүй байж магадгүй, гэхдээ чамайг өөрийг нь ойлгож байгааг тэр шууд л мэдэх болно.

11. Гэнэт шийдвэр гаргахын оронд анхааруул

Зарим хүүхдүүд гэнэтийн өөрчлөлтөнд дургүй байдаг. Болох гэж байгаа зүйлд дасаж бэлдэх боломжийг нь олгох хэрэгтэй. Жишээ нь: 10 минутын дараа орондоо орно шүү.

12. Хувь хүн гэдэг талаас нь хүндэл

Хэдий таны хүүхэд жижигхэн биетэй, үргэлж том хүний халамжаар дутагддаг ч өөр хүн гэдгийг ойлгох хэрэгтэй.

Насанд хүрсэн хүнтэй харьцаж байгаа мэт харьцах нь огт буруу зүйл биш. Тэгэхдээ хоолойгоо өндөрсгөж болохгүй ба “би” гэж ярих хэрэгтэй.

13. Түүний биед хүндэтгэлтэй ханд

Хүүхдээ өргөж, хүүхдэдээ хүрэх гэж байгаа бол анхааруулах хэрэгтэй.

Магадгүй хүүхэд өөрт нь хүрээсэй гэж хүсэхгүй ч байж болох юм. Тийм болохоор шийдвэрийг нь хүндлэх нь зөв.

14. Тусламжаас бүү татгалз

Хэрэв та ядарч байгаагаа мэдэж байгаа бол амрах хэрэгтэй байгаагаа хэлээд өөр хэн нэгнээр хүүхдээ харуулах хэрэгтэй.

Зөв үедээ тусламж авч чаддаг байх нь ухаалаг хүний чанар юм.

Хэрэв энэ мэдээлэл сонирхолтой байсан бол найз нөхөдтэйгөө хуваалцаарай.

48
БахархмаарБахархмаар
12
ГоёГоё
10
ХөөрхөнХөөрхөн
6
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
3
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. An Feiyi

    An Feiyi

    2017/02/03 at 14:45

    BayanjawSer-od OdonchimegHulganaa ErdenebulganBayanjav OtgooJagaa

  2. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2017/02/03 at 16:48

    Баярлалах.Амжилт хүсье.

  3. О. Урангоо

    О. Урангоо

    2017/02/03 at 20:12

    Baterdene Gungaajav

  4. Зочин

    2017/02/04 at 15:40

    Мэдээлэл чинь гарч ирэхгүй байна. Дэмий бүртгэх юм

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *