Эцэг эхчүүдэд зориулсан ах, эгч, дүү нарыг эвтэй найртай байлгах 8 энгийн зөвлөгөө

3

Ах, эгч болон эрэгтэй, эмэгтэй дүү нарын хоорондын дайн – энэ дэлхий шиг л олон жилийн нүүр үзжээ. Гэр бүлд өсөж хүмүүжиж байгаа хүүхдүүдийн үл ойлголцлын 4 шалтгааныг мэргэжилтнүүд тодорхойлж байна: хүүхдүүдийг завгүй байлгах ажил төрөл хийлгэхгүй байх, эцэг эхийн зүгээс илүү их анхаарал халамж тавих, хоорондын тэмцэл, ахуйн асуудлууд болон гомдол нь хуримтлагдах. Хүүхдүүд нь хоорондоо дайсагналцаж байгаа эцэг эхийн хувьд энэ нөхцөл байдал үнэхээр хүнд шалгуур болно. Хэрвээ таны гэр бүлд ийм дүр зураг харагдаж байгаа бол: гарах арга зам байгаа гэдгийг дуулгая.

Дэлхий ертөнцөд энх тайвныг хэрхэн тогтоох вэ, бяцхан хүүхдүүд тань бие биенээ харилцан ойлголцож амар тайван амьдрахад туслах зөвлөгөөг танилцуулж байна.

Юуны түрүүнд онцолж хэлэх зүйл: үл ойлголцолгүй харилцаа гэж хаана ч байхгүй. Тэгээд ч ах, дүү нарын харилцаа үүнд хамааралтай. Хүүхдүүд эцэг эхийнхээ анхаарлыг татахын тулд бага зэрэг ааш гаргах нь хэвийн үзэгдэл. Харилцаан дахь үл ойлголцлыг аль болох бага байлгахын тулд тэднийг найзлуулахыг хичээ. Сэтгэл судлаачид эцэг эхчүүдэд дараах зөвлөгөөг өгч байна.

Хүүхэд бүрт эцэг эх тусгайлан цаг гаргаж байгаарай

Болзоот цаг – энэ цаг зөвхөн тэр хүүхдэд л бүрэн зориулагдана. Энэ нь цугтаа ямар нэгэн ажил хийнэ (зугаалга, уншлага) эсвэл сэтгэлээсээ ярилцаарай. Ялангуяа айлын анхны хүүхдүүдэд ийм анхаарал маш чухал. Яагаад гэвэл гэрт ганцаараа өсөж байхад бүх анхаарлыг өөртөө авч байсныг мартаж болохгүй.

 

Хүүхэд бүрт хувийн орон зай гаргаж өгөөрэй

Хүүхэд болгонд хувийн орон зай заавал байх ёстой. Хэрвээ тэдэнд тус тусад нь өрөө гаргаж өгөх боломжгүй бол өрөөгөө дундуур нь хуваарилж хүүхэд болгонд өөрийн гэсэн булан гаргаж өгөх хэрэгтэй. Хүүхдэд ор, тавиур, хувцсаа хийх шкаф, ширээ нь өөрийнх байх ёстой.

 

Хүүхдүүдийг хооронд нь харьцуулахаа боль

Өөрийн хүүхдүүдээ хооронд нь хэзээ ч битгий харьцуулж байгаарай, бас бусдын хүүхдүүдтэй ч мөн адил. Зөвхөн магтсан өнгө аясаар ярина: “Тулга сайн бүжиглэдэг. Тэргэл сайн дуулдаг”. Ямар ч “харин” гээд цааш үргэлжлэх харьцуулсан өгүүлбэр байх ёсгүй. Хэрвээ хүүхдүүдийг хооронд нь харьцуулбал тэд өөрсдийгөө үнэлэх үнэлэмж нь буурдаг байна.

Бас Тулгыг “манай бүжигчин” гэж байнга давтаад байх ч хэрэггүй, ингэснээр бусад хүүхдүүдийн энэ салбарт хөгжих хүсэл мөрөөдлийг нь унтрааж болзошгүй. Нөгөө талаасаа, Тулга ч өөрөө энэ нэрэндээ “дөнгөлөгдөж” мэднэ.

Хүүхдийн аливаа хичээл зүтгэлийг байнга дэмжиж байх хэрэгтэй.

 

Эрх тэгш байх ёстой гэж ухуулахын оронд хүүхэд бүрийн сонирхлыг дэмжих хэрэгтэй

Хүүхдүүдийг үг болон үйлдлээр аль болох нийлүүлэхгүй байхыг хичээнэ. Санаж яваарай: тэд хоёр өөр хувь хүмүүс шүү дээ. Ялангуяа 3-аас дээш насны зөрүүтэй бол тэдний хэрэгцээ, сонирхол, өдрийн дэглэм огт тохирохгүй.

Тоглоом болон гажетууд нь дундын байж болно, гэхдээ үүний зэрэгцээ хүүхдийн мэдэж байх ёстой зүйл: хүүхэд хэрвээ хүсэхгүй байгаа бол өөрт үнэ цэнэтэй санагдсан эд зүйлээ хэнтэй ч хуваахгүй байх эрхтэй.

Тэднийг адил эрхтэй гэж байнга нуршаад байх шаардлагагүй, аль болох хүүхдийн хүсээд байгаа зүйлийг өгөхийг хичээ. Хэн нэг нь илүү ихийг хүсэх бол нөгөө нэг нь багыг хүсэж байж болно. Хүүхдүүд өөрийн хүсэл сонирхлыг сонсож, хүлээж авч байгааг мэдэж байгаа цагт өөртөө итгэлтэй болж өсдөг.

 

Том хүүхдээ бага хүүхдийнхээ асрагч болгон хувиргаж огт болохгүй

Хүмүүжил болон хүүхэд харах – энэ бол эцэг эхийн үүрэг. Өөрийнхөө хүчийг тооцоололгүй дахин хүүхэд гаргасан та хоёрын буруу үйлдэлд том хүүхдүүд ямар ч хамаагүй шүү. Хэрвээ насны зөрүү 12-оос бага бол томыг нь бага дүүгээ хар гээд удаан хугацаагаар үлдээх нь аюултай. Хэрвээ насны зөрүү их бол том нь дүүгээ харах хариуцлагыг авч болох юм, гэхдээ зөвхөн зөвшилцлийн үндсэн дээр, тодорхой цагт ямар нэгэн “төлбөр”-тэйгөөр. “Төлбөр” нь юу ч байж болно, өсвөр насныхантай тохиролцох л хэрэгтэй: тэдний хүсээд байгаа зугаалга, удаан гуйсан тоглоом гэх мэт.

Нөгөө талаасаа гэр бүлийн гишүүн болгон гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг байх ёстой. Бага дүүгээ харах нь ах, эгч нарын гэр бүлдээ оруулах “хувь нэмэр” байж болно. Гэхдээ маш нарийн тохиролцоотой: хэдэн цаг, ямар өдрүүдэд.

 

Хүүхдүүдээ нэг баг болгож сургаарай

Хүүхдүүдийн багаар хийж байгаа ажлыг магтаж өөгшүүлээрэй. Ийм тактик баримталж болно. Хүүхдүүдэд дундын хуримтлал бий болгоно: хүүхдүүд тань бие биедээ эелдэг, халамжтай харилцах, хэрүүл маргаангүйгээр удаан цагаар цугтаа тоглох зэрэг үйл явдал  болгонд нь хуримтлалд мөнгө хийнэ. Харин хүүхдүүд муудах болгонд хуримтлалаас хийсэн мөнгөө буцааж авна. Хуримтлалаа хэрхэн зарцуулахаа хүүхдүүд харилцан тохиролцож шийднэ.

 

Хүүхдүүдийг завгүй байлгаарай

Зодоон, хэрүүл уруулын шалтгаан нь ихэвчлэн уйдсанаас үүдэлтэй байдаг. Уйдаж байгаа хүүхдийг юу хөгжөөх вэ эсвэл тэд бие биенээ оролдож уурыг нь барах ёстой юу? Энэ тохиолдолд эцэг эхээс гаргасан сайхан санаа хүүхдүүдийг завгүй байлгаж уйдаж суухаас аварна.

 

Үнэнч шударга байгаарай

Хэн нэгний талд орох хэрэггүй, зодоон эсвэл маргааны үүсгэгч хэн болохыг тогтоох гэсний ч хэрэггүй. Тэдэнд ойлгуулж байна гээд шууд харанхуйгаар шийтгэж болохгүй, ялангуяа эрүүл мэнд болон амь насандаа аюул занал учруулахаар үйлдэл хийгээгүй бол шүү. Хамгийн гол нь хүүхдүүдэд нөхцөл байдлыг ойлгуулахыг хичээ, тэднийг тайвшруул. Бусад нөхцөлд дундын байр сууриа баримтлаад сууж байхад болно доо. Хоёулангийнх нь үзэл бодлыг сонс, ойлго, бие биенээ ойлгоход нь хүүхдүүддээ туслаарай.

Гэр бүлийн бүхий л харилцаа, анхаарлыг нэг хүүхдэд бүү зарцуул.

Танай хүүхдүүд байнга муудалцдаг уу? Тэднийг найзлуулахын тулд та ямар арга хэмжээ авдаг вэ?

32
ГоёГоё
9
ХөөрхөнХөөрхөн
5
БахархмаарБахархмаар
5
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *