Гар утасны чанга яригчийн дууг хоёр дахин нэмэгдүүлэх шинэ гэр

0

iPhone, HTC, Samsung-ын гар утас хэрэглэгчид дууны тал дээр хүссэн хэмжээнд чинь хүрэхэд ямар нэгэн зүйл дутагдаад байдаг гэдгийг мэдэх бизээ. Эдгээр утсыг эзэмшигчид утасныхаа дууг сонсохгүй байгаа тухайгаа үргэлж гомдоллож байдаг. Мөн видео дуудлагын үед бусдыг сонсох тун хэцүү гэдгийг ч хэлдэг. Саяхан гар утас болон таблетын гэр үйлдвэрлэлээр тэргүүлэгч Speck дууг хоёр дахин чанга, тод болгодог Candy Shell Amped нэртэй шинэ гэрээ танилцуулжээ.

Гар утасны чинь чанга яригчийн дууг хоёр дахин нэмэгдүүлэх шинэ гэр 1

Гар утасны чинь чанга яригчийн дууг хоёр дахин нэмэгдүүлэх шинэ гэр 2
Энэхүү гэрний дуу өсгөгчинд ямар ч батерей шаардлагагүй. Зүгээр л гэрний дотор талд бүрээ хэлбэрийн загварыг шингээж өгсөн байна. Ердийн гэрнээс арай зузаан энэ гэрийг бүтээгч Speck-ийн зүгээс ердөө 7 мм зузаан гэж хэлж байгаа аж. Резинэн дотор, арай зузаан шинж чанар нь гар утасны хамгаалалтыг илүү нэмэгдүүлж өгсөн гэнэ. Энэ нь уналтын үед доргилтыг бууруулахын хамт товгор ирмэг нь дэлгэцийг хамгаалах юм байна.

Гар утасны чинь чанга яригчийн дууг хоёр дахин нэмэгдүүлэх шинэ гэр 3
Хэдийгээр компаний зүгээс өөрөөр хэлж байгаа ч хэрэглэгчдийн хувьд энэ гэр нь дууг өсгөх боловч дууны чанарыг сайжруулахгүй гэж үзэж байгаа аж.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *