Хатуу, шингэн, нунтаг хүнсний бүтээгдэхүүнээс бүтсэн хөрөг зургууд

0

Хатуу, шингэн, нунтаг хүнсний бүтээгдэхүүнээс бүтсэн хөрөг зургуудФранцын уран бүтээлч Виви Мак /Vivi Mac/-ын бүтээлүүд гайхамшигтай онцгой боловч ганц өдөр гэх мэт хэсэгхэн цаг хугацааны настай гэдгээрээ онцлог. Яагаад тийм богихон настай байдаг билээ гэж үзэгч та бүхэн гайхаж байж болох юм. Учрыг энд өгүүлье. Хоол зөөх хуванцар тавиурыг уран бүтээлийнхээ талбараар сонгож, өтгөрүүлсэн болон шингэн сүү, мөс, давс, бохь, барбекьюны соус, карамел, шоколадтай ундаа, зөгийн бал, ром дарс, амтлагч ганга, шоколад, резинэн чихэр, шингэн гаа, цөцгийн тос, кока-кола, ургамлын тос гээд бүхий л төрлийн хатуу, шингэн, нунтаг хүнсний зүйлсээр янз бүрийн хөрөг зургууд зурдаг болохоор түүний бүтээлүүд бодит хэлбэрээрээ богинохон настайд тооцогддог. Харин гэрэл зураг хэлбэрээр мөнх орших нь гарцаагүй. Виви Макын өөрийнх нь тухай өгүүлэхэд тэрээр дүрслэх урлагийн ямар нэгэн сургуульд огт суралцаагүй. Өөрийн дур сонирхол, авьяас чадварын дагуу цахим ертөнцөөс зураг зурах үндсэн техникийг суралцсан байна. Эхлээд харандаа цаас ашигладаг байсан уран бүтээлч бүсгүй удалгүй хурдан зурах арга барил эзэмшиж, биен дээр зураг зурахад суралцан хийсэн бүтээснээ интернэтэд байршуулж байв. Гэхдээ түүний эрэл хайгуул ингээд дууссангүй. Улам илүү бүтээлч байх хүсэл нь түүнийг хүнсний зүйлсээр алдартнуудын хөргийг зурахад хөтөлснөөр өөрийн гэсэн өвөрмөц хөрөг зургуудыг зурж эхэлжээ. Тэрээр сүүгээр Брюс Ли /Bruce Lee/-г, дарсаар Эми Уайнхаус /Amy Winehouse/-ыг, Айс Кюб /Ice Cube/-ыг буталж жижиглэсэн мөс, давсаар зурсан нь түүний хоол хүнсний бүтээгдэхүүнээр урласан бүтээлүүдийнх нь нэгээхэн хэсэг юм.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *