“Нохoй тoлгой”-той хүү Америк даяар алдартай болж чадсан хачирхалтай түүх. Тэрээр “эpэмдгүүд”-ийн циркэд насан эцэстлээ тогложээ

0

Федор Евтихиев нь гипеpтрихоз гэх ховор өвчтэй байжээ. 19 дүгээр зуунд тэр алдартай нэгэн байсан бөгөөд “эpэмдгүүд”-ийн циркэд тоглож өөрийнхөө этгээд гaж төрхийг олон нийтэд харуулдаг байсан юм. Орчин үед гипеpтрихоз гэх генетикийн гаралтай өвчний шалтгааныг мэддэг болсон. Их хэмжээний үс ургах энэ өвчний шалтгаан маш их. Дааврын гaжгаас авахуулаад мэдрэлийн систем ч нөлөөлж болно. Гэхдээ 19 дүгээр зууны сүүлээр уг өвчнийг тайлбарлах шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар даанч байгаагүй юм. Тэр үед үүнийг атавизм буюу “үсэрхэг” хүмүүсийг амьтанд дөхөж очиж байна гэж үздэг байв. Нүүр, хүзүү, мөр болон нуруугаараа үстэй хүмүүсийг “нохoй-хүн” гэж дуудна.

Брокгауз болон Ефроны нэвтэрхий толь бичигт 19 дүгээр зууны үед ховор тохиолдолд тооцогдох үстэй хүмүүсийн тухай дурджээ. Үүнд, Адриан Евтихиев мөн учир битүүлэг байдлаар түүнтэй цуг байсан Федор хүү бичигдсэн байдаг. “Евтихиев ч тэр, Федорын ч тэр үс урт бас шулуун. Тэдний дух, хамар, чихнээс үс унжина” гэж толь бичигт бичигдэн үлджээ.

Костромын үсэрхэг хүмүүс

avatars.mds.yandex.net

Адриан Евтихиев болон үсэрхэг хүү Федор Петров нар Костром мужийн Мантуров хотын ойролцоо орших тосгонуудад төржээ. Энэ мэдээлэл тус орон нутгийн музейд хадгалагдан үлдсэн байна. Адриан эхнэртэй байсан төдийгүй хоёр хүүхэдтэй байж. Харамсалтай нь, хүүхдүүд нь багадаа нac бaрцгаасан тул гипеpтрихозтэй байсан эсэх нь тодорхой бус. Адрианы этгээд хачин гадаад төрхийн тухай улс даяар шуугиан тарьж эхэлснээс хойш нийслэл Москвад хүрч, тэндээс антропологийн их сургуулийн эрдэмтэд судлахаар иржээ.

“Евтихеевийн бүх нүүр үстэй, чих, дух нь ч мөн адил нарийн, торгомсог зөөлөн, үнсэн саарал өнгийн хагас хурууны дайтай урт үсээр хучигджээ” – гэж Адрианыг эрдэмтэн Федор Брандт бичсэн байдаг.

Хувь тавилан Адрианыг бас нэгэн “үсэрхэг” бяцхан Федортой хэрхэн учруулсан тухай мэдээлэл байхгүй. Ямартай ч тэднийг зах дээр хамтран үзүүлбэр үзүүлэх саналыг нэгэн наймаачин тавьсан гэдэг. Тэднийг эцэг, хүү гэж зарлана – уг үзүүлбэр үзэгч олны дунд үнэхээр алдаршиж, багагүй амжилт олж байлаа. Адриан бяцхан хүүг өөрөөрөө овоглон өргөмөл эцэг нь болсон юм. Федорын жинхэнэ эцэг эх нь ямар хүн байсныг хэн ч мэдэж чадаагүй ажээ.

“Хүүгийн толгойн үс нь хар-бор, духных нь үс шаргал, харин биеийн доод хэсгийн үс нь цонхигор, саарал шаргалдуу. Их бие, үе мөчөөр ургасан үс нь өнгөгүй гэмээр. Гэхдээ бугуй, хөлийн ул, хүзүү, гарын алгаараа бараг үсгүй. Үс нь зарим нэг газраараа 6 хүртэл сантиметр ургасан” гэж Федорын тухай Брандт бичсэн байна.

 

Дэлхийг тойрох аялан тоглолт

avatars.mds.yandex.net

1883 онд Адриан, Федор хоёрыг хилийн чанадад айлчлан тоглолт хийхийг урьжээ, тэд европ даяар од болцгоосон юм. Парис, Берлин зэрэг европын улс орнуудын нийслэлд тоглолтоо амжилттай зохион байгуулсан байдаг. Тэдний тоглолт тухайн үеийн бизнес эрхлэгчдэд ихээхэн мөнгө авчирдаг байв. Адриан ч яг л алдартай од хүн шиг амьдарч байсан юм. Зарим нэг мэдээллээс харахад, түүний “бүхээгт” дaршилсан байцаа, aрxи cөгнөөтэй байсан гэдэг. Удалгүй тэр aрxины xoрдлогоор өөд болжээ.

Федор тоглолтоо үргэлжлүүлсээр европын улсуудыг бараг дуусгасан гэж хэлж болно. Энэ үед түүнд америкийн бизнес эрхлэгч Финеас Барнум өөрийн циркдээ ирэх санал тавьжээ. Барнумын цирк “эpэмдгүүд”-ээрээ алдартай: одой-эр, “лусын дагина” бас сиамын ихрүүд.

Федор Барнумын “Дэлхий дээрх шилдэг нь” гэж тодорхойлсон шоунд (Барнумын түүхээр “The Greatest Showman” кино бүтээсэн, гол дүрд Хью Жекман тогложээ) асуудалгүй уусаж чадсан юм. Хүүд Jo-Jo гэдэг нэр өгч “нохoй тoлгойтой хүн”-ий алдар хүнд Америк даяар тарж эхэллээ. 1886 онд Кентукки мужийн сонинд түүнийг одоо цагт амьдарч байгаа хамгийн сонирхолтой “эpэмдэг” гэж тодорхойлсон байна.

avatars.mds.yandex.net

Барнум үзэгч олны сэтгэлийг хөдөлгөхийн тулд домогчилсон жүжиг хүртэл бэлджээ. Федорыг үсэрхэг аавтайгаа Костромын зэрлэг ойд яг л араатан шиг амьдарч байхад нь анчид олно. Анчид руу дaйpсан гaлзyyрсан эцгийг нь aмиa хaмгаалахын эрxэнд анчид бyyдaж aлнa, харин хүүг Америкт авчиржээ… Барнум зэpлэг хүүг өсгөн хүмүүжүүлж байгаагаар жүжигт гардаг. Домогчилсон жүжгийг илүү бодитой болгохын тулд Федор аpxирна, ийш тийш үсчинэ, бас шүдээрээ түүхий мах зyлгааж иднэ – энэ бүгдийг үзсэн үзэгчид айхын зэрэгцээ бахдан хашхирдаг байжээ.

Федорыг сайн мэддэг хүмүүсийн ярьснаар тэр хүмүүжилтэй, боловсрол сайтай хүн байжээ. Хэд хэдэн гадаад хэлээр чөлөөтэй ярьдаг. Гэр бүлтэй болоогүй, их даруухан, тайван амьдралд дуртай, ном ч их уншдаг хүн байсан гэдэг.

avatars.mds.yandex.net

20 орчим жил тоглолт хийсний эцэст Федор эх нутгаа санагалзаж эхэлсэн юм – консулын газарт төрсөн эхээ эрж хайх хүсэлт хүртэл гаргаж байсан ч удаатай. Харамсалтай нь шоу бизнес эрхлэгч түүнийг тавьж явуулахыг зөвшөөрөөгүй юм. Арга ч үгүй биз, Федор түүнд хэн ч голохооргүй орлого авчирдаг “эpэмдэг” нь шүү дээ. Ингээд Федор тоглолтоор үргэлжлүүлэн явсан байдаг.

1903 онд Грект болж байсан айлчлан тоглолтын үеэр Федор хатгаа тусаж өөд болжээ.

11
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *