Хүүхдээ хэрхэн мөнгөтэй зөв харьцаж сургах вэ?

1

Хүүхдүүд эцэг эхийгээ дуурайж, тэднээс суралцаж байдаг учир хүүхдээ мөнгөтэй зөв харьцаж сургах хамгийн сайн арга нь өөрөө үлгэрлэн үзүүлэх явдал юм.

 

Үйл хөдлөлөөрөө үлгэрлэ

Үр хүүхдээ мөнгө цуглуулдаг болгож сургая гэж бодож байгаа бол энэ талаар битгий элдэв сургаал айлд. Дагуулж яваад банкинд данс нээж өгөөд бүх л процессыг сайн тайлбарлаж өгөх хэрэгтэй.

Төлбөр төлөгдөөгүй баримтууд хуралдуулахгүй байх нь чухал ба ийм баримт гаргаж ирж мөнгө болон өр чухам яаж хуралдаж, их болдгийг тайлбарлаад цаашид яах ёстойг хэлж өгөөрэй.

 

Эхнэр/нөхрөө өөрийн чинь өмнөөс төлбөр хийхийг бүү зөвшөөр

Хүүхдүүд мэдэгдэж байгаагаасаа илүү их зүйлийг анзаарч байдаг. Хэрвээ дэлгүүр болон ресторанд хэн нэг нь нөгөөгийнхөө өмнөөс төлдөг бол хүүхэд санхүүгийн тухай буруу суурь ойлголттой болно. Өөрөө өөрийнхөө төлбөрийг төлж байгааг хүүхэд сайн ойлгог. Жишээ нь та цахилгаан ч юм уу усны мөнгөө төлөхдөө хүүхдээ хажуудаа суулгаад  хэдий хэмжээний мөнгө юуны төлбөрт өгч байгаагаа тайлбарлаарай.

 

Төлбөрийн карт хэрхэн ажилладаг талаар зөв ойлголт өг

Та онлайнаар худалдан авалт хийж байгааг харсан хүүхэд юуг ч, хэзээ ч, ямар ч мөнгө төлөхгүйгээр авч болдог гэж ойлгож магадгүй. Тиймээс банкны тухай, төлбөрийн картын тухай сайн тайлбарлаж өгөх хэрэгтэй. Гол нь таны цалин мөнгө шууд энэ карт руу орж байгаа шүү гэдгийг хүүхэд ойлгох нь чухал.

Арай том болсон хүүхдүүдэд татвар тооцдог тухай тайлбарлаж, АТМ-ээс авч байгаа бэлэн мөнгө нь карт дахь мөнгөнөөс хасагдаж байгааг тайлбарлахаа мартав аа. Мөн тэдэнд төлбөрийн жагсаалтаа үзүүлж зарлага хэрхэн бий болдог, хуримтлагддагийг ойлгуулах нь зөв.

 

Санхүүгийн асуудлаа хүүхэдтэйгээ ярилц

Ихэнх эцэг эхчүүд үүнээс зугтаадаг. Ийм байдлаас болж хүүхэд мөнгө бол муу муухай, ичмээр зүйл гэсэн ойлголт авах нь бий.

Хүүхэд чинь бага байсан ч гэсэн болж өгвөл өдөр болгон мөнгөний талаар ярих хэрэгтэй. Жишээ нь та дэлгүүрт хүүхдээ тэргэн дээр суулгаж явахдаа аливаа зүйлийн үнэтэй болон хямдхан байдаг учрыг тайлбарлаж бай. Хүүхэд том болох үед мөнгө хэрхэн хурааж, хөрөнгө оруулах талаар ойлгуулаарай.
Хүүхдэд юм авч өгөхгүй гэх үедээ сайн учрыг нь сайн тайлбарла. “Би авч өгөхгүй л гэсэн бол болоо” гэдэг үг зөв тайлбар биш шүү.

 

Хүүхдийн хажууд мөнгөнөөс болж бүү маргалд

Хүүхдүүд мөнгө бол хэрүүл хийлгэдэг зүйл гэж ойлгох болно. Тэрний оронд ямар ч худалдан авалтыг (тавилга, рестораны төлбөр г.м.) тайван, утга учиртай ярилцан хийж болдгийг харуулах хэрэгтэй.

Гэр бүлд мөнгө дутагдаж байсан ч хүүхдийг энэ бэрхшээлээс хол байлгаж болохгүй. Юу болж байгааг ойлгомжтой хэлж, хүүхэд тань таны санхүүгийн “муу хэвшлээс” сургамж аваг.

 

Гэнэтийн худалдан авалт бүү хий

Таны энэ гэнэтийн шийдвэрийг хараад хүүхэд мөнгөний зарлагаа төлөвлөж хэрэггүй гэж ойлгох болно. Өнөөдөр мөнгө үрээд маргааш нь олддог гэсэн хэвшил тогтож магадгүй юм.

Хүүхдүүд бүр 5 настай үедээ ямар нэг юм худалдаж авах үедээ боломжит хувилбаруудыг сонгох гэж оролдож эхэлдэг учир та худалдаа хийж байхдаа яагаад авах нь буруу зөвийг ил тодоор ярих нь зөв шүү. Нэг удаа биш долоо хоногт ядаж нэг удаа ингэж байгаарай.

 

Хүүхэд санхүүгийн буруу үйлдэл хийсэн хойно нь бүү тусал

Ингэхгүй бол хүүхэд санхүүгийн буруу үйлдэл нь ямар ч аюулгүй гэж боддог болно. Буруу худалдан авалтын синдромыг багаас нь ойлгуул. M&M авмаар байсан ч халаасны мөнгөө шоколаданд үрсэн, хямдхан тоглоом аваад тэр нь амархан эвдэрсэн зэрэгт цуг харамс. Гэхдээ шинийг бүү авч өгөөрэй. Дараагийн удаа хүүхэд мөнгөө тухайн зүйлд зарцуулах уу, үгүй юу гэдгээ боддог болно.

8
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Т. Ганчимэг

    Т. Ганчимэг

    2018/01/03 at 03:34

    Erdenebat Erdenebat

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *