Автомашины шатахуун зарцуулалтыг багасгах 10 үр дүнтэй зөвлөгөө

4

Автомашинтай хүн болгон өөрийн төсвөөсөө тусгайлан шатахуунд зориулж тодорхой хэмжээний мөнгө төсөвлөдөг. Энэ зарлагыг бууруулах амархан, хамгийн гол нь машин ашиглалтын зарим нэг нарийн ширийнийг л мэдэхэд болно. Жишээ нь, хугацаанд нь солиогүй агаар шүүгч гэхэд л шатахуун идэлтэд шууд нөлөөлдөг ажээ.

Таны автомашины шатахууны хэрэглээг багасгахад нөлөөлөх 10 үр дүнтэй зөвлөгөөг бэлдлээ.

1. Дугуйны хийгээ байнга шалга

Дугуй хагарахаас нааш бидний тэр болгон анхаарал хандуулаад байдаггүй нэгэн хүчил зүйл. Дэмий л зүйл хийж байгаа юм, дугуйны хий үнэхээр шатахуун зарцуулалтанд нөлөөлдөг юм шүү. Үйлдвэрлэгчид юу зөвлөж байгааг сайтар анхаар. Машины өөрт үзүүлэх ачааллаас хамаараад дугуйны хийн заалтыг машины хаа нэгтээ наасан байдаг. Ихэвчлэн шатахуун хийх таг орчим бий.

2. Цаг тухайд нь агаар шүүгчээ соль

Хэрэглээний явцад агаар шүүгчид маш их хэмжээний тоос шороо хуримтлагдаж хүчилтөрөгч нэвтрэхэд саад учруулна. Үүнээс улбаалаад шатахууны хэрэглээ нэмэгдэнэ, хөдөлгүүр ч хурдан муудна. Хамгийн муугаар тооцоход л шатахууны хэрэглээ 20%-иар нэмэгддэг байна.

3. Жигд хурдыг баримтлах

Бид яагаад ч юм “Формула 1”–ийн нисгэгч нарыг дуурайж ногоон гэрэлтэй уралдаад л давхидаг. Хааз дээрээ гишгээд л бид хурд авах мэт санагдана. Ингэлээ гээд та хурдлахгүй, харин ч шатахууны хэрэглээг 30% хүртэл нэмэгдүүлнэ. Дээрээс нь бэлгэнд хөдөлгүүр муудна.

4. Ойр зуурхан явдлыг багасгах

Хөдлөөд л очих газрын зайд автомашинаар яваад байвал хөдөлгүүр гүйцэд халж амжихгүй унтардаг, тэгээд дахиад л халааж эхэлнэ. Халаах тоолонд шатахуун ихээр зарцуулагдаж байгаа. Өөрөөр хэлбэл хэд хэдэн ойрхон газруудыг том аялал болгох хэрэгтэй. Ингэснээр шатахууны зарцуулалтыг 50% хүртэл хэмнэх боломжтой. Хамгийн гол нь зөв төлөвлөж сураарай.

5. Хүнд араагаар өндөр хурд авахаа болих

Механик хурдны хайрцагтай хүмүүст зориулсан зөвлөгөө: хурдны хайрцгаа зөв тохируулж байхаа бүү мартаж бай, бүү залхуурч бай. Хэрвээ та 60 км/цаг хурдалж байгаа бол хурдны хайрцаг 3 дээр очно, энэ тохиолдолд та шатахууны зарцуулалтаа 20%-иар хэмнэх боломжтой.

6. Машинаас илүүдэл зүйлсээ гарга

Зарим нэг машины ачааны хэсэгт мартагдсан эд хогшлын бүхэл бүтэн агуулах байдаг: цанын иш, тал сандал, гир, сүүлийн аяллаас үлдсэн үүргэвч. Аялалд юу авч явахаа сайтар тооцоолж бай, өөрийнхөө машинд хог ачиж явах ямар ч шаардлага байхгүй. Илүүдэл 45 кг тутамд таны шатахууны хэрэглээ 2%-иар нэмэгдэж байдаг юм шүү.

7. Хөлөө тормоз дээр бүү тавьж явж бай

Өөрийгөө аюулгүй байлгаж байгаа нь сайн хэрэг. Гэсэн хэдий ч орчин үеийн автомашинууд дөнгөж хүрсэн ч хурдан мэдэрдэг болсон байгаа. Тормоз дээр байгаа хөл нь механик эсэргүүцэл үзүүлж шатахууны зарцуулалтыг нэмэгдүүлдэг.

8. Үйлдвэрлэгчийн санал болгосон моторын тос хэрэглэх

Үйлдвэрлэгчийн санал болгосон моторын тос нь шатахууны зарцуулалтыг хэдэн хувиар бууруулахад тусална. Хэмнэсэн шатахууныг хуримтлуулаад харвал та маш их хэмнэлт хийснээ мэднэ.

Шатахууны хэт их зарцуулалт нь буруу тос хэрэглэж байгаагаас шалтгаалж байж болно, тос хэтэрхий өтгөн байвал хөдөлгүүрийн ажиллагаа хүндрээд л ирнэ.

9. Тохирох зөв шатахуун хэрэглэх

Та автомашиндаа хайртай гэдэг нь эргэлзээгүй, гэхдээ түүнийг заавал үнэтэй дээд зэрэглэлийн шатахуунаар тэжээх албагүй шүү дээ. Үйлдвэрлэгчээс зөвлөгөө авбал илүү дээр. Таны хөдөлгүүрт тохирох шатахууны тухай мэдээлэл гарын авлага дээр байгааг анхаарна уу.

10. Шороон замаас зайлсхий

Мэдээж сонголт дандаа байхгүй л дээ. Гэхдээ арай ойр хөдөөний зам эсвэл арай их явах засмал зам хоёрын дунд сонголт хийвэл хоёр дахь хувилбарыг сонго гэж зөвлөмөөр байна. Нэгдүгээрт, шатахуунаа хэмнэх ёстойгоо санаарай: сул шороотой, чулуу ихтэй, жигд биш, засаагүй зам шатахуун зарцуулалтыг 30%-иар нэмэгдүүлдэг, яагаад гэвэл машинд ирэх ачаалал эрс нэмэгдэж байгаатай холбоотой юм.

Та шатахуун зарцуулалтаа хэрхэн хэмнэдэг вэ?

23
БурууБуруу
16
ГоёГоё
15
Ха ХаХа Ха
14
ГайхмаарГайхмаар
9
БахархмаарБахархмаар
7
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
5
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. О. Алтантүлхүүр

    О. Алтантүлхүүр

    2018/05/20 at 12:36

    Sh Maral

  2. Sh Maral

    Sh Maral

    2018/05/20 at 12:39

    За энэ яах уу …. тавьсан уу

  3. Болороо Болороо

    Болороо Болороо

    2018/05/20 at 13:43

    Dorjsuren Ganbat Ж. Нямдава Damdinsuren JanchivDamdinsuren Janchivdorj

  4. Eegii Flora

    Eegii Flora

    2018/05/20 at 15:26

    Batbileg Saikhanbileg unsh

  5. Ariun Natural

    Ariun Natural

    2018/05/21 at 08:28

    Галт Баярсайхан унш!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *