Зовхин дээр гарсан өвдөгнөөс нэг шөнийн дотор яаж салах вэ?

9

Бидний биеийн аль ч хэсэгт толгойтой зүйл гарах эсвэл цэврүү үүсэж болно, хүн болгон л энэ таагүй нөхцөл байдалтай тулгарсан байгаа. Зовхины гадна эсвэл дотор талд гарсан толгойг бид “өвдөг гарах” гэдэг. Энэ бол нүдний түгээмэл өвчний нэг бөгөөд хэнд ч тусаж болно. Таагүй өвчин ихээр мэдрүүлж, нүдний гоо үзэмжид муугаар нөлөөлдөг. Үүнээс гадна нүд анивчихад хэцүү, эвгүй болгодог. Ингээд 1 шөнийн дотор “өвдөг”-нөөс хэрхэн салах вэ?

Уг өвчнийг хэрхэн эмчлэхээс өмнө юуны түрүүнд өвдөг гарч байгаа шалтгааны тухай ойлголттой болох нь зүйтэй юм.

Өвдөг гэж юу вэ?

Өвдөг – нүдний зовхины дотор эсвэл гадна талд гарах жижиг улаавтар толгой юм. Энэ нь халдварын улмаас эсвэл зовхины булчирхайнууд бөглөрснөөс болж гардаг.

Өвдөг гарах шалтгаан:

Өвдгийг нянгийн халдвартай гэж үздэг. Гэхдээ нянгийн халдвараас гадна олон хүчин зүйлс нөлөөлж болох ажээ.

Урьд нь гарсан өвдөгний нянг бүрэн устгаагүй учраас дахин гарч байж болно. Мөн удаан хугацааны үрэвслийн үр дүнд гарах тохиолдол ч бий. Хурц халдвар нь өвчин, улайлт ихтэй байдаг. Өвдөг дээр хүрэхэд халуу оргино.

Эсрэгээрээ архаг үрэвсэл – удаан үргэлжилсэн хүчтэй үрэвсэл нь удаан хугацаанд дарагддаг ажээ.

 

Нэг шөнийн дотор өвдөгнөөс хэрхэн салах вэ?

1. Бүлээн жин

Бүх төрлийн өвчний үед бүлээн жин тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг. Үүнд мөн өвдөг ч хамаарна. Хэдэн минутын турш бүлээн жин тавьснаар таагүй мэдрэмжийг дарж хаванг бууруулж чадна.

2. Дүрдэг цай

Даавуугаар бүлээн жин тавьмааргүй байвал дүрдэг цай ашиглаж болно. Ногоон цай эсвэл байхуу цай нүдэн дээрээ тавиарай.

  • Цайгаа хандалдгаараа хандална.
  • Дүрдэг цайгаа уснаас аваад илүүдэл усыг авна.
  • Өвдөг гарсан хэсэг дээрээ бүлээн цайгаа тавина.
  • Цай нь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлэх бөгөөд хаванг багасгана.

3. Хүйтэн жин

Бүлээн жингийн адил хүйтэн жинг зовхины өвдөж байгаа хэсэг дээрээ тавьж болно. Хүйтэн жин нь өвчин намдааж хаванг бууруулна. Даавуунд ороосон мөсийг хэдэн минутын турш тавиарай.

4. Савантай усаар угаах

Нянгийн халдварыг амархан эмчилж болдог, гэхдээ хурц хэлбэрийн халдвар биш бол шүү дээ. Нянгийн эсрэг савангийн тусламжтайгаар та нүдний зовхин дээр гарсан өвдгийг амархан эмчилж чадна. Савантай усаар нүдээ угаана. Маш хурдан бөгөөд өндөр үр дүнтэй арга ажээ.

5. Нүдний будагнаас татгалзаарай

Хэдэн өдрийн турш нүдэндээ будаг түрхэхээс татгалзаарай. Будаг нь нүдний булчирхайнуудыг бөглөж халдвар авахад хүргэдэг. Нүдээ хэдэн өдөр будаггүй амраа, ингээд өвдөг өөрөө арилна.

202
ГоёГоё
37
БахархмаарБахархмаар
31
Ха ХаХа Ха
31
БурууБуруу
30
ГайхмаарГайхмаар
25
ТэнэглэлТэнэглэл
23
ХөөрхөнХөөрхөн
23
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Tseren Baatarjav

    Tseren Baatarjav

    2019/01/08 at 15:08

    Deegii Delgermaa

  2. Batzorig Zorigo

    Batzorig Zorigo

    2019/01/08 at 20:53

    Ззззз Ззззз

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *