Кино сонирхдоггүй хүний ч анхаарлыг татах алдартай кинонуудын тухай 17 сонирхолтой баримт

3

Кинонд дуртай хүн кинотой холбоотой бүх зүйлийг сонирхдог, үүнд кино хэрхэн бүтдэг тухай ч мөн орно. Мөн жүжигчин, түүний намтар, гэрэл зургийн талбай дээр болсон сонирхолтой тохиолдлууд, тухайн уран бүтээлийн үлдээсэн түүхэн мөр зэрэг бүгд сонирхол татна. Өнөөдөр та бүхэндээ зураг авалтын цаана үлдсэн зарим нэг сонирхолтой баримтуудыг танилцуулахаар бэлдлээ. Уг кино таныг яаж хөгжөөж сэтгэл догдлуулж байсантай адил таныг гайхшруулна гэж найдаж байна. Кино ямар ч хөгжилтэй адал явдал, дурсамжтай түүх үлдээхгүйгээр бүтнэ гэж байхгүй. Ялангуяа энэ салбарыг чин сэтгэлээсээ сонирхдог хүмүүсийн хувьд бол дараах баримтууд маш сонирхолтой байх нь дамжиггүй.

1. “Armageddon” киног НАСА-ийнхан шинэ мэргэжилтэн бэлтгэх сургалтандаа сургалтын материал болгон ашигладаг. Тэдний даалгавар – бодит байдлаас гажсан тохиолдол болгоныг олж тогтооход оршино. Уг кинонд багаар бодоход л 168 алдаа байдаг ажээ.

 

2. “The Terminator” киноны зураг авалтын үеэр Арнольд Шварценеггер Лос Анжелесийн нэгэн ресторанд өдрийн хоол идэхээр оржээ. Хоолны захиалга өгснийхөө дараа л нүүр хувиргалттайгаа явж байгаагаа гэнэт ухаарсан байна. Өрөөсөн нүдгүй, гавлын яс нь ил гарсан бас арьс нь түлэгдэж унжсан царайтай хүн явж байсан гэнэ.

 

3. “The Lord of the Rings” киног бүтээхэд зураг авалтын баг цасан уулын оргил руу нисдэг тэргээр очдог байв. Харин Боромир, Шон Бин-ий дүрийг бүтээсэн жүжигчид нисэхээс үхтлээ айна. Уулын оргил дээр авах тэр хэсэг зайлшгүй шаардлагатай байсан тул киноны энэ хоёр дүрийн жүжигчид өдөр болгон уул өөд явган гардаг байжээ. Бусад нь харин тэднийг хэрхэн алхаж байгааг нисдэг тэрэгнээс харсан шиг ээ…

 

4. “Forrest Gump” кинонд дүр бүтээсэн гэж Том Хэнкс цалин аваагүй, оронд нь олсон орлогоос тодорхой хувийг хүртэхээр тохирчээ. Орлогын эцсийн дүн – 40 сая доллар!

 

5. “Fight Club” киноны зураг авалтанд зориулж Эдвард Нортон болон Брэд Питт нар жинхэнээсээ саван буцалгаж сурчээ.

 

6. “Wonder Woman” киноны зарим нэг хэсгийг дахин зураг авалт хийхээс өөр аргагүйд хүрчээ. Энэ дотор зодоон цохионтой хэсгүүд ч байв. Гол дүрийг бүтээсэн жүжигчин бүсгүй дахин зураг авалтын үеэр 5 сартай жирэмсэн болсон байсан тул гэдэс нь мэдэгдэхүйц томорсон харагдана. Том гэдсийг нь нуухын тулд зураг авалтынхан гэдсэн дээр нь тусгай ногоон бүтээлэг тавиад дараа нь компьютерээр арилгасан байна.

 

7. “Dallas Buyers Club” киноны төсөв маш бага, жишээ нь нүүр будалтанд гэхэд л ердөө 250 доллар төсөвлөжээ. Үүнээс үл шалтгаалан тэд Оскарт “Шилдэг нүүр хувиргалт болон үсний засалт”-аар нэр дэвшиж бүр шагналыг нь авсан түүхтэй.

 

8. “Napoleon Dynamite” киноны гол дүрийн баатар Жон Хидер ажлынхаа хөлсөнд ердөө 1000 доллар л авч байжээ. Кино дэлгэцнээ гараад 40,000,000 долларын орлого олж чадсан юм.

 

9. “Le Fabuleux destin d’Amélie Poulain” киноны гол дүрийн баатар бүсгүй усанд чулуу үсрүүлж шиддэг. Энэ хэсгийг тусгай эффектээр гаргажээ.

 

10. 1912 оны үйл явдлыг харуулсан “Titanic” кино 2 цаг 40 минут үргэлжилдэг (үүнд киноны үсгүүд гүйх цаг ч мөн орсон). Үнэндээ яг ийм хугацаанд усан онгоц далайд живжээ. Усан онгоц мөсөн уултай мөргөлдсөн хугацаа 37 секунд үргэлжилсэн – яг л ийм хугацаа кинон дээр бас гардаг байна.

 

11. “Jurassic Park” кинон дээр гардаг велоцирапторын дуу авиаг гаргахдаа нэгдэн нийлж буй яст мэлхийн дуу авиаг ашиглажээ.

 

12. “Guardians of the Galaxy” киноны зураг авалт дууссаны дараа Star Lord-ийн дүрийг бүтээсэн Крис Пратт өөрийнхөө баатрын баг, хувцсыг хулгайлжээ. Хулгайлсны гол зорилго нь эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдүүдийг хайртай баатрынх нь дүрээр очиж сэтгэлийг нь сэргээхэд оршжээ.

 

13. “John Wick: Chapter Two” киноны зодоон цохионтой хэсгийн 95%-ийг Киану Ривз өөрөө гүйцэтгэсэн. Жүжигчин 3 сар бэлтгэл хийсэн гэдэг. Жудо, бразиль жиу-жицу, буудлага бас машин жолоодлогоор хичээллэжээ.

 

14. “The Godfather” киноны Вито Карлеон эмнэлгээс гараад гэртээ ирдэг хэсгийг та санаж байна уу? Хүмүүс түүнийг шатаар өргөж гардаг даа? Марлон Брандо тоглоом шоглоом хийхээр шийдэж хэвтрийн орондоо илүү ачаа нуужээ, ингээд түүнийг өргөж байгаа жүжигчид арайхийн өргөж дээд давхрын өрөөнд гаргасан гэдэг.

 

15. “I Am Legend” кинонд хамтран тоглосон дөрвөн хөлт анддаа Уилл Смит үнэхээр хайрлаж дурлажээ. Киноны зураг авалт дууссаны дараа эзнээс нь нохойгоо өгөхийг хүссэн боловч эзэн нь татгалзсан хариу өгсөн байна.

 

16. “Interview with the Vampire: The Vampire Chronicles” киноны бүх дүрүүд нүүр будалтын үеэр 30 минут хөлнөөсөө дүүжлэгдэж байх ёстой байжээ. Ингэснээр бүх цус нь толгойд ирж нүүрний судаснууд нь бүдүүрч харагдана – ингээд нүүр хувиргагчид ажилдаа орно. Цус сорогчдын цонхигор царай бий болсон түүх энэ.

Харамсалтай нь толгойд ирсэн цус нь маш амархан доошилчихдог байсан учраас жүжигчид хэд хэдэн удаа хөлнөөсөө дүүжлэгдэхээс өөр аргагүй байв.

 

17. “Star Trek” киноны автоматаар онгойдог хаалганы дуу чимээ нь оросын галт тэрэгний ариун цэврийн өрөөний суултуурын ус татах чимээ ажээ.

25
ГайхмаарГайхмаар
12
Ха ХаХа Ха
4
ГоёГоё
3
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *