Амьдрал чинь нэг газраа гацчихсан юм шиг санагдаад байна уу? Тархийг сэргээх үр дүнтэй Стив Жобсын өөрийн хэрэглэдэг байсан 3 аргыг туршаад үз!

2

Заримдаа таны тархи өөр хүнийх болчихсон юм шиг санагддаг үе байдаг уу? Литр кофе уугаад ч нэмэр гарахгүй, нэг л ажиллаж өгөхгүй байсаар л…

Стив Жобс ажил хэрэгч, уран бүтээлч хүн байсан – бүх асуултын хариултыг мэдэж байна уу гэмээр. Түүнд ч гэсэн тархи нь ажиллахгүй үе гарч л байсан. Өөрийнхөө уран бүтээлч сэтгэлгээг сэргээхэд туслах түүний зарим нэг хувийн аргуудаас танд танилцуулахаар бэлдлээ.

 

1. Зугаалж байхдаа юм бодож бай

Элдэв дасгалууд таны тархийг төдийгүй бие махбодийн хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Амжилттай яваа олон алдартнууд жишээ нь, Ричард Брэнсон болон Опра нар гүйлт эсвэл йогоор хичээллэдэг байна. Энэ нь тэдний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болж хэвшжээ.

Стив Жобс тайван зугаалж тархиа амрааж цэвэрлэдэг байжээ. Тэр ч бүү хэл тэрээр “явуут уулзалт” ч зохион байгуулна, тархиа ажиллуулахын тулд бүлэг хүмүүстэй алхаж зугаалдаг байв.

 

2. Бясалгал

Бясалгал таны төсөөлж байснаас ч хэцүү гэж хэлмээр байна. Гэхдээ дэлхий дээрх алдартай хүмүүс яагаад бясалгалаар хичээллээд байдгийг хэд хэдэн шалтгаанаар тайлбарлаж болно.

“Хэрвээ та зүгээр суугаад элдвийг ажиглавал таны оюун бодол ямар тайван биш байгааг харах болно. Хэрвээ та түүнийг тайвшруулахыг оролдвол нөхцөл байдлыг улам л хүндрүүлж орхино, гэхдээ ийм зүйл тохиолдвол илүү нарийн мэдрэмжүүдийг та сонсох боломжтой болдог – ингээд та цэцэглэж эхэлнэ дээ, та аливаа зүйлийг илүү тод томруунаар хардаг болно”.

 

3. Сонирхлоо өөрчилж үзээрэй

Сэтгэл санаа тогтворжуулахаас илүүтэй анхаарал төвлөрлийг сарниулах нэг арга гэж хэлж болно. Гэхдээ Стив Жобс хэлэхдээ “уран бүтээл гэдэг зүгээр л хэд хэдэн зүйлсийн нэгдэл юм” гэж байжээ.

Жобс амьдралынхаа туршид хоорондоо ямар ч холбоогүй зүг чигт явж байсан мэт харагддаг. Залуу байхдаа ханз үсэг сурахаар сургалтанд явж байсан ч удаатай, яагаад гэвэл “сургалт түүнд сонирхолтой л санагдсан”.

Энэ аргын үзэл санаа юунд оршиж байна вэ гэвэл та хайрцгаас гарч сэтгэхэд тусална, бас таныг тав тухын бүсээс гаргахад хүргэж байгаа юм. Амьдралын “зурагдсан пянз”-наасаа гарч өөртөө шинийг нээх цаг болжээ!

9
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *