Дэлхийн өнцөг булан бүрээс фенүүд нь Коби Брайнтын Оскарын шагнал хүртсэн “Dear Basketball” анимэйшнийг шэйр хийж хуваалцаж байна

0

“NBA”-ийн домог болсон Kobe Bryant болон түүний охины үхлийн талаарх харамсалтай мэдээ олон хүнийг шоконд оруулсан. Зодог тайлсан сагсан бөмбөгийн од болон түүний охины хамтаар нисдэг тэргэнд зорчиж явсан нийт 9 хүн Калифорни, Калабасас гэх газар осолдож амь насаа алдсан билээ. Kobe-гийн хувьд 41 настай байсан бөгөөд 5 удаагийн “NBA”-ийн аварга, Лос Анжелес Лэйкерс багийн домог, мөн Оскарын шагналын эзэн байсан юм. Өнөөдөр сагсан бөмбөгийн одод зориулж, дэлхийн өнцөг булан бүр дэх фенүүд нь түүнд Оскар авчирсан анимэйшнийг олон нийттэй хуваалцаж байна. Та анимэйшнийг мэдээний дэлгэрэнгүй хэсгээс үзнэ үү.

Дэлхийн эргэн тойрон дахь фенүүд нь “NBA”-гийн домог Kobe Bryant-ийн “Dear Basketball” гэх богино хэмжээний киног олон нийттэй хуваалцжээ

Тод ягаан болон шар өмсгөлийн домог болсон түүний үхэл олон хүнд Kobe-гийн “Dear Basketball: The Legend of Kobe Bryant” гэх богино хэмжээний киног эргэн дурсахад хүргэсэн байна. 2017 онд сагсан бөмбөгийн тоглогч маань анимэйтор Glen Keane-тэй хамтарч, доорх бүтээлийг хийснийг дэлхий нийтээрээ мэдсэн бөгөөд 2018 онд Шилдэг анимэйшн төрөлд Оскарын шагналыг хүртэж байсан билээ.

 

Богино хэмжээний анимэйшнийг Glen Keane гэх залуутай хамтарч хийсэн бөгөөд 2017 онд дэлхий нийтийн хүртээл болж байлаа

Энэхүү “Dear Basketball” хэмээх богино хэмжээний киног 2015 онд Kobe-гийн бичсэн шүлгээс сэдэвлэн хийсэн байна. Кинонд Лос Анжелес Лэйкерс багийн домог энэ спортод ямар их хайртай болохыг дүрслэн харуулжээ – хүүхэд байх үеийн түүний мөрөөдлөөс авахуулаад 20 жилийн карьерийг нь уг киноноос харах боломжтой.

Kobe Bryant / Instagram

 

Хийсэн кино нь Kobe Bryant-д 2018 онд Оскар авчирсан юм

“Сагсан бөмбөгийн тоглогчийн хувьд, бид амаа татаж, бөмбөгөө залах хэрэгтэй – гэхдээ түүнээс хавьгүй илүү зүйлийг хийсэндээ баяртай байна.” гэж Kobe шагналаа гардаж авах үедээ хэлж байжээ.

The Academy / Twitter

 

Зодог тайлсан “NBA”-гийн од болон түүний охин Gianna нар Калифорнид нисдэг тэрэгний ослоор нас барсан

“NBA”-гийн MVP маань өнгөрсөн ням гаригт Калабасасын толгодыг давж, нисдэг тэргээр нисэж явах үедээ осолдож, амь насаа алдсан. Түүний 13 настай охин Gianna мөн түүнтэй хамт явж байсан бөгөөд тэднээс гадна, 7 хүн нисдэг тэргээр зорчиж явж байжээ.

Associated Press

 

Нэгэн домгийг алдсан харамсалтай мэдээг сонссон хүмүүс гашуудсан сэтгэлээ илэрхийлсээр байна

Barack Obama“Kobe талбай дээр домог байсан. Тэр амьдралынхаа секунд бүрийг утга учиртай байлгасаар ирсэн. Эцэг хүний хувьд хэлэхэд, Gianna-г алдана гэдэг бүр ч илүү сэтгэл өвтгөсөн харамсалтай явдал байна. Эхнэр бид хоёр Vanessa болон Bryant-ийн гэр бүлийн бүх гишүүдэд гүн эмгэнэл илэрхийлье.”

Dwyane Wade“Үгүй ээ. Бурхан минь үгүй!”

John Legend“Надад үнэхээр гунигтай байна, би бүр гайхшралд орчихлоо. Стэйплс ордонд, Kobe бидэнд эргэн санаж дурсах олон гайхалтай зүйлсийг үлдээсэн. Амьдралд заримдаа хэтэрхий харгис, бас утга учиргүй байх юм. Хайртай хүмүүстээ анхаарал тавиарай. Бид чамайг үүрд санах болно, Kobe.”

Shaquille O’Neal“Надад яг одоо мэдрэгдэж байгаа энэ өвдөлтийг үгээр илэрхийлэх арга алга. Би Gigi болон төрснөөс өөрцгүй дүүгээ алдлаа. Чамд хайртай шүү. Үүрд санан дурсах болно. Түүний болон нисдэг тэргэнд сууж явсан бусад хүмүүсийн гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Надад одоо үнэхээр новшийн санагдаж байна.”

SHAQ / Twitter

Танд “NBA”-гийн домогт тоглогчийн гэнэтийн үхэл хэрхэн нөлөөлсөн бэ? Өөрт төрсөн мэдрэмжээ бидэнтэй хуваалцаарай.

24
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Ariunaa Nyam

    Ariunaa Nyam

    2020/01/31 at 13:12

    Uneheer haramsaltai gashuudaad gashuudaad barashgui

  2. Namsrai Onjoo

    Namsrai Onjoo

    2020/01/31 at 13:52

    Хүү минь эх орон бидэндээ үр хүүхдүүдээ эргэн төрөөрөй харамсалтай

  3. Monkhjargal Natsag

    Monkhjargal Natsag

    2020/01/31 at 23:42

    so

  4. 💔💘

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *