16 настай хүү халуун зунаар хүртэл богино өмд өмсөхийг нь сурагчдадаа зөвшөөрдөггүй сургуулийн захиргаатайгаа тэмцэx үр дүнтэй арга олжээ

0

16 настай хүү Шейн Ричардсон нь Моффатын академид суралцдаг. Уг сургуулийн хувцаслалтын дүрэм ёсоор нэг бол хар өнгийн өмд эсвэл банзал өмсөх ёстой байдаг ажээ.

dailymail.co.uk

Зуны халуун өдрүүд эхэлсэн тул зарим нэг сурагчид урт өмдний оронд богино өмд өмсөх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ч татгалзсан хариу өгсөн байна. 10 гаруй эрэгтэй сурагчид сургуулийн дүрэмд зааснаар хувцаслаагүй гэсэн шалтгаанаар гэр рүүгээ буцаж хувцсаа солиход хүрсэн тохиолдол ч гарсан юм. Гэхдээ Шейн уг шийдвэрийг эcэргүүцэж өөрийн дүрмээр арга хэмжээ авахаар зоригложээ. Утгагүй xоригийг яаж эсэргүүцвэл зохих вэ?

Тэр дүү охин Лексигээсээ банзлыг нь түр гуйжээ.

dailymail.co.uk

Шейний ээж ч хүүтэйгээ санал нэг байгаа бололтой: сургуулийн сурагчид халуунд богино өмд өмсөж болохгүй гэдэг xориг бидэнд анхнаасаа л таалагддаггүй байлаа, гэхдээ бид дуугүй хүлээн зөвшөөрсөөр л байсан юм. Гэхдээ өнөөдрийн илэрхий эcэргүүцлийн дараа дүрмээ эргэн нэг харах байх гэж найдаж байна. Ямар ч гэсэн Академийн захиргаанд энэ тухайгаа мэдэгдсэн гэжээ.

dailymail.co.uk

Академийн энэ жилийн сургалт 6 дугаар сарыг дуустал явагдана. Энэ халуунд агааржуулагчгүй ангид байж суухын аргагүй. Ковид-19–ийн үед хүртэл агааржуулагч ажиллуулахыг xориглоод байгаа юм гэж ээж нь нэмж хэлсэн байна.

Түүний уг эcэргүүцэл зөв гэж та бодож байна уу?

16
ГоёГоё
6
Ха ХаХа Ха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2021/06/10 at 13:27

    нимгэн өмд зүгээршдээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *