Гэртээ хийх боломжтой нурууны дасгалууд: богино хугацаанд таны нурууны эрүүл мэндийг сэргээнэ

3

Хөдөлгөөний дутагдал – нуруу нугасны архаг өвчтэй болох үндсэн шалтгаан. Удаан хугацаагаар суух, компьютер дээр ажиллах, буруу байрлалаар хэвтэж унтах нь нурууны булчинг сулрахад хүргэнэ. Үүний үр дагаварт булчин чангарч судас болон мэдрэлийн захуудыг дарна, цаашлаад өвчний хам шинж илэрдэг.

Эмч нар нурууны ясны шохойжилт нь бэлгийн сулрал эсвэл үргүйдэл хоорондоо уялдаа холбоотойг тогтоожээ. Суугаа, хөдөлгөөн багатай амьдралын хэв маяг нь зөвхөн бэлхүүс орчмын эд эрхтэнд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй мөн мэдрэлийн эрхтнүүдэд ч гаж нөлөө үзүүлнэ. Жишээ нь нуруу нугасны өвчтэй эмэгтэйчүүд жирэмслэхгүй байх тохиолдол гарч байгааг эмч нар онцолж байна.

Тусгай дасгалын тусламжтайгаар богино хугацаанд нурууны эрүүл мэндийг сэргээх боломжтой. Бид нурууны булчинг чангалах үр дүнтэй бөгөөд хийхэд хялбар дасгалуудыг түүвэрлэн цуглуулж та бүхэндээ танилцуулж байна. Эдгээр дасгалыг гэртээ хийх бүрэн боломжтой. Зарим нэгийг нь бүр ажил дээрээ ч хийсэн болно.

Гэртээ хийх нурууны дасгал

1. Доош тонгойх дасгал

Нуруу эгц, хөл мөрний хэмжээний зайтай. Амьсгалаа гүнзгий аваад гараа дээш өргөнө амьсгалаа гаргахдаа нуруу, хүзүүний булчинг суллаж цээжин биеэ доош болгоно. Хүзүү, гараа суллаж чөлөөтэй унжуулна. Энэ байрлалд хэсэг бариад их биеийн хүндийн жингээр нурууны үе болгон сунаж байгааг мэдрээрэй. Энэ байрлалдаа зогсож байхдаа 3-4 удаа амьсгалаа авч гаргана.

Бэлтгэл байдалдаа эргэж очоод бөхийсөн нуруугаа тэгшилнэ.

 

2. Нуруугаа шулуунаар нь бөгтийлгөх дасгал

Нуруу эгц, хөл таазны хэмжээнд байрлана. Амьсгалаа авахдаа гараа дээш өргөнө, амьсгал гаргахдаа нуруугаа бөгтийлгөхгүйгээр урагш тонгойно. Тонгойж шилбэнээсээ гараараа зөөлөн барина, өвдөг нугалрахгүй шулуун байх ёстой. Энэ байрлалд 5 секунд зогсоно.

Огцом хөдөлгөөн огт хийж болохгүйг анхаараарай, дасгалыг зөөлөн, аажим хийнэ. Энэ дасгалыг хийхэд бэлхүүсний булчингууд мөн сайн ажилладаг болно.

 

3. Сандалтай хийх сунгалтын дасгал

Нуруу өвдөж эсвэл чилж байгааг мэдрэх л юм бол хаана ч, хэзээ ч хийж болох амар дасгалд тооцогддог. Нурууны өвчин ч хурдан арилна.

Урагш тонгойход сандлаас барьсан гар нуруунаас дээр байрлалд байхаар зайд зогсоно. Цээжээрээ доош тонгой. Энэ байрлалд 5-10 минут зогсоно. Хананаас бариад ч энэ дасгалыг хийх боломжтой юм. Дасгал хийсний дараа мөр орчмын булчингууд суларч ачаалал нь мөн багасдаг.

© DepositPhotos

 

4. “Муур” дасгал

Бүгдэд танил болсон дасгал бөгөөд үнэхээр үр дүнтэй. Дөрвөн хөллөнө, нуруу шулуун, гарын алга – мөрний харалдаа доор байрлалд, өвдөг – гуятай нэг шулуунд байрлана. Амьсгалаа гаргахдаа нуруугаа нумлана, энэ үед толгой болон хүйсээ дотогш татах хэрэгтэй, өөрөөр хэлбэл гэдсээ сайтар татаарай. Амьсгал авахдаа бэлтгэл байдалд орно.

Дараа нь амьсгал авахдаа эсрэг чиглэлд дасгалыг гүйцэтгэнэ – толгой болон цээжээ аль болох гэдийлгэнэ. Дасгалыг болгоомжтой аажим хийх хэрэгтэй. 10-15 удаа дасгалыг гүйцэтгэнэ.

 

5. Суугаа байдлаас хийх сунгалтын дасгал

Хивсэн дээр хөлөө жийж сууна, өлмийг өөр рүүгээ чиглүүл. Нуруугаа бөгтийлгөхгүйгээр гараа дээш өргөөд, амьсгалаа авахдаа өсгийгөөр хөлөө сунгахыг хичээнэ, энэ үед хөл шалнаас салах ёсгүйг анхаараарай. Нуруу, толгой болон өгзгийг нэг шулуунд байлгахыг хичээнэ. Энэ байрлалд нэг минут орчим суугаад биеэ суллаж амарна.

 

6. “Анжис” дасгал

Энэ дасгал ядаргаа тайлж хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулдаг. Хэвлийн өөх хайлуулах, тархины цусан хангамжийг нэмэгдүүлж анхаарал төвлөрөл болон ой санамжийг сайжруулах зэрэг сайн үр дүнтэй. Гэхдээ энэ байрлалаас дасгал хийхэд хэд хэдэн хориглох заалтууд бий: хүзүүний бэртэл гэмтэлтэй болон цусны өндөр даралттай хүмүүс хийхийг эрс хориглно.

Нуруугаараа дээш харан хэвтээд гараа биеийн дагуу байрлуулна, гарын алга доош харсан байна. Хөлөө нугалахгүйгээр аажим дээш өргөнө, өлмийг өөр рүүгээ татна. Хөлийг нүүр рүүгээ аажим татна, энэ үед нурууны үе болгон шалнаас хэрхэн салж байгааг мэдрээрэй. Бие аажим дасгахын тулд анэ байрлалд хэдэн секунд барина.

Хэсэг хугацааны дараа хөлөө аажим толгой дээгүүрээ гаргана. Ингэснээр өвдөг нүүрэн дээр ирэх юм, хөлийн хуруугаараа толгойны дээр шаланд хүргэж сунгалт хийхийг хичээгээрэй. Энэ байрлалд 1 минут орчим хэвтэнэ, амьсгалаа гүнзгий аажим аваарай. Дараа нь бэлтгэл байдалдаа аажим зөөлөн эргэж орно.

Хэрвээ өвдгөө нугалахгүйгээр толгой дээгүүрээ гаргаж чадахгүй байгаа бол хөлөө бага зэрэг нугалаад энэ дасгалыг гүйцэтгэж болно. Гол даалгавар – нурууны арын хэсгийг бүрэн ажиллуулахад оршино.

© DepositPhotos

Дасгалуудыг унтахаасаа өмнө болгоомжтой хийхийг хичээгээрэй. Нурууны үе дуугарах ёсгүйг анхаар. Дасгал хийхдээ шалан дээр зөөлөн хивсэнцэр дэлгэнэ, ингэснээр нурууг хатуу зүйлд үрэхгүй хамгаалах юм.

© DepositPhotos

Бидний танилцуулсан дасгалуудыг бүгдийг дуустал нь хийж чадахгүй байгаа бол сэтгэлээр унах хэрэггүй, хүчээр хийж огт болохгүй шүү. Дасгалын ачааллыг аажим аажмаар нэмсээр нэг цогц болгон тун удахгүй хийж чаддаг болно.

Сунгалтын дасгалыг хийж сурсны дараа таны бие хөнгөн шингэн болж та өөрийгөө эрүүл болж байгааг мэдэрнэ. Өвчин намжиж, нуруу танд талархах болно.

6
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
3
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Урангоо Урангоо

    Урангоо Урангоо

    2019/11/10 at 00:59

    Dulguun Dashdorj Oyuka Oyuka

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *