Хэн нэг нь санаанаасаа зохиосон мэт сонсогдох эмэгтэй хүний бие эрхтний тухай 10 баримт. Гэвч үнэн хэрэгтээ эдгээр нь үнэн ажээ

2

Хүүхэд төрүүлэх – эмэгтэй хүний бие махбодийн онцгой чадвар. Зөвхөн энэ чадвар эмэгтэй хүний бие махбодийг гайхалтай болгоод зогсохгүй. Хэрвээ энэ асуудлыг анхааралтай судалбал маш олон сонирхолтой бөгөөд хачирхалтай ойлголтууд гарч ирнэ. Эмэгтэйчүүд өөрсдөө ч огт гадарлаж мэддэггүй байсан ойлголтуудыг танд танилцуулахаар бэлдлээ.

Эмэгтэй хүний бие махбодь үнэхээр гайхамшигтай гэдгийг батлах 10 баримтыг танд дэлгэж байна.

10. Эмэгтэйчүүд өнгийг үнэхээр сайн ялгаж чадна

© Depositphotos

Эмэгтэйчүүд өнгийг эрчүүдээс илүү ялгах чадвартай. Өнгө ялгах мэдрэмж нь Х-хромосомтой шууд холбоотой юм. Эмэгтэйчүүдэд энэ төрлийн хромосом хоёр байдаг бол, эрчүүдэд дөнгөж нэг л байх ажээ.

 

9. Нэг хөх нь нөгөөгөөсөө том байдаг

© Trolaw / imgur

Хэмжээгээрээ ямар ч зөрүүгүй хөхтэй эмэгтэй хүн гэж ганц ч байхгүй. Хөхний хэмжээний ялгаа мэдэгдэхүйц биш. Ийм ялгаатай байхад хэд хэдэн шалтгаан нөлөөлнө – жишээ нь, хөхний булчирхайн эд эсийн хэмжээ өөр байх эсвэл хөх тус бүрийн арьсны уян хатан чанар өөр байх нь ч бий. Хөхний хэмжээ өөр байна гээд сандрах хэрэггүй: энэ бол хэвийн үзэгдэлд тооцогдоно.

 

8. Эмэгтэй хүний бие махбодь төрөх үед эрс хувьсан өөрчлөгдөнө

© SCV Birth Center / facebook

Хүүхэд төрөх – маш хүнд хэцүү үйл явц: үүнийг төрсөн бүх эмэгтэйчүүд батлан хэлнэ. Хүчтэй өвдөлтийг мэдрэхээс гадна эмэгтэй хүний бие махбодид маш олон өөрчлөлт явагдана. Үүний нэг нь савны амсар нээгдэх болно.

Төрөх үед савны амсар бариу хаалттай байснаас хүүхэд гарах хэмжээ хүртэл томорч нээгддэг. Хүүхдийг гаргахын тулд 10 см хүртэл томрох ёстой, өөрөөр хэлбэл том хэмжээтэй пончик шиг л гэсэн үг. Гэхдээ энэ 10 см – савны амсар нээгдэх ёстой зайлшгүй хэмжээ юм: хүүхдийн толгойны хэмжээнээс шалтгаалаад үүнээс ч илүү сантиметрээр нээгдэх боломжтой ажээ.

 

7. Эмэгтэйчүүд өвчний мэдрэмжийг амархан давдаг

© depositphotos.com © depositphotos.com

Эмэгтэйчүүд амьдралынхаа турш эрчүүдээс илүү өвчин мэдэрдэг – энэ бол нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн баримт юм. Эмэгтэй хүн илүү тэвчээртэйдээ өвчнийг амархан давж гардаггүй, үүнд эмэгтэйчүүдийн тархи хэрхэн ажиллаж байгаагаас шалтгаална.

Зарим нэг судалгаанаас харахад өнгөрсөн үеийн өвчнөө ч гэсэн эргэн дурсахад эмэгтэйчүүд болон эрчүүдийнх адилгүй байна. Эрчүүд өмнө нь мэдэрч байсан өвчнөө эргэн дурсахад стресст орох эсвэл хэт мэдрэг болж байсан бол, эмэгтэйчүүд илүү хурдан мартаж чаддаг ажээ. Энэ дүр зургийг бүхэлд нь авч үзвэл эмэгтэйчүүд өвчин давж гарах түвшин нь эрчүүдийнхээс 9 дахин илүү байдгийг судалгаагаар баталсан байна.

 

6. Эмэгтэйчүүд үгээ үнэхээр зөв сонгож чаддаг

Gettyimages

Өөрийгөө илэрхийлэх тухай сэдэв хөндөгдөхөд энэ ажлыг эмэгтэйчүүд шиг чадамгай хийх хүн ховор. Энэ онцгой чадварыг тайлбарлах анатомын тайлбайр ч байна: эмэгтэйчүүдийн тархины гадаргууны дух болон чамархайн хэсэг том. Тархины энэ л хэсэг хэл ярианы чадварыг хариуцдаг байна.

Мөн эмэгтэйчүүдийн FOXP2 гэх уургийн хэмжээ их байдаг – уг уураг нь «хэлний ген» гэдгээрээ мөн алдартай. Энэ уургийн тусламжтайгаар эмэгтэйчүүд өдөрт дунджаар 20 мянган үг хэлдэг, энэ нь эрчүүдтэй харьцуулахад 13 мянган үгээр илүү байгаа юм.

 

5. Эмэгтэйчүүдийн булчин илүү уян хатан

© skeeze / pixabay

Эмэгтэйчүүдээр авхаалж самбаа шалгасан дасгал хийхэд эрчүүдээс 75 хувиар илүү хийж чадна гэдгийг зарим нэг судалгаа баталжээ. Үүний нууц дааварт байх ажээ: эстроген эмэгтэйчүүдийн булчинг илүү ачаалал авах чадвартай болгосон байна.

 

4. Эмэгтэй хүний арьс маш мэдрэг

© febrisym / unsplash

Эмэгтэй хүний арьс эрчүүдийнхийг бодвол дунджаар 25 хувиар нимгэн, тийм учраас аливаа зүйлд хүрэлцэхэд илүү мэдрэг байдаг. Харамсалтай нь энэхүү онцлог нь давуу талтай гэхээс сөрөг тал ихтэй. Эмэгтэйчүүдийн хэт мэдрэг арьс нь амархан үрчлээтдэг, насны өөрчлөлтөөс болж коллагенаа амархан алддаг байна.

 

3. Эмэгтэй хүний даавар түүний сэтгэл санаанд нөлөөлнө

© DayronV / pixabay © Wesut_ / pixabay

Эмэгтэй хүн болгон сарын тэмдгийн үеийн шинж тэмдгүүдийг сайн мэднэ. Гэхдээ сарын тэмдгийн мөчлөг түүний өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлж байгааг тэр болгон мэддэггүй. Тархи болон бие махбодийн дааврын хэмжээ байнга өөрчлөгдөж байдаг бөгөөд энэхүү өөрчлөлт нь эрч хүч, мэдрэг байдал, аливааг харах өнцгийг хүртэл давхар өөрчилнө.

Жишээ нь, мөчлөгийн эхний 10 өдрөөс хойш, мөн мөчлөг эхлэхийн яг өмнөхөн эмэгтэй хүн илүү чөлөөтэй, өөдрөг байдаг ажээ. Эдгээр өдрүүдэд эмэгтэй хүн эрчүүдийн анхаарлыг илүү татахын тулд тачаангуй хувцаслахыг хүсдэг. Долоо хоногийн дараа прогестероны түвшин нэмэгдэнэ, жам ёсоор энэ үед эмэгтэй хүн гэртээ хайртай залуудаа тэврүүлээд халуун цай ууж суухыг хүсэмжилдэг.

Дараачийн долоо хоног нь нулимс дуслуулах, бухимдах зэрэг сэтгэл хөдлөл давамгайлж эхэлдэг. Мэдээж шинэ мөчлөг эхлэхээс 12-24 цагийн өмнө тэдний сэтгэл хөдлөл доод цэгтээ хүртэл буурдаг байна.

 

2. Эмэгтэй хүн өсвөр насыг хоёр дахин туулна

© Greyerbaby / pixabay © Victoria_Borodinova / pixabay

Эмэгтэй хүний хоёр дахь өсвөр нас нь 40-тэйдөө буюу цэвэршилтийн өмнөх үед илэрдэг. Энэхүү өөрчлөлт нь сарын тэмдгийн мөчлөг тогтворгүй болж байгаатай холбоотой юм. Үүний зэрэгцээ шөнийн цагаар хөлрөх, дааврын өөрчлөлтөөс болж аливаа зүйлд хэт эмзэг хандах зэрэг шинж тэмдгүүд ч илэрнэ. Энэ үед дааврын өөрчлөлт огцом явагдах тул зарим үед бүр өсвөр насны охин шиг ааш зан гаргах нь ч бий.

 

1. Эмэгтэйчүүд – нүүр царай уншихдаа гарамгай

© Lie to Me / Imagine Entertainment

Эмэгтэй хүн төрсөн цагаасаа эхлээд л хүний нүүр царайг “унших” чадвартай байдаг, тэд нөгөө хүний мэдрэмж, сэтгэл хөдлөлийг сайн ойлгоно. Энэхүү чадвар нь бусадтай харилцах харилцааг дөхөм болгож өгдөг. Үүнээс гадна эмэгтэйтэйчүүд бусдыг нүүр царайгаар сайн тогтоодог болохыг судалгаагаар баталжээ.

Эмэгтэйчүүдийн эдгээр онцгой шинж чанарыг та амьдралдаа баталж чадсан уу? Эмэгтэйчүүдийн чухам ямар чадвар таны сэтгэлийг ихээр хөдөлгөв?

84
ГоёГоё
16
ТэнэглэлТэнэглэл
13
ГайхмаарГайхмаар
11
Ха ХаХа Ха
7
БурууБуруу
6
ХөөрхөнХөөрхөн
5
БахархмаарБахархмаар
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Анун

    Анун

    2019/08/27 at 03:23

    Батмөнх Э.

  2. Азжаргалийн Од

    Азжаргалийн Од

    2019/08/27 at 14:01

    Mnii hoyr nud hoyulaa oor hardag yag naad errgtei emegtei hoyriin hardag shig bi eneiig utas het ih oroldsoniih gej bddoh

  3. Selenge Tserenochir

    Selenge Tserenochir

    2019/08/28 at 16:21

  4. Selenge Tserenochir

    Selenge Tserenochir

    2019/08/28 at 16:23

    Q

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *