Өнгөрсөн 8-р сард нээлтээ хийсэн 10 шинэ кино

0

8-р сард нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болсон хамгийн сонирхолтой 10 киног танилцуулъя. Энэхүү жагсаалтад орсон аль ч киног үзсэн таны аливааг харах өнцөг өөрчлөгдөнө гэдэг итгэлтэй байна.

1. A Ghost Story

Нэг ангит энэхүү кинонд нь саяхан өөд болсон цагаан даавуу нөмөрсөн сүнс бэлэвсэн эхнэртэйгээ холбоогоо сэргээж буй түүхийг өгүүлэх бөгөөд хайр, хагацал, оршин тогтнол зэрэг сэдвүүдийг хөндсөн бүтээл юм. Цагаан даавуу нөмөрсөн сүнс гэдэг нь хэтэрхий гэнэн цайлган хүүхдийн мэт санаа юм шиг боловч үйл явдал өрнөх тусам энгийн боловч үзэсгэлэнтэй дүрслэл болохыг үзэгчдэд мэдрүүлнэ.

 

2. Maudie

Канадын уран бүтээлч Maud Lewis-ийн бодит түүхээс сэдэвлэсэн бүтээл юм. Nova Scotia хотын хэрэх өвчтэй эмэгтэй Everett нэрт бадарчинд гэрийн үйлчлэгчээр ажиллах зуураа уран бүтээлчийн чадвараа хөгжүүлсээр хотынхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн иргэдийн нэг нь болж буй түүхийг өгүүлнэ.

 

3. Atomic Blonde

Эмэгтэй тагнуулууд хэр аюултай байдгийг харуулах энэхүү киноны үйл явдал Берлиний хана нурах 1989 онд өрнөх бөгөөд Англи тагнуул Lorraine Broughton-ы Оросын тагнуулын сүлжээнд нэвтрэх даалгаврын явцыг адал явдал дүүрэн байдлаар харуулна.

 

4. An Inconvenient Sequel: Truth to Power

АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Al Gore-ийн байгаль орчны төлөөх тэмцлийг харуулсан 2006 онд нээлтээ хийсэн “An Inconvenient Truth” киноны хоёрдугаар анги юм. Эхний анги гарснаас хойш 10 жилийн турш улам дордсон байгаль орчны нөхцөл байдлыг хурцаар шүүмжлэн дүрсэлжээ. Байгаль орчны тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны үүднээс авч үзсэн нь ойлгоход жаахан хүндрэлтэй байж болох ч дэлхийн дулаарал тулгамдсан асуудал болсон энэ цаг үед заавал үзэх ёстой кино мөн.

 

5. The Dark Tower

Алдарт зохиолч Stephen King-ийн 8 боть зохиолоос сэдэвлэсэн уран зөгнөлт уг бүтээл нь олон шүүмжлэгчдээс “Кино болгох боломжгүй” гэсэн үнэлгээ авч байсан билээ. Үйл явдал нь New York хотын 11 наст Jake Chambers-ийн ертөнцийг өгүүлэх бөгөөд түүнд Roland гэх бууч эрийн хорон санаат шидтэн Walter-тай явуулах тэмцлийг өгүүлэх бөгөөд үүнд хүү татагдан орсноор киноны үйл явдал өрнөнө.

 

6. Tom Of Finland

Ижил хүйстнүүдийн томоохон билэг тэмдгүүдийн нэг Touko Laaksonen-ий бодит түүхийг өгүүлнэ. Тэрээр Finland-ийн армид алба хаах зуураа эрчүүдийг зурж эхэлсэн бөгөөд дэлхийн 2-р дайны дараах үеийн нийгэмд ижил хүйстнүүдийг хавчин гадуурхаж байх үед өөрийн үзэл бодол, сонирхлоо хэрхэн илэрхийлж байсан түүхийг эндээс сонирхож болно.

 

7. Logan Lucky

Ах дүүсийн банк дээрэмдэж буй хөгжилтэй түүхийг өгүүлэх уг кинонд та бидний сайн танил James Bond-ын дүрийг бүтээгч Daniel Craig тогложээ.

 

8. Valerian and the City of a Thousand Planets

1967 оноос гарч эхэлсэн Францын зурагт цувралаас сэдэвлэсэн шинжлэх ухааны уран зөгнөлт уг киноны сэдэв болсон зохиол нь алдарт Star Wars цувралын үндэс болсон байдаг. Сансрын бохирдлын учрыг олох даалгавартай багийн адал явдлыг өгүүлэх бөгөөд бидний мэдэхээр ирээдүйн сансрын тэсрэлт, сансрын хөлөг зэргээр дүүрэн биш, ирээдүйд өдөр тутмын нийгмийн амьдрал ямар байх вэ зэрэг хараахан хөндөгддөггүй сэдвийг дэлгэрүүлсэн нь тун сонирхолтой.

 

9. Detroit

1960-аад оны эцсээр Detroit хотыг сүйтгэж байсан өнгөт арьстнуудын бослогын талаар бодит түүхийг өгүүлэх уг бүтээл нь тухайн үед гарч байсан хүчирхийлэл, эмх замбараагүй байдлыг бодитоор өрнөхийн сацуу хажууханд нь өрнөж байсан рок концерт, түүнд оролцож буй дуучны бослого дундуур зугаацаж яваад алдарт Algiers Motel-ийн мөргөлдөөнд өртөж буй сонирхолтой бөгөөд сургамжтай түүхийг эндээс сонирхож болно.

 

10. Terminator 2: Judgment Day

1984 онд нээлтээ хийж байсан Terminator киноны бичлэгийн чанарыг илүү өндөр болгож энэхүү 8-дугаар сард нээлтээ хийх гэнэ. Киноны үйл явдал 2029 онд бүтээгдсэн хиймэл оюун ухаантай роботууд 1984 он руу илгээгдэж байгаагаар эхлэх бөгөөд бидний сайн мэдэх Arnold Schwarzenegger гэх зэрэг жүжигчид гол дүрийг бүтээж, алдарт James Cameron найруулсан байдаг билээ.

5
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Bubu Suvderdene vzii daa 2 uulaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *