Бүдүүн гэдэсний хорт хавдрын эхэн үед илрэх 9 аюултай шинж тэмдгийг тоолгүй өнгөрч болохгүй!

4

Бүдүүн гэдэсний хорт хавдар нь хоол боловсруулах замаар полип хэлбэртэйгээр өвчилж эхлэх магадлалтай бөгөөд ихэнхдээ хавдар үүсгэдэггүй эсүүдэд хамгийн эхэнд нөлөөлдөг байна. Хэсэг хугацаа өнгөрмөгц хавдар үүсгэгч эсүүд болж, үхэлд хүргэж болохуйц аюулыг бий болгоно. “Medical News Today”-ийн зүгээс бүдүүн гэдэсний хорт хавдар АНУ-д өвчилж буй хүмүүсийн тоогоор гуравдугаарт орж байгааг онцолжээ.

Ерөнхийдөө бүдүүн гэдэсний хорт хавдар нь 50 болон түүнээс дээш настай болох үед бий болдог өвчин гэнэ. Өвчний талаар мэдээлэлтэй байх нь хамгийн сайн сэргийлэх арга юм. Таныг бүдүүн гэдэсний хорт хавдар туссан байх эрсдэлтэйг илтгэх 9 шинж тэмдгийг хүргэж байна.

1. Өтгөн хатах эсвэл суулгах

Өтгөнөө гадагшлуулах явдал эсвэл өтгөн хатах нь анхаарлаа хандуулах ёстой асуудал юм. Учир нь өтгөн хатах болон суулгах нь уг хорт хавдрын үед илрэх эхний шинж тэмдгүүд байх магадлалтай.

2. Цустай өтгөн гарах

Полип хэлбэртэй нулимс шиг өтгөн хадгалагдаж байгаад гадагшлах, нэг бол өтгөнөө гадагшлуулах явцад цус харвал шууд мэргэжлийн эмчид хандах хэрэгтэйг АНУ-ын Хорт Хавдрын Нийгэмлэгээс анхааруулж байна. Түүнчлэн өтгөн цустай байхаас гадна хав хар өнгөтэй байж болно.

3. Нарийхан хэмжээтэй өтгөн гарах

Нарийхан хэмжээтэй өтгөн гарах нь дээрх хорт хавдрын эхэн үед илрэх шинж тэмдгүүдийн нэг байх магадлалтай.

4. Булчин агших

Хийгээр дүүрэх эсвэл хөөх, мөн булчин агших зэрэг шинж тэмдгүүд илрэх нь бүдүүн гэдэсний хорт хавдартай холбоотой.

5. Ядрах

Шалтгаангүйгээр ядарч сульдах нь уг хорт хавдраар өвчилсөнтэй холбоотой байж мэднэ.

6. Жин хасагдах

Хооллолт болон дасгал хөдөлгөөнөөс огтхон ч хамааралгүйгээр гэнэт жин хасагдах нь бүдүүн гэдэсний хорт хавдрын эхэн үед илрэх аюултай шинж тэмдэг юм.

7. Гэдэс дүүрэх

АНУ-ын Хорт Хавдрын Нийгэмлэгийн зүгээс дээрх хорт хавдраар өвчилж буй хүмүүсийн ихэнхид нь гэдэс дүүрч, эргээд хэвийн болохгүй байх шинж тэмдэг илэрдэг болохыг олж тогтоосон байна. Ийм нөхцөлд мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.

8. Цус багадах

Бие организм дахь цус хавдар үүсгэгч эсүүдийг бий болгох үйл явцад автоматаар оролцож эхэлдэг учир цус багадалт болдог бөгөөд энэ нь мөн бүдүүн гэдэсний хорт хавдрын эхэн үеийн шинж тэмдэг юм.

9. Аарцаг өвдөх

Хорт хавдар нилээн хүнд шатандаа орсон бол аарцаг хавиар өвдөлт мэдрэгддэг байна.

Хэрэв танд дээрх шинж тэмдгүүдээс илэрвэл, эргэлзэх зүйлгүйгээр мэргэжлийн эмчид хандаарай. Эрт арга хэмжээ авах нь таны амь насыг аврах ач тустай билээ.

36
ГайхмаарГайхмаар
19
ХарамсалтайХарамсалтай
17
ТэнэглэлТэнэглэл
17
БурууБуруу
15
ГоёГоё
7
Ха ХаХа Ха
4
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *