Бууцай идсэнээр таны биед ямар эерэг өөрчлөлтүүд гарах вэ? Бууцайг “супер хүнс” гэж нэрлэдгийн шалтгаанууд

0

Хэрэв бургерийн махыг ижил хэмжээтэй болсон бууцайтай харьцуулбал бууцай нь бургерийн махнаас хоёр дахин их төмөр агуулдаг болохыг мэдээд та гайхах нь гарцаагүй. Харин энэхүү төмрийн агууламж нь бууцайг “супер хүнс” гэж нэрлэгддэгийн цорын ганц шалтгаан биш ээ. Бууцай нь арьс гоё болгохоос эхлээд хоол боловсруулалтыг дэмждэг гээд тоолж барамгүй олон давуу талтай. Тиймээс бид бууцай идсэнээр биед гарч болох өөрчлөлтүүдийг хүргэхээр бэлтгэлээ. Зуны цаг ирж байгаа тул биеэ бэлдээрэй.

Яс, булчин чангарч, бэхжинэ

© Shutterstock.com © Shutterstock.com

Бууцай нь олон төрлийн амин дэм, эрдэс бодис, тэжээллэг бодисоор баялаг бөгөөд ялангуяа төмөр, магни, кали, марганц, С витамин агууламж өндөртэй юм. Ялангуяа бууцайнд агуулагдах магни нь бидний булчин, мэдрэлийн тогтолцоонд маш сайн нөлөөтэй. Нэмж дурдахад бууцай нь ясыг эрүүлжүүлж, ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлдэг. Ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлдэг бусад хүнс: кале, брюссель байцай, улаан лооль, хулуу, улаан чинжүү юм.

 

Нүд эрүүл, хараа хурц болно

© Depositphotos.com © Depositphotos.com © Shutterstock.com

Бууцайнд агуулагддаг лютеин болон зеаксантин зэрэг нь нүдэнд ээлтэй элемент бөгөөд нүдний өвчин үүсэх элдэв эрсдлийг бууруулдаг. Эрдэмтэд бууцайг хоол хүнсэндээ оруулсан хүмүүс наснаас үүдэлтэй харааны гажигтай болох эрсдэлээс ангижирдаг болохыг тогтоосон байна.

 

Таны цусны эргэлт сайжрах болно

© Depositphotos.com

Бууцай нь калийн өндөр агууламжтай тул цусны даралт ихсэх өвчинтэй эрчимтэй тэмцдэг байна. Үүнээс гадна бууцай идэх нь цусны эргэлтийг сайжруулахад тустай. Гэхдээ эрүүл хоол хүнс идсэн ч зарим төрлийн эмийг орлуулах боломжгүй гэдгийг анхаараарай. Цусны даралт ихсэх өвчин нь тоохгүй өнгөрөөж болохгүй өвчин учраас эмчид хандах хэрэгтэйг давхар зөвлөж байна.

 

Арьс, үс эрүүл, толигор, гялалзсан болно

© Depositphotos.com © Depositphotos.com

Бууцай нь “А” аминдэмийн маш сайн эх үүсвэр бөгөөд арьс, үсний эрүүл мэнд, гоо үзэсгэлэнд маш чухал юм.  Та “ретинол” гэдэг үгийг гоо сайхны бүтээгдэхүүн дээрээс харсан л байх. Энэ бол “А” амин дэмийн өөр нэршил юм. Энэхүү витамин нь эсийн хуваагдлыг өдөөж, эсийг чөлөөт радикалуудаас хамгаалдаг. Харин эсрэгээрээ энэ витамин дутагдвал үс унахаас гадна арьс хайрслаг болж хуурайшдаг. Түүнчлэн бууцайнд байдаг С витамин нь арьс, үсний бүтцийг бүрдүүлдэг коллаген үүсгэхэд хувь нэмэр оруулдаг байна.

 

Хоол боловсруулалт сайжирна

© Depositphotos.com

Бууцай нь витамин, тэжээллэг бодисоор баялгаас гадна маш их хэмжээний ислэг агуулдаг бөгөөд энэ нь бидний хоол боловсруулалтыг илүү эрүүл, хэвийн болгож байдаг. Мөн бууцай нь өтгөн хатахаас сэргийлдэг. Бууцай нь түүхий, боловсруулсан ялгаагүй бүх талаараа ашиг тустай байдаг нь түүний хамгийн супер чанар юм. Мөн бууцай ашиглан хийх олон арван хоолны жор байдаг цөөн хэдэн санааг энд дурдлаа.

  • Шинэ ногооны салад хийх
  • Смүүти бэлдэж уух
  • Пастандаа бууцайтай соус холих
  • Бууцайтай нарийн боов хийх
© Shutterstock.com © Shutterstock.com © Shutterstock.com

Бууцай нь эрүүл мэндэд маш их ач тустай бүтээгдэхүүн боловч мэргэжлийн эмчийн тусламжийг орлож чадахгүй гэдгийг санаарай. Хэрэв та эрүүл мэндийн ноцтой асуудалтай тулгарвал зөвхөн эрүүл хоол хүнсээр эмчлэх гэж оролдолгүйгээр эрт үед нь эмчид хандах хэрэгтэй.

6
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Урангоо Урангоо

    Урангоо Урангоо

    2020/06/04 at 01:03

    Р. Сарангоо

  2. Ержан Калемшарив

    Ержан Калемшарив

    2020/06/05 at 10:11

    Бууцайг Оросоор юу гэдэг

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *