Маш ховор тохиох гaж үзэгдлийн улмаас хоёр толгойтой төрсөн мутант могой. Тэрээр ам тус бүрээрээ нэгэн зэрэг хоёр өөр идэш иддэг байна

0

Хэвлээр явагч амьтан тэжээдэг, сонирхдог Брайн Барчик (Brian Barczyk) өөрийн Instagram хуудсандаа нэгэн сонирхолтой бичлэг хуваалцжээ: түүний мутант могой ам тус бүрээрээ хулгана идэж байгаа нь харагдана. Түүний могой 2 толгойтой гэдгийг хэлэх хэрэгтэй байх.

Бичлэг:

Хоёр толгойтой хэвлээр явагч нь бицефалиягаас үүдэлтэй. Энэ нь маш ховор тохиох гaж үзэгдэл бөгөөд эмбрион үүсэж байх явцад нэг өндгөн эст ихэр ямар нэгэн шалтгаанаар бүрэн хуваагдаагүйгээс болж бүрэлддэг. Чухам энэ л явц хүмүүсийн дунд сиамын ихэр төрөхөд хүргэдэг. Могой, яст мэлхийний хувьд ихэнх тохиолдолд нэг биетэй, 2 толгойтой төрдөг ажээ.

vinegred.ru

Бен, Жерри хоёр – Калифорнийн хатан хаан могой. 2 толгойтой төрөх явдал нь могойны хувьд 10 мянгад нэг тохионо.

“2 толгойтой төрсөн амьтдын 99,9% нь төрөөд эхний өдрөө ч амьдарч чаддаггүй, том болтлоо өсөх тохиолдол маш цөөн бий. Харин Бен, Жерри хоёр жирийн могой шиг л амьдарч байна. Тэднийг 20-25 жил амьдрах байх гэж найдаж байгаа шүү” гэж Барчик ярьжээ.

vinegred.ru

2 толгойтой энэ могой хоол боловсруулах нэг эрxтэнтэй хэдий ч бичлэг дээр толгой бүр нь тусдаа хоол идэж байгаа нь тодорхой харагдана. Барчик 1989 оноос эхлэн хэвлээр явагч сонирхож цуглуулж эхэлсэн бөгөөд The Reptile Armу-гийн үндэслэгч. 3 жилийн өмнө 4 настай могойг худалдаж авсан байна.

“Манай найзынд ийм могой төрсөн юм. Энэ бол байгалийн гаж үзэгдэл, маш санамсаргүй зүйл л дээ. Найзаасаа хагас жил надад өгөөч гэж гуйсан юм, тэр надад зөвшөөрөхөөс өөр аргагүй болтол нь гуйсан гэхэд болно” гэж Барчик ярьжээ.

vinegred.ru

Барчик мөн АНУ-ын Мичиган мужийн Ютик дэх «Рептариум» гэх хэвлээр явагч амьтны хүрээлэнд ажилладаг. Тус газарт мянган хэвлээр явагч, нэг залхуу баавгай амьдардаг байна.

“Манайд 10 гаруй гайхалтай амьтад бий, үүнд Бен, Жерри ч багтана, бас 2 толгойтой яст мэлхий, хэд хэдэн альбинос эсвэл мутацид орсон өөр өнгийн амьтдыг дурдаж болох юм” гэж Барчик хүрээлэнгийнхээ тухай ярьсан байна. “Мөн манайд альбинос аллигатор, маш ховор, тас хар аллигатор ч бий. Тэдний Давс болон Перц (Salt болон Pepper) гэж дуудаг” гэжээ.

Уншигч таны дотор эвгүй оргисон уу? Эсвэл эсрэгээрээ илүү сонирхолтой санагдав уу?

21
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
3
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *