Таны бие махбодь амин дэмээр дутагдаж байгааг илтгэх 7 шинж тэмдэг. Хоол хүнсэндээ хайхрамжгүй хандах нь амин дэмийн дутагдалд ороход хүргэнэ

2

Улирлын өөрчлөлт, ажил дээрх стресс, хоолны чанд дэглэм эсвэл генетик удамшил – бие махбодь өөрт хэрэгтэй ашигтай бодисоо авахад нөлөөлөх хүчин зүйлсүүд юм. Хоол хүнсэндээ хайхрамжгүй хандах нь амин дэмийн дутагдалд ороход хүргэнэ. Үүний үр дагавар нь ямар ч төрлийн өвчнөөр өвдөхөд хүргэхийг анхаарна уу.

Kunstzeug / Shutterstock.com

 

Амин дэм дутагдлын шинж тэмдэг болон дутагдлыг арилгахын тулд юу хэрэглэх ёстой вэ?

1. Үс, хумс хугарамтгай болох. Эдгээр шинж тэмдэг илэрч байгаагийн үндсэн шалтгаан – биотион (В7 амин дэм) дутагдал. Хумс үеэрээ салах эсвэл үс үзүүрээрээ салаалаад байвал хоол хүнсэндээ сүүн бүтээгдэхүүн, цэцэгт байцаа, бууцай, брокколи, үр тариа болон гадил хэрэглэхийг зөвлөж байна. Хугарамтгай үс, хумс нь мөн цус багадалтын шинж тэмдэг байж болохыг анхаарна. Тийм учраас дур мэдэн амин дэм хэрэглэхээс өмнө мэргэжлийн эмчид заавал үзүүлээрэй.

2. Уруул захаараа урагдах эсвэл уруул хагарах. Таны бие махбодь төмөр болон В бүлгийн амин дэм дутагдаж байгааг илтгэж байна. Уг бодисууд нь шош, крахмалын агууламжтай ногоонууд, самар болон бүхэл үрийн үр тарианд агуулагддаг.

p_saranya / Shutterstock.com

3. Нүдний дотор талын цагаан ургацаг. А амин дэмээр баялаг хоол хүнс энэ таагүй байдлаас аварна. Энэхүү өөрчлөлтийг анхаарахгүй яваад байвал нүд сохрох зэрэг таагүй үр дагаварт ч хүргэх аюултай. Аз болж уг амин дэм нь сүүн бүтээгдэхүүн, ногоон, шар болон шаргал өнгөтэй ногоонуудад ихээр агуулагддаг байна.

4. Хөлөөр хөхрөх. А амин дэм нь коллаген ялгаруулалт, судасны хана бэхжүүлэхэд оролцдог. Бие дээр шалтгаангүйгээр хөхрөлт үүссэн бол брокколи, бөөрөлзгөнө, манго болон жүрж түлхүү идэх шаардлагатайг анхааруулж байна. Мөн бие дээрх хөхрөлт нь К амин дэмийн дутагдлаас болж үүссэн байж болно.

wandee007 / Shutterstock.com

5. Тохой, гарын арын хэсгээр “галууны арьс” үүсэх буюу мөн арьсны кератоз гэж ч нэрлэдэг. Өөрөөр хэлбэл та хоол хүнсэндээ цинк, А амин дэм хангалттай хэрэглэхгүй байна гэсэн үг. Эдгээр элементүүдийг гэрийн тэжээвэр шувуу, хумус, хулуу, амтат төмс болон амтат гуанаас авч болно.

6. Хумс үелэх. Ходоодны шүүс хангалттай ялгарахгүй бол амин дэм бие махбодид шимэгдэхгүйд хүрнэ. Тийм учраас хоол хүнсэндээ фермент (нэмэлт байдлаар) хэрэглээрэй.

NAOWARAT / Shutterstock.com

7. Тайван биш хөлийн хам шинж буюу Уиллис-Экбомын хам шинж. Тайван сууж байхдаа ч гэсэн хөлөө зүгээр байлгаж болохгүй байна уу эсвэл нойрны асуудал таныг зовоож байгаа бол магни дутагдаж байгааг илтгэнэ.

8. Дархлаа сулрах. Дархлааг бэхжүүлэхийн тул С амин дэм хэрэглээрэй.

Дээр дурдсан шинж тэмдгүүдээс танд нэг эсвэл хэд хэдээр илэрсэн бол ойр байгаа эмийн сан руу яаран гүйж хүнсний нэмэлт эсвэл мульвитамин авах гэсний хэрэггүй – зөв хоолны дэглэм баримтлахгүй бол ямар ч үр дүн өгөхгүйг анхаараарай. Амин дэмийг ходоод руу өчнөөнөөр нь хийлээ гээд ч нэмэргүй. Таны уусан амин дэмийг бие махбодид зөв шимэгдүүлэхэд эрүүл ходоод байх хэрэгтэй.

Maryna Olyak / Shutterstock.com

Гал тогооны тавиурыг омега 3, далайн гаралтай ургамлын бэлдмэл эсвэл дархлаа дэмжигч төрөл бүрийн бүтээгдэхүүнээр дүүргэхээс өмнө заавал эмчид үзүүлж зөвлөгөө авбал зохино. Эмч зохих шинжилгээг хийж танд чухам ямар амин дэм дутагдаж байгаа тодорхойлон тохирох эмчилгээг эхлүүлнэ.

5
Ха ХаХа Ха
3
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *