Амьдралыг илүү хялбар болгох дезодорантын итгэмээргүй 13 хэрэглээ

2

Бидний бие болон хувцаснаас үнэртэх эвгүй үнэрийг үнэр дарагчийн тусламжтай хөнгөхөн аргалж болдог. Гэвч биеийн үнэрийг арилгахаас гадна, үнэр дарагчийг өөр олон зүйлд ашиглах боломжтой. Хамгийн анхны үнэр дарагч “Мам” гэх нэртэй байсан бөгөөд 1888 оны үед АНУ-д худалдаалагдаж байжээ.

Амьдралыг илүү хялбар болгох үнэр дарагчийн итгэмээргүй хэрэглээнүүдийг танилцуулж байна.

1. Биеэс гарч байгаа эвгүй үнэр нь зөвхөн хөлөрсөнтэй холбоогүй байдаг ба энэ нь зарим үед бактеритай холбоотой байдаг. Харин үнэр дарагч цацсанаар бактериас болж, биеэс эвгүй үнэр гарах явдлыг болиулах ач тустай.

 

2. Үнэр дарагч нь болор талстууд эсвэл эрдэс бодистой давстай учир цагаан эсвэл хар толгойтой батгыг хатааж, арьсыг бохирдохоос сэргийлдэг.

 

3. Наалдамхай, амархан хөлдөрдөг гартай хүмүүс гар руугаа үнэр дарагч цацвал, энэ асуудлыг шийдвэрлэж болно. Гадуур гарахдаа эсвэл шөнийн цагаар үнэр дарагчаас гар руугаа цацахад хангалттай.

 

4. Багадсан гутал хөлийг тань өвтгөөд байна уу? Тэгвэл даавуунд үнэр дарагчаас шингээж, хөлийнхөө холгож буй хэсгийг арчаарай. Эсвэл хөлийнхөө холгож буй хэсэгт наалт наахад болно.

 

5. Багадсан өмдөө өмсөхийн тулд хөл рүүгээ бага зэрэг үнэр дарагч цацна. Үр дүнд нь хөлийн тань арьс хуурай биш болох тул, багадсан өмдөө төвөггүй өмсөх боломжтой боллоо гэсэн үг.

 

6. Удаан хугацаанд өмсөөгүй хувцаснууд байгаа шүүгээгээ онгойлгож, үнэр дарагч цацаад хэсэг хугацаанд байлгаарай. Үр дүнд нь эвгүй, хуучирсан үнэр арилна.

 

7. Нүүрний Т-бүс /Дух, хамар болон хацар/-д үнэр дарагчаас гарынхаа хуруунд бага зэргийг шингээж түрхсэнээр нүүрний тослогыг тэнцвэржүүлэх ач тустай.

 

8. Зуны халуун өдрүүдэд нүдний шил хамарнаас тань гулгаж, унаад хэцүү байна уу? Тэгвэл хамран дээрээ бага зэрэг үнэр дарагч цацаад шилээ зүүгээд үзээрэй.

 

9. Үнэр дарагчийн тусламжтай ханан дээрх элдэв сараачсан зүйлийг арилгаж болно. Хана руу үнэр дарагчаас цацаж, алчуураар сайтар арчихад хангалттай.

 

10. Хөл хөлөрч, эвгүй үнэр гарах нь бий. Тэр тусмаа зуны улиралд энэ асуудал элбэг тохиолддог. Үүнээс сэргийлэхийн тулд хөлийнхөө тавхай руу үнэр дарагчаас цацахад асуудал шийдэгдэнэ.

 

11. Үсээ угаах зав зай гарахгүй байвал, үнэр дарагч ашиглан, үснийхээ тослогийн хэмжээг алдагдахгүй байхад анхаарч болно.

 

12. Угаалгын машинаар хувцсаа угаахаас өмнө үнэр дарагч цацаарай. Угаасны дараа цэвэрхэн болохоос гадна, хувцасны муухай үнэр арилна.

 

13. Гуя орчим, өвдөгний арын нугалмын арьс тань үрэвсэх болсон бол, үнэр дарагч цацахад хангалттай. Гэхдээ арьс тань хуурай байх ёстой гэдгийг бүү мартаарай.

4
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Namsrai Lhagva

    Namsrai Lhagva

    2018/07/24 at 15:53

    Мэдмээр юм байна

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *