Бэлэн гоймон идэх үед ходоодонд юу болдог вэ?

0

Бэлэн гоймон буюу рамен гоймонд Tertiary-butyl hydroquinone /TBHQ/ хэмээх бодис агуулагддаг. Энэхүү бодис нь нефтийн үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн бөгөөд хямдхан боловсруулсан бүтээгдэхүүнийг нөөшлөхөд хүнсний нэмэлт байдлаар их хэрэглэдэг.

Нэгэн ходоод гэдэсний мэргэжилтэн шинэ болон нөөшилсөн рамен гоймон идэх үеийн байдлыг харьцуулсан сонирхолтой туршилтыг явуулжээ. Ходоодон доторхыг time-lapse видео хэлбэрээр харуулсан бичлэгийн 2 цагийн хоол боловсруулах явцын дараах үр дүн үнэхээр гайхмаар байв. Массачусетсийн ерөнхий эмнэлгийн Dr. Braden Kuo энэхүү туршилтыг явуулахдаа [tweetable]рамен гоймон идсэний дараа ходоод болон хоол боловсруулах замд яг юу болдгийг мэдэхийг хүссэн[/tweetable] байна.

“Ухаалаг үрэл” гэгдэж буй мультивитамины хэмжээтэй камерт бичигдсэн бичлэг шинэ гоймон идсэн болон 1 боодол дэвтээдэг рамен гоймон идсэн хоёр хүний ходоодонд юу болж байгааг харуулдаг аж.

Судалгаанд сайн дураараа оролцогчид өөр өөр өдөрт эхний удаад шинэ, гэрт бэлтгэсэн рамен гоймон, дараагийн удаад бэлэн дэвтээдэг гоймон иджээ. Бичлэгний 20 минут болон 2 цагийн хэсгүүд дээр үнэхээр санаанд багтамгүй ялгаатай харагдсан байна.

Туршилтыг явуулсан Dr. Kuo хэлэхдээ “Цагийн интервалыг харахад 1 эсвэл 2 цагийн дараа гэхэд боловсруулсан рамен гоймон гэрт бэлтгэсэн гоймонгоос задрал бага явагдсан байгаа нь харагдана.” Үүнээс үзэхэд [tweetable]боловсруулсан гоймон илүү удаан шингэж, ходоодонд илүү удаан байдаг[/tweetable] гэсэн үг юм.

TBHQ-г боловсруулсан хүнсэнд шүршиж хэрэглэдэг бөгөөд зорилго нь тухайн хүнсний амт, үнэр, өнгө өөрчлөгдөхөөс сэргийлэх аж. Түүнчлэн гоо сайхны бүтээгдэхүүн, сүрчиг, лак зэрэг бүтээгдэхүүнд тогтвортой байдлыг нь хадгалахын тулд энэ бодисыг ашигладаг.

Бага хэмжээний TBHQ амь насанд халгүй байж болох ч /гэхдээ үхлийн тохиолдол бий/ хордлого өгөх гэх мэтээр өвчлүүлэх цаашлаад дотор эрхтний хавдрын эх үүсвэр болох нөлөөтэй. Америкийн хүнс болон эмзүйн холбооноос энэ бодисын хэмжээ тос болон өөхний 0,02 хувиас хэтрэхгүй байх ёстой гэж заасан байдаг. Харин TBHQ-г 5 граммыг л залгихад үхэлд хүргэх юм байна.

TBHQ агуулсан бусад бүтээгдэхүүнүүд:

Mcdonalds-ын бүрж шарсан тахиа болон шарсан төмс
Kelloggs-ын CHEEZ-IT нимгэн шаржигнуур жигнэмэг
Reese-ийн газрын самран жигнэмэг, Butterfinger шоколад
Nestle Crunch
Wheat Thins
Богино долгионы зууханд болгодог эрдэнэшиш
Pam хоолны шүршигч тос
Aldi-гийн бүтээгдэхүүнүүд
Keebler Club нимгэн жигнэмэг
Kellogs eggo хөлдөөсөн өрмөнцөр болон бусад kellogs-ийн бүтээгдэхүүнүүд
Taco bell шош болон зарим taco shells
Teddy Grahams
Red Barron хөлдөөсөн пицца
Keebler жигнэмэг
TastyKake
Little Debbie
Kellog’s Pop-Tarts
Газрын самрын тостой жигнэмэгнүүд
Зарим төрлийн шар буурцагны сүү
Зарим өглөөний хоолнууд TBHQ-г агуулсан байдаг.
Crisco тос
Зарим амьтны хоолнууд
Олон гоо сайхны болон нярай хүүхдийн бүтээгдэхүүнүүд
Зарим үс, нүд, сормуусны будагнууд
Wrigley’s бохь
Little Debbies самартай дөрвөлж мөн зарим M&M бүтээгдэхүүн
KFC шош болон шарсан тахиа

2
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2014/08/07 at 14:08

    БОЛЬЁ ОО

  2. зочин

    2014/08/08 at 12:50

    одоо манай энэ летрээр зарж байгаа сүү удаан хугацаанд гашилахгүй байгаадбайгаа ньбас лнэг учир байгаа гэх юм

  3. Зочин

    2014/08/14 at 12:45

    Сэтгэгдэл *

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *