Сэтгэлийн дарамт, гутрал нь хүний бие эрxтэнд сөргөөр нөлөөлж байдгийг батлах 8 баримт. Сэтгэлзүйн уг асуудал цаашилсаар хүнд өвчин үүсгэх ч эрсдэлтэй байдаг

0

Дэлхий даяар 264 орчим сая хүн сэтгэлийн дарамтад орж, сэтгэлзүйн хувьд тогтворгүй байдалтай байна гэсэн судалгаа бий. Энэхүү дарамт нь хүний гадаад төрхийг өөрчлөхөөс гадна дотор эрxтнүүдийн эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлж, цаашилбал хүнд өвчин үүсгэх ч эрсдэлтэй байдаг ажээ.

1. Бөөрний үйл ажиллагаа муудна.

© Depositphotos.com / magicmine

Сэтгэлийн дарамт бөөрний архаг хууч өвчтэй хүмүүст сөргөөр нөлөөлж байдаг ажээ. Энэ төрлийн өвчтэй хүн сэтгэлийн дарамтад орсноор хууч өвчин хөдөлж, бөөрний үйл ажиллагаа нь улам бүр хурдацтайгаар муудах шалтгаан болдог байна. Үүнийг эрдэмтэд сэтгэлийн дарамттай үед хүний биед үрэвсэл үүсгэгч уураг ихээр ялгарч эхэлснээр биеийн дархлаа мууддагтай холбоотой гэж үздэг.

 

2. Хоол боловсруулах эрxтнүүдийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлнэ.

© Depositphotos.com / magicmine

Тархи болон хоол боловсруулах эрxтнүүд хоорондоо шууд холбоотой байдаг билээ. Иймээс ч сэтгэл хөдлөх, цочирдох зэрэг гэнэтийн мэдрэмжүүдийг авах үед гэдэс дотор эвгүйрхэж, өвдөх хандлага ажиглагддаг ажээ. Харин сэтгэлийн дарамт хоол боловсруулах эрxтнүүдийн хөдөлгөөнийг удаашруулж, гэдэс өвдөх шалтгаан болдог.

 

3. Чихрийн шижин.

Сэтгэлийн дарамт хүний биед стрессийн дааврыг нэмэгдүүлж, цусан дахь чихрийн хэмжээг нэмэгдүүлж байдаг ажээ. Иймээс ч чихрийн шижинтэй хүмүүс сэтгэлийн дарамт, шаналгаатай байх нь тун нийтлэг байдаг.

 

4. Зүрхний шигдээс болох эрсдэл нэмэгдэнэ.

© Depositphotos.com / magicmine

Сэтгэлийн дарамтад орсон хүмүүсийн цусны даралт нэмэгдэх тул зүрх судасны өвчлөлд өртөмтгий болох хандлага ажиглагддаг. Түүнчлэн сэтгэлийн дарамттай үед биед ихээр ялгардаг стрессийн даавар ч зүрхний үйл ажиллагаанд сөрөг нөлөөтэй.

 

5. Судас, цусан хангамжийн асуудалд орно.

© Depositphotos.com / magicmine

Зүрхтэй шууд холбоотой тул эрүүл мэндэд ноцтой асуудал үүсгэж мэдэх xүчин зүйлсийн нэг нь цусны даралт нэмэгдэж, цусны урсгал удааширч судас нарийсч эхэлснээр биеэр хангалттай хэмжээний шим тэжээл, хүчилтөрөгч болон эд, эсүүдийн дутагдалд орох явдал юм.

 

6. Нуруу өвдөх.

Хэт бөгтийж явах, суух, нурууны булчин хөгжил султай байх зэрэг олон асуудлуудаас үүдэлтэйгээр нуруу өвдөх гэх мэт олон xүчин зүйл бий. Тэдний нэгэн адил сэтгэлийн дарамт ч нуруу өвдөх нэг шалтгаан болдог ажээ.

 

7. Толгой өвдөх, мартамхай болох.

© Depositphotos.com / magicmine

Сэтгэлийн дарамтад орсон хүний анхаарал төвлөрөл үлэмж хэмжээгээр буурдаг тул аливааг амархан мартах явдал түгээмэл ажиглагддаг. Түүнчлэн хөмсөг орчимд судас лугших мэт мэдрэмжээр толгой өвдөх шинж тэмдэг ч илэрнэ.

 

8. Үе мөчний үрэвсэл.

© Depositphotos.com / magicmine

Үе мөч үрэвсэх үед сэтгэлийн хямралд өртөх явдал гардаг бол сэтгэл хямарч, дарамтад орсон үед үе мөч үрэвсэх эсрэг зүй тогтол ч ажиглагддаг ажээ. Учир нь сэтгэл гутралд орох үед биеийн өсөлт хөгжил зогсож, улмаар үе мөч хэврэгшиж эхэлдэг тул ийнхүү өвддөг байна.

Иймээс сэтгэлийн дарамт бол зөвхөн сэтгэлзүйн асуудал биш бие махбод, эрүүл мэндтэй салшгүй холбоотой зүйл тул сэтгэл гутралтай холбоотойгоор дээрх шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд эмчид хандаж зөвлөгөө авахыг танд зөвлөж байна.

Та эсвэл таны ойр орчимд сэтгэлийн дарамтад орсон хэн нэгэн бий юу? Сэтгэлийн дарамтаас өөрийгөө хэрхэн чөлөөлөх вэ?

3
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *