Ямар ч тохиолдолд бичил долгионы зууханд хийж болохгүй 9 зүйл

5

Бичил долгионы зуух бол бараг айл бүхэнд байдаг гал тогооны төхөөрөмжүүдийн нэг юм. Гэхдээ үүн дотор зарим нэг бүтээгдэхүүнийг хийснээр үүсэх хор хөнөөлийг тэр бүр хүн болгон мэддэггүй. Энэ талаар танд сануулахаар бичил долгионы зуууханд хийж болохгүй зүйлсийн жагсаалтыг дэлгэж байна.

9. Жимс

Алим, гадил, зэрэг жимснүүдийг тэнд хийснээр амт чанараа алддаг. Усан үзэм задарч, хатаасан улаан хар чавга таны гал тогоог утаагаар дүүргэх болно.

 

8. Нэг удаагийн цаасан аяга

Нэг удаагийн савтай хүнс таны зууханд гал гаргаж болзошгүй. Хэрэв та метал бариултай цагаан сав хийвэл гал авалцаж бичил долгионы зуух тань эвдрэх аюултай.

 

7. Тугалган цаас

Ямар нэгэн метал, ялтас, метал ирмэгтэй таваг таны зуухыг дэлбэлж мэднэ. Ямар ч метал болохгүй! Нимгэн ялтас шиг метал бүр зузаанаасаа илүү аюултай: дахин хэлэхэд, зузаан ханатай хайруулын тавагтай зүйлийг бичил долгионы зууханд хийхэд таны хоол халахгүй бөгөөд метал зууханд ойж дотор нь юу болж байгаа нь мэдэгдэхгүй. Хэдийгээр нимгэн метал зуухан дотор үүссэн цахилгаан гүйдлийн хүчээр бүрэн бүрхэгдэж түргэн халах боловч гал гаргах аюултай.

 

6. Хуванцар сав

Хуванцар савнуудын 95% нь химийн хорт утаа ялгаруулдаг. Зарим нь “Бичил долгионы зууханд аюулгүй” гэсэн бичигтэй байдаг ч тэдгээрийг хийхээс татгалзаж байгаарай.

 

5. Өндөг

Гэнэтийн халалт өндөгний хальсан доор маш их уур үүсгэдгийг та мэдэх үү? Иймээс энэ нь гадагшлахгүй байсаар дэлбэрдэг. Энэ нь таны зуухыг дэлбэлэхгүй ч цэвэрлэхэд тун хэцүү байх болно. Та хатууртал нь чанасан өндгийг зууханд хийхээр бол дээд хэсэгт нь жаахан нүх гаргаарай, ингэвэл уур нь түүгээр гадагшлах болно.

 

4. Аяны аяга

“Бичил зууханд хийж блно” гэсэн бичигтэй зарим аягыг л ийм зууханд хийж болдог. Сайн нь гэвэл тэдгээр аягыг температурын өөрчлөлтөөс хамгаалагдсан байхаар бүтээсэн байдаг тул доторх зүйлээ халахааас хамгаалдаг. Муу нь гэвэл тийм аяганууд гангийн агууламжтай байдаг тул таны зуухыг дэлбэлэх чадалтай.

 

3. Хөлдүү мах

Хөлдүү мах нь гэсгээх хэм дээр тохируулсан ч жигд биш болдог. Дотор тал нь хөлдүү мөртлөө гаднаасаа захаараа болох шахсан байдаг.

 

2. Хуучны аяга тавагнууд

Хуучны хятад шаазангууд бичил долгионы зууханд тохиромжгүй. Smithsonian сайтад мэдээллэснээр 1960 оноос өмнөх үеийн аяга тавагнууд цацраг туяа ялгаруулах боломжтой бөгөөд цайр болон бусад хүнд металаар бүрж өнгөлсөн байх талтай.

 

1. Бор цаасан уут

Цаасан уут шиг аюулгүй зүйл байдаггүй хэдий ч тэдгээр нь эрүүл мэндэд эрсдэлтэй бөгөөд хорт бодис ялгаруулдаг. Цочмог халалтанд цаасан уут шатдаг.

Бид танд аюулгүй байхыг сануулж байна. Хэрэв та бидний жагсаалтанд ороогүй ямар нэг зүйлийг мэддэг бол сэтгэгдэл хэсгээр хуваалцаарай.

23
ГоёГоё
14
ТэнэглэлТэнэглэл
10
БахархмаарБахархмаар
6
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
5
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ganbold Ganbaa

    Ganbold Ganbaa

    2018/01/01 at 23:04

    Byamba Mishigdorj

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *