Хэвлий хэсгээрээ турахыг хүсч байна уу? Тэгвэл орондоо орохын өмнө үүнийг уугаарай!

4

Хэвлийгээрээ турах хамгийн шилдэг арга юу вэ? Фитнест явах уу? Үр дүнтэй байж болох ч яг үнэндээ тийм биш. Эрүүл зөв хооллож хэвшихгүй бол фитнест явлаа гээд юу ч өөрчлөгдөхгүй. Дасгал хөдөлгөөн хийхгүй байвал эмэгтэйчүүд хэвлийгээрээ амархан таргалдаг. Фитнест явахаас илүү зөв хооллож хэвших нь хэвлийн таргалалтыг үгүй хийх найдвартай арга гэдгийг хоолны мэргэжилтнүүд зөвлөж байна.

1. Алимны шүүс

Орц:

  • 1 литр алимны шүүс
  • Гаа
  • 100 мл нимбэгийн шүүс
  • 1 ширхэг нимбэг
  • Мөс

Хэрхэн хийх вэ?

Эхлээд нимбэгээ зүсч, дараа нь алим болон нимбэгний шүүстэй холино. Гаа болон мөсөө дээрээс нь хийж, орой бүр унтахын өмнө уугаарай.

 

2. Тураах үйлчилгээтай өргөст хэмхийн ундаа

Орц:

  • 1 ширхэг өргөст хэмх
  • Хэдэн ширхэг яншуй болон цилантро
  • 1 ширхэг нимбэг
  • 1 цайны халбага зуун наст ургамлын шүүс
  • ½ хэмжээтэй аяга ус

Хэрхэн хийх вэ?

Орцуудыг бүгдийг нь холигчид хийж сайтар холих хэрэгтэй. Уг ундааг орой орондоо орохын өмнө ууна. Нэг сарын хугацаанд хэрэглэснээр үр дүн нь гарч эхлэнэ. Хэрэв танд үр дүнтэй санагдвал үргэлжлүүлэн хэрэглэсэн ч болно.

 

3. Шинэ өргөст хэмх болон зэрлэг нимбэгийн ундаа

Орц:

  • 1 ширхэг зэрлэг нимбэг
  • 2 ширхэг өргөст хэмх
  • 1 ширхэг том хэмжээтэй жүрж
  • Амтлах төдий зөгийн бал
  • Амтлах төдий гаа
  • 1 литр буцалсан ус

Хэрхэн хийх вэ?

Нэг ширхэг өргөст хэмхээ холигчид хийж, үлдсэн нэгийг нь бөөрөнхий хэмжээтэй хэрчинэ. Жүрж болон нимбэгээ хальсалж том саванд хийж дээрээс нь бүх орцуудаа хийгээд сайтар холино. Хэрэв хүсвэл дээр нь бага зэрэг сода хийж болно.

 

4. Лийр болон мугвааны ундаа

Орц:

  • Шинэ мугвааны 10 ширхэг навч
  • 1 ширхэг зэрлэг нимбэг
  • 250 мл лийрний шүүс (шинэ, пакеттай)
  • 250 мл буцалгасан ус
  • 1 ширхэг лийр
  • Мөс

Хэрхэн хийх вэ?

Зэрлэг нимбэгээ зүсч, лийрээ куб хэлбэртэй болгон хэрчиж, хамтад нь том саванд хийнэ. Дараа нь нухсан мугваанаа сэрээгээр дээр нь нэмнэ. Мөсөө бутлаж, дээрх орцуудтайгаа холих бөгөөд үр дүнд нь таны ундаа бэлэн болно.

 

5. Аварга жүрж болон шанцайны ундаа

Орц:

  • 500 мл аварга жүржийн шүүс (шинэ, пакеттай)
  • 500 мл буцалгасан ус
  • 1 стакан ус
  • 2 ширхэг шанцайны гишүү
  • 1 ширхэг гоньдны үр
  • Гааны навч
  • Мөс
  • Бага зэрэг элсэн чихэр

Хэрхэн хийх вэ?

Тогоонд элсэн сахар, ус болон шанцайны гишүүний тусламжтай сироп хийнэ. Элсэн чихрийг уусч шингэтэл ойролцоогоор 5-10 минут байлгана. Хөрмөгц нь сиропыг шүүс болон буцалгасан устай сайтар холино. Дараа нь үлдсэн орцуудыг дээрээс нь хийхэд хангалттай.

 

6. Энергийн нимбэгийн ундаа

Орц:

  • 5 ширхэг нимбэг
  • 1 литр буцалгасан ус
  • Гаа
  • Мөс

Хэрхэн хийх вэ?

4 нимбэгийн шүүсийг сайтар шахаж авна. Үлдсэн нэг нимбэгийг бөөрөнхий хэлбэртэйгээр зүснэ. Дараа нь шүүс болон буцалгасан усаа том шилэн саванд хийж холино. Дээрээс нь мөс болон гаа хийгээрэй.

 

7. Халуун ногоотой Энэтхэг ундаа

Орц:

  • 4 ширхэг зэрлэг нимбэг
  • Амтлах төдий цагаан гаа
  • Гаа
  • 1 литр буцалсан ус
  • ½ хэмжээтэй стакан ус
  • Мөс
  • Бага зэрэг элсэн чихэр

Хэрхэн хийх вэ?

Зэрлэг нимбэгийн шүүсийг шахаж авч, элсэн чихэр болон ½ хэмжээтэй устай холин тогоонд хийнэ. Элсэн чихрийг уусч шингэтэл хүлээх бөгөөд цагаан гааг дээрээс нь хийгээрэй. Буцалж эхэлмэгц плиткаг унтрааж, сиропоо хөртөл нь хүлээнэ. Дараа нь буцалгасан ус, гаа болон мөсөө хийгээд болох нь тэр.

 

8. Хүнсний ногооны ундаа

Орц:

  • 1 литр буцалсан ус
  • Амтлах төдий элсэн чихэр
  • 3 ширхэг өргөст хэмх
  • 1 ширхэг том хэмжээтэй чинжүү
  • 1 ширхэг зэрлэг нимбэг
  • 3 ширхэг нимбэг
  • Цагаан гаа эсвэл эстрагоны навч
  • Мөс

Хэрхэн хийх вэ?

Чинжүү болон 2 ширхэг өргөст хэмхээ хэрчиж, буцалгахаас цагийн өмнө элсэн чихрээр амтлана. Үлдсэн нэг ширхэг өргөст хэмх болон нимбэгээ зүснэ. Зэрлэг нимбэг болон үлдсэн 2 ширхэг нимбэгийн хальсыг авч, шүүсийг нь шахаарай.

Гааг том саванд хийх бөгөөд дээрээс нь орцуудаа нэмж, болтол нь буцалгана. Үр дүнд нь таны ундаа бэлэн болно.

 

9. Ханборгоцойн ундаа

Орц:

  • 1 литр буцалсан ус
  • 1 ширхэг нимбэг
  • 1 ширхэг ханборгоцойн шүүс
  • Гаа

Хэрхэн хийх вэ?

Тогоонд ус хийж, нимбэгийн шүүсийг сайтар шахаж дээрээс нь хийгээрэй. Усандаа элсэн чихэр бага хэмжээгээр нэмж, болтол нь буцалгана. Сүүлд нь нимбэгийг зүсч тогоо руу хийх бөгөөд бэлэн болсон сиропоо шүүлтүүрээр ялгаж саванд авна. Дараа нь хан боргоцойгоо хэрчиж шүүсэн дээрээ хийнэ. Сэрүүн нөхцөлд хөргөгчинд хийж хөргөснийхөө дараа ууж хэрэглэнэ.

 

10. Гүзээлзгэнэ болон ургамлын ундаа

Орц:

  • ½ хэмжээтэй нимбэг
  • ½ хэмжээтэй зэрлэг нимбэг
  • Гаа болон эстрагон
  • Гүзээлзгэнэ
  • 1 литр буцалгасан ус
  • 100 мл ус
  • Мөс

Хэрхэн хийх вэ?

Зэрлэг нимбэг болон энгийн нимбэгийн шүүсийг шахаж авч шилэн саванд юүлнэ. Гүзээлзгэнээ дундуур нь хэрчинэ. Шилэн саванд хэрчсэн гүзээлзгэнэ болон ургамлаа хийнэ. Дараа нь халуун усанд хийж буцалгах бөгөөд аагтай болж, анхилуун үнэр гартал нь хүлээнэ. Бэлэн болсон ундаагаа сэрүүн нөхцөлд хөргөж хэрэглэх бөгөөд энэ үед мөсөө дээр нь хийж хэрэглээрэй.

Эдгээр ундаануудыг орой бүр орондоо орохын өмнө уух бөгөөд таныг хэвлийгээрээ турахад туслах болно.

15
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Nansalmaa Nainaa

    Nansalmaa Nainaa

    2018/06/23 at 17:13

    Undrakhtamir Batsukh

  2. Nansalmaa Nainaa

    Nansalmaa Nainaa

    2018/06/23 at 17:13

    Undrakhtamir Batsukh

  3. Nansalmaa Nainaa

    Nansalmaa Nainaa

    2018/06/23 at 17:13

    Bshsh

  4. Nansalmaa Nainaa

    Nansalmaa Nainaa

    2018/06/23 at 17:13

    Bshsh

  5. Chek Chek

    Chek Chek

    2018/06/23 at 23:42

    Er ni bol nimbeg l yum bndoo

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *