Ямар нэгэн зүйл дотроо нуух, хамгийн хаалттай зурхайн 6 орд

7

Зурхайн орд нь тухайн хүний зан чанарын тухай тодорхой ойлголт өгдөг боловч бас таны тархинд үргэлж нэг нууцлаг зүйл өгүүлэх нууцлаг тэмдэг агуулж  байдаг билээ. Заримдаа юу ч ярихгүй байх нь хамгийн чанга дуугаар ярьснаас ч илүү утга учиртай байдаг. Энэ нь заримдаа сайн хэрэг байдаг учир хүндлэх хэрэгтэй ч зарим нэг нь иймэрхүү чимээгүй байдлаа түрэмгий дайсагнасан хариу үйлдэл болгодог. Ингээд хамгийн хаалттай зурхайн 6 ордыг танилцуулъя.

1. Ихэр

Энэ ордын зарим хүмүүс маш нээлттэй хүмүүс байх боловч зарим нь ойлгомжгүй хаалттай хүмүүс байдаг билээ. Тэдэнд ямар нэг аюул занал учрахад дуугүй болох ба ийм байдал нь тэднийг эвгүйцүүлж, бэрхшээлийг ил гаргах хүсэлгүй болгодог. Мөн тэд ямарваа нэг бэрхшээлийг ил гарган ярих үед хэн ч тоохгүй, анзаарахгүй бол бүр ч дуугаа хураадаг байна. Тэд амархан бууж өгч, аливаа зүйлийн эсрэг ширүүн тэмцэх дургүй хүмүүс. Хэдийгээр сэтгэл хөдлөл ихтэй, найзархаг хүмүүс боловч амьдрахын тулд аль хөнгөн замыг сонгоно. Ингэхийн тулд заримдаа нууцлаг, чимээгүй байх шаардлагатай болдог байна.

2. Мэлхий

Хэрвээ мэлхий чимээгүй болон дуугаа хурааж байвал түүнд эвгүй, хэцүү байгаа хэрэг. Тэрээр үргэлж зовлон зовиураа дотроо байлгадаг байна. Мэлхий эргэн тойрон жаргалтай байж, бүх зүйл зөв номоороо байхыг хүсдэг ч энэ нь бүтэхгүй бол дотроо маш их шанална. Тэд энэ дэлхийг өөрийн хариуцлагатай холбон ойлгоно. Мэлхийн ордныхон чимээгүй болж хэн ч саад болохгүй байхад дуртай.

3. Жинлүүр

Тэд биеэ даасан, өөрийн хил хязгаараа ямар ч үнээр хамаагүй хамгаалах гэдэг хүмүүс юм. Энэ ордныхон юу мэдэрч байгааг та мэдэж чадахгүй бол тэд чимээгүй, хаалттай болж өөрийн сэтгэл хөдлөлөө нууж байдаг билээ. Тэд заримдаа ганцаар байж өөрийгөө нууцлаг байдалд байлган өөрийн хувийн зүйлээ хэнтэй ч хуваалцахгүй байхыг хичээнэ.

4. Хилэнц

Хилэнцийнхэн “бид энд ямар ч хамаагүй” гэсэн байр суурьтай байх дуртай. Тэд өөрийн хүч чадлыг юу хэлж байгаад биш харин юу нууж байгаад оршино гэж ойлгодог хүмүүс. Хилэнцийхэн нэг их чимээгүй хүмүүс биш ч өөрийгөө тэр чигээр нь хааж хамгаалахыг боддог байна. Үнэндээ тэд өөрийн чимээгүй хаалттай байдлаараа хүнийг удирдаж хянаж байх дуртай юм.

5. Нум

Тэд өдөр дундын нар шиг дулаахан, мөсөн уул шиг хүйтэн байж чадах хүмүүс. Тэд аливаа зүйлд итгэлгүй, сэжигтэй, хуурч байна гэж бодох үедээ хүйтэн хөндий болно. Ярьж хөөрөх дуртай нумынхан ямар нэг юм таалагдахгүй бол тэр даруй чимээгүй болно. Тэд хатуу ширүүн байж чадах билээ. Ямар нэг буруу зөрүү хөдөлгөөн, үг хэл нь таныг найдваргүй хүн гэж нумынханд бодогдож болох бөгөөд ингэж тооцсон бол эргэн итгэлийг нь олох гэдэг хэцүү. Тэд чимээгүй байж чаддаг, нууцлаг хүмүүс.

6. Хумх

Чимээгүй хумхын ордын хүмүүс ямар нэг юм үргэлж бодож сэдэж байдаг билээ. Ийм хүмүүстэй ойрхон байх гэж оролдох хэрэггүй бөгөөд тэдний чимээгүй байдал нь хязгаарлах саад, бамбай нь болно. Тэд үг хэлээр харилцах хүчийг хүлээн зөвшөөрдөггүй боловч энэ нь тэд ярьж, бодол санаагаа ил гаргадаггүй хүмүүс гэсэн үг биш. Тэд өөрийн нууц бодол үйлдлээ үгнээс илүү хохирол учруулах байдлаар хэрэгжүүлж чадна. Хумхынхан чимээгүй байвал энэ нь аюул бий болж байгаа хэрэг юм шүү. Тэд ямар нэг юм сэдэж, төлөвлөж, бэлдэж байна гэсэн үг. Тэдэнд итгэх хэрэггүй ба чимээгүй үед нь бүр ч хол байх хэрэгтэй.

77
Ха ХаХа Ха
36
ТэнэглэлТэнэглэл
35
ГайхмаарГайхмаар
35
ХөөрхөнХөөрхөн
32
БурууБуруу
21
ХарамсалтайХарамсалтай
20
ГоёГоё
18
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Altan Nar

    Altan Nar

    2018/05/19 at 16:11

    Togtokh Oeo Rose Byamba

  2. Togtokh Oeo

    Togtokh Oeo

    2018/05/19 at 16:21

    bi yasii ymar. yu ch nuugaagui gerte gemgui l suujin. ?

  3. Rose Byamba

    Rose Byamba

    2018/05/19 at 18:36

    Bi bol nuuya gd chaddagui hahaha

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *