Жил ирэх тусам компаниуд өөр хоорондоо өрсөлдөхийн тулд янз бүрийн арга ашиглах болжээ. Тэд үйлчлүүлэгчийн анхаарлыг татахыг зорино. Зорилгодоо хүрэх аргыг үйлчлүүлэгчийн талаас харахад үнэндээ шударга бус байх нь их. Ямар нэгэн бараа бүтээгдэхүүн сонгохдоо та дотроо нэгийг төсөөлж авна, харин бодит байдал дээр нөгөөх нь таны төсөөлөлтэй огт нийцэхгүй. Танд ийм зүйл тохиолдож л байсан биз дээ? Тоо хэмжээ, чанар, дүүргэлт гээд юу ч байж болох юм.
Үйлдвэрлэгчид аливаа мэдээллээ жижгээр бичнэ, тэрийг худалдан авагч, үйлчлүүлэгч анзаарч уншихгүй – энэ мэтээс болоод үл ойлголцол үүснэ. Хүмүүс өөрт тохиолдсон таагүй худалдан авалтаасаа хуваалцаж бусдад анхааруулга өгч байгаа нь сайн хэрэг.
Та ч бас нэг бүтэн том ороомог байна гэж бодсон уу?
Худалдан авагчийн итгэл найдварыг xуурамчаар татах гэж зориуд ийм нэвт харагдах хэсэг гаргажээ
Задлаад л урам хугарсан даа
Савлагаан дээрх гэрэл зураг болон бодит зайрмаг хоёр ялгаатай гэж л найдахаас Арай ч хэн нэг нь зайрмагийг долоож байгаад савлачихаагүй байлгүй.
Компанийн танилцуулгыг хажуугаар нь өнгөрөх хүн авахаар доош тонгойх нь ойлгомжтой. Үнэхээр сонирхолтой арга байна
Хийсэн хүмүүс нь ийм сэндвич болно гэж бодоогүй л байх даа?
Хоёр дахин том болсон гэдэг тодотголтой бараа бүтээгдэхүүнийг та ер нь хэмжиж үзсэн үү? Үгүй ядаж жинг нь харав уу?
“XL” гэх гэдэг тодотгол ямар утгатай юм бол?
Сурталчилгаа яг л гэрээ шиг, хамгийн сонирхолтой нь жижигхэн үсгээр бичигдсэн
Зогсоол ердөө 4 ам.долларын үнэтэй. Доод буланд жижгээр бичсэн байгаа нь – 10 минут тутамд гэнэ.
Интоорын шанзтай боов идье гэж бодсон юмсан
Төсөөлж байснаас маш бага хэмжээтэй байжээ
Гахайн утсан махан хавчуургатай талх хийх сайхан – бараг талыг нь амжилттай зараад дуусаж байгаа болов уу?
Ийм хэмжээний баримлын шавраар юу хийж болох уу?
Худалдаж авахаасаа өмнө сайтар эргүүлж тойруулж харсан нь сайн юм боллоо
Хүүхдийн стикерийг ингэж худалдах ямар хэрэг байна аа?
Нүүрэн дээрээс стикер зарж байгааг ойлгож байна, “боодол” гэж бодсон юм л даа.
25%-иар илүү гэсэн сурталчилгаатай тосыг өмнөх тостой нь харьцуулахад бүр л жижиг болжээ
Дахиад л өөртөө томдсон савлагаатай юм
Маркетинг гэдэг зүйл улам л зальтай болоод байна, тэр утгаараа худалдан авагч ч гэсэн тэдний сурталчилгаанд хууртагдахгүйн тулд тлүү анхааралтай байх хэрэгтэй. Эс бөгөөс инээх хэцүү, уйлах ч хэцүү болох вий дээ.