
Эрдэмтдийн үзэж байгаагаар цэвэрлэгээ гэх зүйл бараг л бясалгалын үйл явц гэнэ. Жишээ нь, нийт 51 оюутан туршилтад оролцоход дараах дүгнэлтийг хийжээ: аяга таваг гараараа угаах нь уур уцаарыг арилгахын зэрэгцээ дотоод сэтгэлийн амар амгаланг олоход нөлөөлж байсан байна. Үнэндээ, энэ “бясалгал”-аар тогтмол өдөрт хэд хэдэн удаа хичээллэж байгаа гэрийн эзэгтэй нар энэхүү дүгнэлттэй санал нийлэх нь юу л бол. Цэвэрлэгээ хийх дуртай хүн үнэндээ ховор, эрдэмтдийн дүгнэлтэд ч итгэх хүн ховор. Тиймээс, цэвэрлэгээ гэх ажлыг хурдан дуусгах, хөдөлмөр хөнгөвчлөх зарим нэг лайфхакуудыг танилцуулахаар бэлдлээ.
Гар тэр болгон хүрэхгүй газрыг аяга таваг угаадаг порлоноор цэвэрлэнэ

Энэ лайфхак жишээ нь цонх угаахад их хэрэг болно, ховил ихтэй, тэр болгон гар хүрэхэд хэцүү. Бас алчуураар арчсан ч булан тохойны тоос шороог гүйцэд цэвэрлэх боломжгүй. Порлоныг арчих газраа эхэлж барьж үзээд зохих газар нь цаасны хутгаар зүснэ. Порлоны дээд талыг зүсэлгүй бүтнээр нь үлдээгээрэй.
Нарийхан ховилтой хэсгийн тоос шороог тоос сорогчны хошуунд ариун цэврийн цаасны гол хийгээд соруулна

Тоос сорогчны хошуу ховилд багтахгүй байвал ариун цэврийн цаасны голоор нэмэлт хошуу хийж үзээрэй. Тоос сорогчны хоолойнд тааруулж нугалаад бэхэлнэ. Маш нарийхан газрыг ч цэвэрлэнэ.
Цагаан хэрэгслийн ангижруулагчийг суултуурын бочкинд хийгээрэй, ариун цэврийн өрөөнөөс анхилуун үнэртэх болно

Цэвэрлэгээний үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн байгууллагууд ариун цэврийн өрөөг анхилуун үнэртэй байлгах бас нэгэн аргыг олжээ. Хэрвээ гар дор бэлэн бодис байхгүй бол ус цуглуулах саванд цагаан хэрэгслийн ангижруулагч хийж болно. Бодис шууд усны гүнд тогтож үлдээд бага багаар ус гоожуулах тоолонд урсах юм. Тийм учраас өрөө анхилуун үнэртэй хэвээр байна. Нэг удаа хийсэн ангижруулагч хэд хэдэн удаагийн угаалтанд хэрэглэгдэнэ. Суултууртаа ч ямар нэгэн нөлөөгүй.
Суултуурын ус бага багаар урсаж байгаа эсэхийг шалгахын тулд бочкинд хүнсний будаг хийгээрэй

Бочкиноос доош урсаж байгаа ус нь усны хэрэглээний төлбөрийг их гарахад нөлөөлөх нь ойлгомжтой. Хэрэглээгүй хоосон урссан усны мөнгө төлөөд байгаа эсэхээ хүнсний будгаар (хурц тод өнгөтэй найруулж уудаг ундаа ч байж болно) шалгаж болох юм. Нунтгийг бочкинд хийгээд хэсэг хүлээгээрэй, усыг татах хэрэггүй. Суултуурын гадаргууд будагны өнгө гарсан байвал сантехникч дуудах цаг болжээ.
Торон уутаар аяга таваг угаагч хийж болно

Төмс, жүрж зэргийг савласан торон уутаар аяга таваг угаагч хийж болно. Хэрэглэгчдийн санал сэтгэгдлийг харж байхад, хайруулын тавагны түлэгдсэн тосыг сайн арилгадаг гэнэ. Торон уутыг хэд хэдэн удаа эргүүлээд резинээр бэхэлчихнэ.
Хувцасны хог цэвэрлэдэг цавуутай цаас шалны бага зэргийн хогийг цэвэрлэнэ

Амьтны үс ноос зэргийг цэвэрлэдэг цавуутай цаас ахуйн хэрэглээнд ч гэсэн тус болно. Жишээ нь, шалаар нэг тарсан жижигхэн ширхэгтэй хог. Үүнээс гадна даавуун гэрлийн бүрхүүлийн тоос шороог ямар ч төвөггүй цэвэрлэнэ.

Бактерийн эсрэг салфетка дууссан бол ариун цэврийн цаасанд уксус хийгээрэй
Цагаан уксус бактерийн эсрэг хүчтэй үйлчилгээтэй. Тийм учраас уксусанд дэвтээсэн ариун цэврийн цаас ямар нэгэн гадаргууг ариутгах бүрэн боломжтой. Модон бариул, унтраалга гээд юу эс байхав. Энэ аргыг бидний эмээ нар ч өргөн ашигладаг байсан аж.
Жалюз хөшиг цэвэрлэдэг хэрэгслийг чимхүүрээр хийж болно

Цэвэрлэж хэзээ ч дуусахааргүй харагдах олон давхар жалюз хөшгийг цэвэрлэх хэрэгслийг өөрөө хийгээрэй. 2 алчуур норгоод чимхүүрт орооно. Цэвэрлэж дуусаад алчуураа, чимхүүрээ угаачихна. Тэгээд үндсэн зориулалтаар нь ашиглаарай.
Утасны цэнэглэгчний оролтыг цэвэрлэх цаг болсныг хэрхэн мэдэх вэ?

Цахилгаан төхөөрөмжүүдээ шалгаж байх хэрэгтэй. Жишээ нь, утасны цэнэглэгчний оролт бохирдсон байгаа ч юм билүү? Бохирдсон эсэхийг шалгахын тулд цэнэглэгчээ хийгээд шалгана. Хэрвээ цэнэглэгчийг залгахад яг орж байгаа чимээ гарахгүй байвал бохирджээ гэж үзнэ. Бохирдлыг цэвэрлэх аргаас дурдахад бага зэрэг хөвөнг шүдний модонд ороогоод болгоомжтой арчаарай.
Муудсан хуванцар савыг нимбэг, нарны гэрлээр цэвэрлэнэ

Муудаж, өмхийрсөн хуванцар савыг нимбэгээр арчих эсвэл нимбэгтэй ус хийгээд сэгсэрсний дараа наранд орхиорой. Нарны туяа таны өмнөөс цэвэрлэгээний ажлыг хийнэ.
Тоглоомыг аяга таваг угаагчид хий

Нэрнээс нь харахад зөвхөн аяга таваг угаах л зориулалттай мэт, үнэндээ хүүхдийн тоглоом, дунд зэргийн хэмжээтэй хуванцар эсвэл резинэн зүйл угааж болно. “Цэвэр хуванцраар хийсэн (ямар нэгэн даавуу, зай эсвэл товчгүй бол) тоглоом бол аяга таваг угаагч машинд хийгээд угааж болно. Угаалгын машины тавиур дээр унахааргүй байрлуулаарай, эс бөгөөс доошоо уначихна. Тохиргоог хамгийн зөөлнөөр хийнэ, угааж дууссаны дараа “наранд хатаагаарай” гэж цэвэрлэгээний мэргэжилтэн Жейми Новак зөвлөжээ.
Аяга таваг угаагч машинд хийхээс өмнө шүүлтээрээ цэвэрлэхээ мартаж болохгүй

Аяга тавгаа машинд хийхээс өмнө хоолны үлдэгдлийг сайтар цэвэрлэх хэрэгтэй. Хэдий байнга цэвэрлэдэг байсан ч гэсэн шүүлтүүрт хоолны үлдэгдэл үлдсэн байдаг юм. Тиймээс шүүлтүүрийг тогтмол цэвэрлэж байхыг зөвлөжээ.
Буйданг содоор бүрэн арчиж цэвэрлэж болно

Эхлээд буйдангаа тоос сорогчоор соруулж цэвэрлэнэ. Дараа нь хүнсний содыг сайтар цацаж тараагаад хэсэг байлгана. Сод зөвхөн бохирыг задлаад зогсохгүй мөн таагүй үнэрийг ч дарна. Содыг сойзоор эсвэл тоос сорогчоор цэвэрлэнэ.
Халуун аяганаас үлдсэн толбыг индүүгээр арилгана

Тавилга дээр халуун аяганы мөр үлдсэн бол индүүгээр арилгаарай. Аяганы мөрөн дээр хуурай алчуур тавиад дунд зэрэг халаасан индүүгээр хэдэн минут индүүднэ. (Уургүй байх ёстойг анхаарна уу).
Танд цэвэрлэгээг үр дүнтэй бөгөөд амархан хийх өөрийн гэсэн нууц арга бий юу? Тэгвэл бидэнтэй сэтгэгдэл хэсэгт хуваалцаарай.







