Toyota компани hybrid-ын амжилтынхаа дараа түлшний батерейнд аз туршиж байна

0

Практикын хувьд дэндүү тохиромжгүй, өдөр тутмын машинд ашиглахад үнэтэй гэгдэн урт хугацааны турш няцаагдаж байсан пуужингийн шинжлэх ухааныг Toyota компани гол чиглэл болгон гаргаж ирж байна. Цахилгаан-шатахуун холимог хөдөлгүүрээр амжилт үзүүлсэн тус компани агаарт байгаа хүчилтөрөгч шатахуунд агуулагдаж буй устөрөгчтэй харилцан үйлчлэх электрохимийн харилцан урвалаар бий болох энергийг ашиглах устөрөгчийн түлшний батерейг туршиж байгаа аж.

2014.6.26. Токио дахь компаний үзэсгэлэнгийн танхимд Toyota Motor-ын шинэ түлшний батерейт тээврийн хэрэгсэл /fuel cell vehicle (FCV)/-ийг харж байгаа зочин
Toyota компани hybrid-ын амжилтынхаа дараагаар түлшний батерейн дээр аз туршиж байна 1
Өнөөгийн авто зам дээрх машинуудын олонхыг бүрдүүлж байгаа дотоод шаталтат хөдөлгүүрт тээврийн хэрэгслээс ялгаатай нь устөрөгчийн түлшний батерей нь огт утаа ялгаруулдаггүй, зөвхөн бага зэрэг халалт болон цэвэр усны багахан шүүрлийг л гаргадаг байна. Түүнчлэн устөрөгчийн түлшний батерей нь дотоод шаталтат хөдөлгүүрээс үр ашгийн хувьд илүү ажээ.

Toyota-гийн түлшний батерей бүхий машин ирэх оны 4-р сараас хойш худалдаанд гарах гэнэ. Судлаачид засгийн газрын дэмжлэгтэйгээр устөрөгчийн энергийг хөдөлгөөнт төхөөрөмжид үр ашигтайгаар ашиглах 20 жилийн судалгаа хийж, энэ төрлийн машины анхны загварыг бүтээснээс 20 жилийн дараа л хэрэглэгчдэд хүрэх боломжтой болж байгаа аж.

Авто үйлдвэрлэлийн хувьд энэ төрлийн тээврийн хэрэгслийн ашиг орлого олох үйлдвэрлэлд саад учруулж байсан гол зүйл нь өндөр зардал байжээ. Мөн өөр нэг голлох зүйл нь түлш түгээх газрууд бараг байхгүй явдал байв. Түүнээс гадна үл итгэгчид малтмал түлшнээс устөрөгч гаргаж авдаг учраас түлшний батерей нь ‘ногоон’ байх боломжгүй гэж цэцэрхэж байжээ.

Гэвч Toyota төслийг удирдагч инженер Satoshi Ogiso цаг хугацаа өнгөрөх тусам энэ зах зээлийн ач холбогдол өснө гэдэгт бат итгэлтэй байгаа юм байна. Satoshi Ogiso нь Toyota-гийн Prius hybrid дээр 20 жилийн турш ажилласан хүн юм.

Ердийн шатахуун хөдөлгүүртэй цахилгаан моторыг хослуулсан Prius машин анх гарч ирэхдээ хурц үл итгэх үзэлтэй тулгарсан. Гэхдээ байгаль орчны бохирдлыг хязгаарлах шинэ маягийн арга хэлбэр болон олон нийтийг байлдан дагуулж чадсан билээ. 1997 онд анх худалдаанд гарснаасаа хойш Toyota-гийн hybrid машины дэлхий даяарх худалдаа 6 саяд хүрээд байгаа аж.

“Устөрөгч hybrid-аас илүү том алхмыг хийнэ. Энэ бол бидний бүхэлдээ шинэ төрлийн машин бүтээх төлөвлөгөө юм. Хэрвээ энэ шинэ ертөнцөд хөл тавихыг хүсэж байгаа бол, хэрвээ та ‘ногоон’ байхыг хүсэж байгаа бол тэр чинь энэ байна.”

1992 оноос түлшний батерейн дээр ажиллаж эхэлсэн ч хичнээнийг хөрөнгө оруулалтанд зарцуулснаа задлахгүй байгаа Toyota компани энэ төрлийн машины анхны үйлдвэрлэгч биш юм. Аж үйлдвэрийн салбарт илүү танигдсан Forklift нь түлшний батерейтайгаас гадна зарим хотуудад түлшний батерей бүхий автобуснууд явдаг. Мөн General Motors Co. энэ технологи дээр ажиллаж байгаа бол Honda Motor Co. нь аль хэдийнээ FCX Clarity түлшний батерей бүхий суудлын тэргийг цөөн тоогоор худалдаанд гаргасны дээр ирэх жил илүү хүчирхэг шинэ машин бүтээх төлөвлөгөөтэй байгаа юм.

Харин ашиг орлогоороо дэлхийд тэргүүлэгч Toyota компани нь түлшний батерейт машиныг арилжааны зорилгоор үйлдвэрлэж эхэлж байгаа нь энэ технологийн ирээдүйг илүү өргөн хүрээтэй болгоход чухал түлхэц үзүүлж байгаа аж.

“Энэ машин нь автомашин үйлдвэрлэгчийн экологийн дүр төрхийг далайцтайгаар нэмэгдүүлэхэд нөлөөлнө.” хэмээн Chiba-gin Asset Management-ын авто аналист Yoshihiro Okumura хэлсэн байна.

Энэхүү тээврийн хэрэгсэл Японд 2015 оны 4-р сараас өмнө, АНУ, Европт сүүлийн хагас жилд худалдаалагдах аж.

Түрэмгий төрхтэй нүүр болон өө сэвгүй их биетэй энэ машиныг унаж туршсан хүмүүс хэлэхдээ хурдасгал хурдтай, хүчирхэг моторын эргэлттэй учир спорт машин жолоодож байгаа юм шиг гэжээ.

Ogiso нь бусад олон мэргэжилтнүүдийн адилаар хөгжиж буй орнууд дахь тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн тооны хурдацтай өсөлттэй холбоотойгоор шатахууны хэрэглээ ирээдүйтэй биш гэж үзэж байгаа юм байна.

Prius болон түлшний батерейн дээр ажиллаж байгаа тэрээр зөвхөн туршилтын машин эхэндээ 1 сая гаруй долларын үнээр боссон гэжээ.

Харин арилжааны загвар 70,000 орчим доллараар худалдаалагдахаар төлөвлөгдөж байсан байна. Toyota-гийн хэлснээр машин хамгийн ихдээ 100,000 орчим долларын үнэтэй байх бол хилийн чанадад худалдаалагдах үнэ тодорхойгүй байгаа юм байна.

2014.7.10. Токиод Associated Press-тэй хийсэн ярилцлагын үеэр Toyota Motor корпорацийн мэргэжилтэн Satoshi Ogiso Toyota-гийн түлшний батерейт машин FCV-гийн зургийг харж байна.
Toyota компани hybrid-ын амжилтынхаа дараагаар түлшний батерейн дээр аз туршиж байна 2
Chiba-gin-ы аналист Okumurа худалдан авагч 50,000 орчим доллараар түлшний батерей худалдан авах байх гэжээ. Энэ нь Prius-ээс бараг хоёр дахин илүү үнэтэй байгаа хэрэг юм. Plug-in хувилбар нь 30,000 орчим доллараар худалдагдах аж.

Toyota-гийн зүгээс худалдааны төсөвлөлтөө өгөөгүй байгаа юм.

Үнэнээс гадна өөр нэг дутагдал байгаа нь устөрөгчийн түлш түгээх станцуудын хомсдолтой байдал юм. Японд л гэхэд 30-хан байгаа энэ станцуудыг ирэх саруудад илүү олныг байгуулах болно хэмээн засгийн газрын зүгээс шаргуу ажиллаж байгаа аж.

2014.7.10. Токио дахь ярилцлагын үеэр Satoshi Ogiso түлшний батерейт машины тухай ярьж байна.
Toyota компани hybrid-ын амжилтынхаа дараагаар түлшний батерейн дээр аз туршиж байна 3
Энэ нь Nissan Motor Co. болон Tesla Motors зэрэг автомашин үйлдвэрлэгчид яагаад ногоон жолооч байх хамгийн боломжит замыг цахилгаан машин гэж үзэж байгаагийн шалтгаан юм.

“Бид жаахан тээнэгэлзэж байна.” гэж түлшний батерейны тал дээр Nissan-ы CEO Carlos Ghosn өгүүлсэн байна. “Хэн дэд бүтцийг барьж байгуулах вэ?”

Магадгүй жилдээ 500 эсвэл 1000 түлшний батерейт машин зарах амархан байж болох юм. Гэтэл жилдээ 500,000 болон түүнээс дээш хэмжээгээр үйлдвэрлэх масс түвшинд арилжина гэвэл хэцүү гэж тэрээр хэлсэн байна.

Харин Toyota-гийн зүгээс цахилгаан машиныг цэнэглэхэд хэдэн цаг шаарддаг бол устөрөгчийн түлш цэнэглэхэд ердөө 3-хан минут байх болно гэж хэлжээ.

Төлөвлөснөөр түлшний батерей нь нэг удаагийн цэнэглэлтээр 700 км зам явна гэнэ.

Токио дахь IHS Automotive-ын авто аналист Toru Hatano дэлхий даяар жилдээ хэдхэн мянган түлшний батерейт машин худалдаалагдана гэж үзэж байгаа аж.

2014.7.14. Токио дахь Эдийн засаг, үйлдвэрлэл худалдааны яамны хашаанд явуулын устөрөгчийн станцаас Toyota-гийн түлшний батерейт машиныг цэнэглэж байна.
Toyota компани hybrid-ын амжилтынхаа дараагаар түлшний батерейн дээр аз туршиж байна 4
Тэрээр хийн зарцуулалтан дээр hybrid-ын хэмнэлттэй харьцуулахад “Түлшний батерейт машин авснаар хэрэглэгчийн хувьд ямар нэгэн сайн зүйлтэй үнэхээр учрахгүй.” гэж хэлжээ.

Цаашлаад одоогоор устөрөгчийг ихэвчлэн малтмал түлшнээс гаргаж авч байгаа учир “Устөрөгчөөс гаргаж авсан энерги ашиглахад энергийг нөөцөлж, нэмэлт даралтанд барихын тулд илүү их энергийг зарцуулна. Тиймээс энергийг хэмнэх зүйл байхгүй.” гэж хэлсэн байна.

Гэвч эрдэмтэд устөрөгч бий болгох илүү ухаалаг арга замуудыг хайж байгаа ба онолын хувьд устөрөгч нь хямд, ашигтай, тээврийн хэрэгслийн дараагийн үеийн түлш байх боломжтой гэж үзэж байгаа юм байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. M

    2014/07/21 at 11:38

    manaihan gazriin tosoo ashiglaj chadahgvi bsaar btal end benzinii esreg dain degdeej bdag. ene mashin heseg hugatsaandaa zowlon uzeh bhda. gehdee ireedvid une n buuraad herglegchid olshroh tusam benzin hereglehee bnda. saudiin arab budaa haha

  2. G

    2014/07/23 at 10:46

    shine erin irj bna daa. Manai mongolchuud demjeed eheltsen haa saigui priusnuud kk

  3. D

    2014/07/23 at 10:55

    Benzin, Altanii une unaj bna. udahgui choloot energy-ees erchim huchiiig unegui awna. Monopol zarim zuils herhen suirhiig hartsgaah bolno. Humuusiin amidaraliin baidald tsoo shine oorchilolt buyu altan uyiin ehlel tawigdana, :)

  4. Badrakh Mandakh

    Badrakh Mandakh

    2014/07/23 at 12:26

    udahgui ene hogoo butsagad tatah blgui

  5. Badrakh Mandakh

    Badrakh Mandakh

    2014/07/23 at 12:26

    udahgui ene hogoo butsagad tatah blgui

  6. Badrakh Mandakh

    Badrakh Mandakh

    2014/07/23 at 12:26

    udahgui ene hogoo butsagad tatah blgui

  7. Badrakh Mandakh

    Badrakh Mandakh

    2014/07/23 at 12:26

    udahgui ene hogoo butsagad tatah blgui

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *