Таныг байгаагаас чинь илүү хөгшин харагдуулах нүүр будалтын 10 алдаа. Мэйкап артистууд анхааруулж байна!

3

Эмэгтэй хүн болгон залуу бас сайхан харагдахыг хүснэ. Энэ үед ганц туслагч байдаг – нүүр будалт. Нүүр будалтыг зөв хийснээр стресс, дутуу нойр, насны өөрчлөлтүүдийг нууж чадна. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр уйтгар гуниг улам илт болж, арьс уян хатан чанараа алдана – энэ үед байнгын арчилгаа, мэргэжлийн гоо сайхны үйлчилгээ аваад ч үр дүнгээ өгөхгүй. Үүнээс гадна нүүр царайны өөрийн хэлбэр ч алдагдаж ирдэг нь харамсалтай.

Нүүр будалт нь зарим нэг үед хүсээгүй үр дүн өгдөг. Эмэгтэйчүүд нүүр будахдаа алдаа гаргана, тэгээд ихэнх тохиолдолд үүнийгээ мэддэггүй. Өнөөдөр та бүхэндээ өөрийн насанд тохирохгүй нүүр будалтын алдаануудыг танилцуулахаар бэлдлээ. Эдгээр алдаануудыг гаргахаас зайлсхийгээрэй, эс бөгөөс наснаасаа хөгшин харагдахад хүрнэ. Мөн 25 настай залуу бүсгүйчүүд ч гэсэн эдгээр алдаануудыг мэдэж байхад буруудахгүй, магадгүй тэд яг ээж шигээ харагдах ч юм билүү?

 

50 настай эмэгтэйчүүдэд зориулсан нүүр будалт

1. Туяа

Маргаангүй, туяа өнгө зүс нэмдэг. Гэхдээ туяаг маш болгоомжтой түрхэх ёстой: багсандаа будгаа маш багаар аваад сэгсрээрэй – ингэж байж хүссэн үр дүнд хүрнэ. Сануулж хэлэхэд: матт болон бараан өнгийн туяа хөгшин харагдуулдаг.

 

2. Зовхины будаг

Бор өнгийн будаг ямар ч өнгийн нүдэнд болон бүх насныханд тохирдог гэж үздэг. Гэхдээ! Энэ өнгө ядаргаа, нүдний доорх хөхрөлтийг улам тодосгож өгдөг юм. Тийм учраас хэрвээ бор өнгөөр л будмаар санагдаад байвал эхлээд дутагдлыг сайтар далдлах консилер тавиарай. Туяа тавихын адил аль болох матт бүтцээс зайлсхийнэ. Тэгээд ч матт будаг моодноос гарсан шүү.

 

3. Нүдний харандаа

Доод зовхио харандаагаар будвал нүд илүү том харагдана гэдгийг эмэгтэй хүн бүр мэднэ. Нүдийг том харагдуулахын зэрэгцээ нүдний доорх хөхрөлтийг улам тодосгохоос гадна хавантай болгож харагдуулдаг. Хэрвээ харцаа тодосгохыг хүсэж байгаа бол дээд зовхины сормуусыг будаарай.

 

4. Сормуусны будаг

Нүдний харандааны адил доод зовхинд илүү их анхаарал хандуулснаар харц ядарсан, сул дорой харагдана. Хэрвээ та 50-иас дээш настай бол нүдний доод зовхийг будаад хэрэггүй: ядарсан царайтай харагдана шүү. Мөн нүд орчмын үрчлээг ч улам тодосгодог муу талтай.

 

5. Нүдний зураас

Нас ахих тусам аль болох хар өнгийн будагнаас татгалзана. Нэгдүгээрт, унжсан арьсан дээр хар өнгийн будаг бодит биш харагдана. Хоёрдугаарт, арьсны өнгөтэй хослуулахад улам хэцүү болдог, яагаад гэвэл нас ахих тусам арьсны өө ихсэж толбонууд нэмэгдээд байдаг. Тиймээс аль болох бор эсвэл цайвар ягаан өнгөөр нүдний зураас тавьж байгаарай.

 

6. Тод зураас

Бүдүүн, тод зураас илт нас нэмнэ. Нүүр царайндаа өнгө нэмэхийн тулд зураас, үзүүр болгоны дээрээс тушь тавина. Туршаад үзээрэй – таны нүүр царай нүдэн дээр л залуужаад ирнэ.

 

7. Уруулын будаг

Контур харандаа уруулын хэлбэрийг тодосгож өгөхөөс гадна уруулын будгийг зөв будахад тусална. Хэрвээ уруул хүрээлэх харандааны өнгө уруулын будагны өнгөтэй зохицохгүй бол нас нэмээд зогсохгүй, бүдүүлэг харагдана.

 

8. Нүүрний будагны суурь

Өдөр тутмын будагны доор суурь тавих шаардлагагүй. Будагны суурь нь гэрэл зураг даруулах, камерын өмнө байхад нүүр будалтыг илүү бодит болгоход л тусалдаг юм.

Мөн суурь будаг нь оройн арга хэмжээнд оролцох буюу хиймэл гэрэлтүүлэгтэй орчинд тохирдог. Өдрийн цагаар суурь будагтай нүүр царай илүү их гялалзаж, хиймэл харагдана. Хэрвээ суурь будаг тавихаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн бол аль болох гэрэл ойлгодог бүтэцтэй будаг сонгоорой – үрчлээг бага болгож харагдуулна.

 

9. Тональ будаг

Арьснаасаа бараан өнгийн тональ крем хэзээ ч битгий сонгож байгаарай. Нас нэмэхээс гадна үрчлээний завсраар орж үрчлээг улам тодосгоно. Өөрийн арьсны өнгөтэй адил эсвэл нэг өнгөөр арай цайврыг сонгоно.

 

10. Пудр

Одоо сайхан болжээ, өөрийн арьсанд тохирох ямар ч төрлийн пудр сонгох боломж байна. Гэсэн хэдий ч олон эмэгтэйчүүд нөгөө л нэг матт буюу илүү хөгшин харагдуулж, өө сэвийг дарах биш улам ч тодосгох пудр түрхсээр л… Пудрыг нимгэн түрхэх ёстой, ингэж байж өө сэвээ дарж чадна. Тослогийн гялалзах байдлыг дарахын тулд тусгай крем болон серум ашиглана. Гэрэлтүүлэгтэй гэрэл зураг даруулах гэж байгаа бол цайвар өнгийн пудр түрхэхээс зайлсхийгээрэй.

 

Зөвлөгөө

Арьсаа арчлахгүй бол нүүрний будаг ямар ч нэмэргүй. Чийгшүүлэх – нүүрний будаг тогтох үндсэн суурь болно гэдгийг бүү мартаарай. Нас нэмэх тусам арьс хуурайшдаг тул өөрийн арьсны онцлогт тохирох маск тавьж арчилж байхыг зөвлөе. Даавуунд шингээж тавих нь илүү үр дүнтэй: эвтэйхэн бөгөөд өндөр үр дүн өгнө.

Дээр дурдсан алдаануудыг гаргахгүй байхыг хичээгээрэй – бидний зөвлөгөөг дагаснаар та илүү залуу бөгөөд гоо сайхан харагдаж чадна. Хэрэгтэй зөвлөгөөг найз бүсгүйчүүдтэйгээ заавал хуваалцаарай.

9
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Tsegmed Dembereldalai

    Tsegmed Dembereldalai

    2019/05/19 at 11:32

  2. Sarantuya Dolgorjaw

    Sarantuya Dolgorjaw

    2019/05/19 at 14:36

  3. Sarantuya Dolgorjaw

    Sarantuya Dolgorjaw

    2019/05/19 at 14:36

  4. Sarantuya Dolgorjaw

    Sarantuya Dolgorjaw

    2019/05/19 at 14:36

  5. Sarantuya Dolgorjaw

    Sarantuya Dolgorjaw

    2019/05/19 at 14:36

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *