Гэрийн нөхцөлд шүд хорхойтохоос хэрхэн сэргийлэх вэ? Сувд мэт цагаахан шүднүүдээ хайрлацгаая!

1

Шүд хорхойтох бол шүдний паалан болон шүдийг гэмтээдэг өвчин бөгөөд үр дагавар нь шүдний гадаргууд нүх бий болно. Гоо зүй талаасаа асуудал болохоос гадна шүд хорхойтох нь эрүүл мэндийн ноцтой аюул юм. Гэрийн нөхцөлд шүд хорхойтохоос сэргийлэх хэд хэдэн аргууд бий.

 

Шүд хорхойтох үндсэн шалтгаанууд

Шүд хорхойтоход хүргэдэг дараах түгээмэл 4 шалтгаан бий:

  1. Хоол хүнсэн дэх эрдэс бодис /магни, кальци, фосфор/-ын дутагдал
  2. Тосонд уусамтгай витамин /А, Д, Е, К болон тэр тусмаа Д/-ыг дутагдал
  3. Сахарын агууламжтай бүтээгдэхүүн хэт их хэрэглэх
  4. Фитийн хүчлээр баялаг хоол хүнс /шош, самар, цоохор майлз/ их хэрэглэх

 

Асуудлыг шийдэх арга замууд

Шүд хорхойтохоос сэргийлэхийн тулд мэргэжлийн шүдний эмчид хандах ёстой боловч гэрийн нөхцөлд үүнээс сэргийлэх хэд хэдэн аргууд байдаг ба шүдний пааланг бэхжүүлэх ач тустай юм. Тэдгээр аргууд бол:

  • Шүдээ өдөрт 2 удаа фторын өндөр агууламжтай шүдний оогоор угаах
  • Амаа 1 хоолны халбага гүнждийн тос эсвэл кокосын тосоор зайлах

  • Зуун настын ургамал: амны хөндий дэх элдэв бактерийг устгах ач тустай
  • Фитийн хүчлээр баялаг хоол хүнс /дээр дурдсан/ хэрэглэхээ багасгах
  • Чихэр өвсний үндэс идэх, бактерийн эсрэг үйлчилгээтэй тул шүд цоорохоос сэргийлнэ

 

Нэмэлт санал болгох зөвлөгөө

Эдгээр аргууд дээр нэмээд сахарын агууламж өндөртэй хоол хүнс хэрэглэхээ багасгах хэрэгтэй: сахартай хийжүүлсэн ундаа, чихэр болон жигнэмэг гэх мэт. Эдгээрийн оронд зөгийн бал эсвэл өгч модны сироп ууж болно.

Жимсний шүүсийн найрлаганд их хэмжээний хүчил болон сахар агуулагддаг тул шүдийг хорхойтуулдаг. Хоол идсэний дараа амаа угаах ёстой байдаг шиг, нэг стакан шүүс уусны дараа амаа цэвэр усаар зайлаарай.

Бид сахар орлуулагчийг стевиа навчит ургамлаар орлуулахыг танд санал болгож байна.

Шүд хорхойтох нь маш их зовиурыг мэдрэхэд хүргэдэг ба үүнээс болж шүдээ авахуулж ч мэднэ. Иймд амны хөндийн эрүүл мэнддээ анхаарах ёстой ба дараах зүйлсийг санаарай: дээрх аргууд нь гэрийн нөхцөлд шүд хорхойтохоос сэргийлэх ач тустай болохоос биш, хорхойтсон шүдийг эмчлэх ямар ч боломжгүй. Тэгэхээр хэрэв таны шүд нэгэнт хорхойтсон бол шүдний эмчид яаралтай хандах хэрэгтэйг анхаарна уу.

4
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *