“Taobao”, “Tmall” сайтаас юм захиалсан хүмүүсийн анхааралд! Хятадаас ирсэн илгээмжнээс та коронавирусын халдвар авах эрсдэл бий юу?!

0

Хүмүүсийн зарим нь хэрэв Хятадын “Taobao”, “Tmall” сайтаас захиалсан бараанууд коронавирусын халдвар авсан байвал яах вэ гэж маш их санаа зовж байгаа ажээ.

Малайзын Сунгай Булох эмнэлгийн эмч болон ЭМЯ-ны дэргэдэх Үндэсний Халдварт Өвчин судлалын Төвийн зөвлөгч, доктор Christopher Lee Хятадаас илгээмж хүлээж авч буй хүмүүсийн холбогдох асуудалд тайлбар өгчээ. Тэрээр Хятадаас Малайз руу илгээмж ирэх хүртэл 24 цагийн хугацаа шаардагдах бөгөөд далай болон газрын тээврээр ирэх учир, коронавирусын халдвар авах ямар нэгэн эрсдэл харьцангуй бага болохыг хэлсэн байна.

Facebook

Хэдийгээр холбогдох ажилтнууд шинэ төрлийн коронавирусыг амьгүй эд зүйлсэд халдварладаг эсэхийг тогтоогоогүй байгаа боловч, доктор Lee уг вирусыг SARS болон MERS зэрэг вирустай адилхан гэж үзэж байгаа ажээ. Тэр коронавирусыг дээрх вирусуудтай адилхан гэдгийг “Sin Chew Daily” эх сурвалж мэдээлсэн гэж хэлсэн юм.

CNN

Түүнчлэн, хэрэв та “Taobao”, “Tmall” сайтын илгээмжийг вирусын халдвар авсан гэж сэжиглэж байгаа бол, санаа зовох хэрэггүй бөгөөд учир нь Хятадын онлайн худалдааны үйлчилгээ үзүүлдэг энэ газрынхан илгээмж тус бүрийг хоёр дахин халдваргүйжүүлж, зөөвөрлөж байгаа гэнэ.

Piximus

 

Wikimedia

Санамж: Энэ нь бид коронавирусын халдвар авахгүй байх боломжтой гэсэн баталгаа биш бөгөөд бид зөвхөн доктор Lee-гийн хүргэж буй мэдээллийг орчуулан хүргэж байгаа болно. Иймд та ямар ч нөхцөлд ариун цэврээ сайтар сахих ёстой гэдгээ бүү мартаарай.

12
ТэнэглэлТэнэглэл
3
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *