Би бол зүгээр л банзал, даашинз өмсөх дуртай, хувцас өмсөхөд хүний хүйс хамаагүй гэдэгт итгэдэг жирийн нэгэн эр

0

Орчин цагт ягаан өнгө бол охидын өнгө, цэнхэр өнгө бол хөвгүүдийн өнгө гэсэн нийтлэг ойлголтын эсрэг дуу хоолойгоо өргөх болсон билээ. Тэдний нэг нь манай нийтлэлийн гол дүр болох Коннор Кини бөгөөд 26 настай Их Британийн Кингс Нортонгоос гаралтай тэрээр хувцаслалтад хүйс хамаагүй гэх үзэлтэй ажээ. Даашинз, банзал өмсөх дуртай тэрээр бусдад хувцаслалтад хүйс хамаатай гэсэн хуучинсаг үзэл үеэ өнгөрөөсөн гэдгийг ойлгуулахаар хичээж яваа юм.

Тэрээр бага наснаасаа загварын ертөнцөд тун сонирхолтой байжээ.

© conjlk / Instagram

Дуучин Харри Стайлс банзал, даашинзаар гоёж эхэлсэн үеэс л тэр өөрийн мэдрэмжийг дагаж хувцаслах цаг нь болсон гэж үзсэн гэдэг. Яг тэр өдөр банзал өмсөөд гадуур гарах үедээ яг энэ нь надад тохирох хувцаслалт мөн юм байна гэдгийг ухаарсан хэмээжээ. Тэрбээр өөрийн хувцаслалтын тухайд, “Ингэж хувцасласан үедээ би өөртөө итгэлтэй, сэтгэл хангалуун байж чаддаг. Хүмүүсийн юу гэж бодох надад тийм ч чухал биш” хэмээн ярьжээ.

© conjlk / Instagram

Коннор Бирмингэм хотын төвийн “Proud Bab” гэсэн граффит зурагтай хананы өмнө зургаа даруулахыг маш их хүсдэг байсан ч зураг даруулахад граффиттай хоршиж тохирох хувцас ололгүй өдийг хүрчээ. Энэ бүх хугацаанд тэрээр эрэгтэй хүний өмсөх ёстой гэх нийтлэг ойлголттой байдаг хувцаслалттайгаар зураг даруулж үзсэн ч түүнд огтхон ч бүрэн дүүрэн сэтгэлд хүрдэггүй байсан хэмээжээ. Харин дээрх зураг дээрх хар даашинзыг хуучин хувцасны дэлгүүрт олж харах үед л тэр өөрт тухтай, өмсөхөд тааламжтай, мөрөөдлийн газартаа зураг даруулахад тохиромжтой хувцас олсноо мэдэрсэн гэжээ.

© conjlk / Instagram

Коннорын хувьд бариу даашинз, хуучны эдлэл хэрэглэл, костюм өмд, тод өнгийн хүрэм зэргийг өмсөх дуртай бөгөөд теннис загвартай банзал өмсөх хамгаас тааламжтай байдаг хэмээжээ. Тэрбээр, “Теннисний банзал өмсөх үедээ би өөрийгөө хүчтэй бас үзэсгэлэнтэйгээр мэдэрдэг” гэж тодотгожээ.

 

Коннор ойр тойрны хүмүүсээсээ урам зориг авдаг.

© conjlk / Instagram

Чухам юу түүнийг өөртөө ийм итгэл дүүрэн байх урам зориг өгдөг тухайд тэрээр, “Бүтээлч, урам зориг дүүрэн, өөртөө итгэлтэй, бусдын юу гэж ярихаас, бодохоос санаа зоволгүй, элдэв хэм хэмжээнд баригддаггүй хүн л ийм зүйлсийг хийж чадна” хэмээгээд өөрийгөө тогтмол унших дуртай ном болох зохиолч Девид Уиллиамсын Даашинзтай хүү номны баатартай зүйлэдэг гэжээ.

© conjlk / Instagram

Мөн тэрээр түүний ээж нь түүнийг дэмжиж, урам зориг хайрлаж байдаг гэдгийг ч нэмж дурьджээ. “Тэр бол хамгийн халамжтай, хүүгээ дэмждэг ээж гэж би хэлнэ. Намайг юу ч өмсөж, юу ч ярьж, ямар ч сонголт хийж байсан тэр миний талд зогсох тийм л нэгэн” хэмээжээ.

 

Хувцаслалтад хүйс хамааралтай гэдэг ойлголтыг халах цаг болсон гэдэгт тэр бүрэн итгэдэг.

© conjlk / Instagram

Ойрын ирээдүйд хувцаслалтад хүйс хамаатай байхаа болино гэдэгт тэр бат итгэлтэй явдаг ажээ. Өдгөө ч бидний нийгэмд эрэгтэй, эмэгтэй аль ч хүйсний хүн өмсөх боломжтой хувцас олноор гарах болоод буй билээ. Yngblud, Харри Стайлс зэрэг олны танил алдартнууд бидний эмэгтэй хувцас гэж үздэг хувцаснуудыг өмсөж байгаа нь хүссэн хувцсаа хүн өмсөх боломжтой гэдгийг харуулаад зогсохгүй хувцаслалтад хүйс хамааралгүй, хувцас бол зүгээр л хэрэглээ гэх ойлголтыг нийгэмд төрүүлэх хөшүүрэг болж байгаа гэж тэрээр үзэж байгаа ажээ.

© conjlk / Instagram

 

Тэрээр хүмүүсийг байгаль орчинд ээлтэй амьдрах үүднээс хуучин хувцасны дэлгүүрээр үйлчлүүлэхийг хүсдэг.

© conjlk / Instagram

 

“Эмэгтэй хувцас” өмсөхийг хүсдэг эрчүүдэд тэр зөвлөгөө өгдөг.

© conjlk / Instagram

“Бидний эмэгтэй гэж ойлгодог хувцаснуудыг өмсөхийг хүсдэг эрчүүдэд би зүгээр л хүссэн зүйлсээ өмс л гэж зөвлөдөг. Хэрэв олон нийтийн газарт явах хүндрэлтэй санагдаж байгаа бол унтлагын өрөөндөө, найзындаа зочлох үедээ, ижил хүйстнүүд үйлчлүүлдэг газруудад орохдоо өмсөөд үзээрэй. Бас загварын чиг хандлага хөөсөн дэлгүүрүүдээс илүү хэрэглээнд нийцтэй бараа элбэг байдаг хуучин хувцасны дэлгүүрээр ороод үзэхийг би зөвлөдөг” хэмээжээ.

 

“Эмэгтэй хувцас” өмсөхөөр зэхэж байгаа хүмүүст зориулсан зөвлөгөө.

© conjlk / Instagram

“Интернэт, Инстаграм гэх мэт зүйлд битгий анхаарлаа хандуул. Зүгээр л өөрийнхөөрөө бай. Тэгсэн цагт л чи илүү их аз жаргал мэдэрч, амьдрал чинь илүү амттай болох болно гэдэгт итгээрэй. Хэрэв чи даашинз өмсөөд дэлгүүр хэсмээр байгаа бол эргэлзэх хэрэггүй, хүссэн зүйлсээ л хий” хэмээн тэрээр зөвлөжээ.

Таны хувьд ямар хувцас өмсөхийг хүсдэг ч өмсөж чаддаггүй вэ?

6
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *