Хурдан нойрсоход туслах 7 хүнс

2

Унтаж чадахгүй эсвэл шөнө дөлөөр сэрээд байна уу? Бүтэн нойр хүний эрүүл мэндэд нэн хэрэгтэй. Зарим нэг өвчлөл, илүүдэл жин, стрессийн өндөр түвшин, цусны өндөр даралт, зүрх судасны өвчлөл, чихрийн шижингийн 2-р төрөл нь нойрны дэглэм алдагдахад хүргэдэг байна.

Доор дурдсан 7 хүнс нь нойрны дэглэмийг сайжруулахад тусална.

 

Гадил

Унтахаасаа өмнө нэг гадил идэж бай. Хэрвээ чихрийн шижинтэй бол хагасыг ид. Гадил нь калииар баялаг тул шөнийн нойрыг тогтворжуулахад тусална. Агуулагдах магни нь булчинг суллаж илүү гүн нойронд автуулна. Унтахаасаа өмнө тогтмол гадил идвэл триптофаны өндөр хэмжээнээс үүдэлтэй нойргүйдлээс сална.

 

Яргай загас

Яргай загас нь омега-3-аар баялаг тул стрессийн түвшинг бууруулж тайвшруулна. Үүнээс гадна, В6 амин дэм агуулдаг – нойрны гормон болох мелатонины ялгаруулалтыг идэвхжүүлдэг. Уургаар баялаг тул шөнийн турш өег мэдрэмж төрүүлнэ. Саяхны нэгэн судалгааны үр дүнгээс харахад яргай загасыг тогтмол идсэн тохиолдолд Д амин дэмийн хэмжээ өсөж байгааг тогтоожээ.

 

Ургамалтай цай

Ургамалтай цай нь нойронд сайнаар нөлөөлдөг гэдгийг өвөг дээдэс эртнээс мэддэг байжээ. Гэхдээ бүх төрлийн ургамал сайн гэж ойлгож болохгүй. Алтан товч цэцэгтэй цай нь тайвшруулах үйлчилгээтэй. Гаа, лаванда, бамбайн цай ч мөн үр дүнгээ өгнө. Ногоон эсвэл ургамлын цайг яг унтахаасаа өмнө уухгүй байхыг анхаарна уу. Үйлчилгээ өндөртэй учраас өглөө сэрэхэд хэцүү байхыг үгүйсгэхгүй.

 

Тараг

Хэрвээ та кальцийн дутагдалтай бол унтахад хүндрэл учирч болно. Бие махбодийн кальцийн хэмжээг нөхөхийн тулд сүү, тараг болон өөр бусад төрлийн сүүн бүтээгдэхүүн түлхүү хэрэглэхийг зөвлөж байна. Мөн кальциар баялаг өөр бусад төрлийн хүнс ч хэрэглэж болно, жишээ нь ногоо навчит ногоонууд.

 

Интоор

Интоор нь нойрны дэглэмийг тэнцвэржүүлдэг нь гайхалтай. Стакан интоорын шүүс (250 мл) мелатонины хэмжээг ихэсгэх тул тайван нойрсоход тусална.

 

Бүхэл үр

Бүхэл үр нь магнийн агууламж өндөртэй. Ихэнх хүмүүс магнийн агууламжтай хүнс тэр болгон хэрэглээд байдаггүй учраас магнийн дутагдалд орсон байдаг. Энэ нь нойронд муугаар нөлөөлдгийг мэддэггүй.

 

Какао

Унтахаасаа өмнө аяга какао уувал гүн нойрсоно. Шоколад нь магнигаар баялаг тул таны нойрны чанарыг дээшлүүлэх нь гарцаагүй. Какао нь триптофан агуулдаг, ямар үр дүнтэйг дээр дурдсан болно.

18
ГайхмаарГайхмаар
7
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Narendhar Kothwala

    Narendhar Kothwala

    2018/01/30 at 19:39

    WE are a company based in France we grant loans from $ 5,000 to $ 9,000,000 with a 3% interest without a protocol.
    So, if you are ever in need of an urgent loan or you know someone who is in need, send a message to our address and you will have your loan in less than 48 hours at most.
    E-MAIL TO CONTACT:
    [email protected]
    [email protected]

  2. Shuree Jambaa

    Shuree Jambaa

    2018/01/30 at 20:11

    Сайн байна уу
    Та моргэйжийн зээл хэрэгтэй … 24 цаг хангалттай
    Аюулгүй хурдны аюулгүй байдал ….
    Reinvestment / Өр төлбөр / Шинэчлэлийн хосолсон байдал
    Зээлийн асуудал / Таны банк таныг татгалзах /
    Бид танд тусалж чадна
    24 цагийн дотор шуурхай хариу өгөх …
    Шаардлагатай бол бидэнд хандаарай
    [email protected]

  3. Dashka Terbish

    Dashka Terbish

    2018/01/30 at 20:38

    Enkhjargal Angia

  4. Naran-Ujin Munkhbaatar

    Naran-Ujin Munkhbaatar

    2018/01/30 at 22:40

    Nomintuul Ariunbold

  5. Baatar Baatar

    Baatar Baatar

    2018/01/30 at 22:55

    Jargalmaa Khaduur

  6. Javha Bayar

    Javha Bayar

    2018/01/30 at 23:05

    Sainjargal Chuluunbat

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *