Цэвэр байгалийн гаралтай махыг химийн бодис агуулсан муу махнаас ялгах 30 секундийн арга

0

Худалдагчид хуучирч муудсан махаа зарах гэж янз бүрийн муу арга хэрэглэдэг: будна, шар буурцагны цуунд дүрнэ, элдэв юм цацна… Худалдан авагчийг хуурч мэхлэх тэдний арга заль үнэхээр их. Тиймээс худалдан авагч шинэ махыг “сайжруулсан” махнаас тэр болгон ялгаж салгаж чадахгүйд хүрнэ.

Ихэнх худалдан авагчид махны өнгө зүсийг харж байж шинэ мах мөн эсэхийг тодорхойлохыг хичээдэг. Үнэндээ ингэж ялгах нь амаргүй.

Маханд элдэв бодис агуулагдаж байгааг тодорхойлох маш энгийн арга бий:

1. Махнаас жоохныг буюу 1-2 см-ийн хэмжээтэй огтолж авна.

2. Огтолж авсан махаа шүдний чигчлүүр модонд шорлож мөнгөлөг цаасан дээр тавиарай.

YouTube

3. Махаа асаасан чүдэнзэнд ойртуулж барина.

YouTube

4. Шатаж байгаа махны үнэр гриль дээр шарж байгаа юм шиг цэвэрхэн үнэртвэл элдэв хольцгүй шинэ мах байна гэж ойлгоно. Хэрвээ химийн ямар нэгэн хольцтой бол хар өнгийн шингэн ялгарч, дээгүүрээ хөөсөрч эхэлдэг.

YouTube

5. Энэ аргаар юуны ч махыг шалгах боломжтой: үхэр, хонь, гахай зэрэг.

Шударга худалдагч танаас махны хэлтэрхий харамлаад байхгүй биз. Харин муу мах зарж байгаа худалдагч шууд л дургүйцэх байх.

17
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Tsevelmaa Lkhagvadorj

    Tsevelmaa Lkhagvadorj

    2020/12/16 at 02:17

    Manaid muu mah baihgui

  2. Uyanga Daniel

    Uyanga Daniel

    2020/12/16 at 18:31

    Буу

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *