Эвгүй байдалд орсон ч үүнээсээ огт санаа зоволгүй, нөхцөл байдлыг гартаа авч чадсан алдартнууд

0

Түмэн олонд алдаршсан одуудын биеэ авч явах чадварыг гайхахгүй байхын аргагүй. Шууд нэвтрүүлгийн үеэр нэгэн од эмэгтэйн гутал нь суга үсэрсэн ч юу ч болоогүй юм шиг уян налархай хөдөлгөөнөөр нөгөө гутлаа сугалан хаяж байгаа нь анхнаасаа ийм төлөвлөгөөтэй зураг авч байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхийг яана. Өөр нэгнийх нь засаж янзалсан үс салхинд хийсэж хэлбэрээ алдсан ч дур булаам сайхан инээмсэглэл тодруулсаар болж байгаа хэцүүхэн явдлыг мартуулдаг зэрэг олон тохиолдол бий билээ.

Дуа Липа өмссөн шилэн трико нь урагдаж салбарсан явдлын дараа үүнийгээ шинэ трэнд болгожээ

 

Кристен Стюартын хацар дээрх батганы тухай хэвлэл мэдээлэл дээр гарсны дараа жүжигчин маань өөрөө энэ тухай ярьж, түмэн олонд илүү ойрын хүн болж харагдсан төдийгүй бүр ч олон дэмжигчтэй болсон байна.

© Dimitrios Kambouris / Getty Images Entertainment / Getty Image

 

Жессика Альба камерын өмнө тэнцвэр алдан унасан ч гоо үзэсгэлэнт инээмсэглэлээ тодруулсаар

© Jeffrey Mayer / WireImage

 

Сальма Хайекийн шинэ даашинзны хормой салхинд хийсэж эвгүй байдалд орсон боловч тэрээр зураг авахуулах үедээ албаар үүнийгээ бүр ч ил тод болгосноор олон хүний талархлыг хүлээсэн байна.

© Invision / Invision / East News, © TOLGA AKMEN / AFP / East News

 

Пэрис Хилтоны шүдэн дээр уруулын будаг харагдаж байгаа биз? Гэхдээ ингэлээ гээд Пэрис сэтгэлээр унах хүн биш ээ.

© Jun Sato / WireImage
© Jun Sato / WireImage

 

Жейсон Момоа энэ зургийг баллаж хаясан боловч ойр тойрны бүх л хүний сэтгэл санааг сэргээж чаджээ

© Chris Pizzello / Invision / AP / East News, © PacificCoastNews / East News

 

Кара Делевень, Жонотан Саундерс нар GQ-ийн шагнал авахаар тайз руу явж байгаад унасан боловч ичиж сандралгүй инээж хөгжилдсөөр хэвлэл мэдээллийнхний хамаг анхаарлыг татаж чадсан байна.

© David M. Benett / Getty Images

 

Кейт Мосс нь эргэн тойронд байгаа зурагчдыг алмайруулахын тулд барьж явсан жижиг цүнхээ хазаж зургаа авахуулсан ба тухайн Каннын фестивалийн үеэр энэ цүнхний тухай яриа тасраагүй гэдэг.

© Mary Evans / Allstar / Graham Whitby Boot / East News

 

Карди Бигийн тайзны хувцас оёдлоороо урагдсан ч тэрээр жинхэнэ мэргэжлийн жүжигчин хүний чанар харуулан тоглолтоо бүрэн дуусгасан байна.

© Erika Goldring / WireImage

 

Селена Гомез зургаа авахуулахаар бэлтгэж байх үед гутал нь суга үсэрчээ. Харин дуучин бүсгүй үүнд огт сандралгүй нөгөө гутлаа ч бас тайлан хаясан байна. Зөв сэтгэжээ.

© Invision / Invision / East News, © Entertainment Tonight / YouTube

 

Жүжигчин Тони Голдуин нь Эллен Деженерсийн шоун дээр хэрхэн яаж хурдан амарч сурснаа үзүүлжээ. Үзүүлж байхдаа зүгээр л унтаад өгсөн байна. Хэлж биш хийж үзүүлнэ гэж энэ дээ.

© TheEllenShow / YouTube

 

Бен Аффлек, Жей Ло нар папараци зурагчдаас зугтаж байгаад рекламны самбар мөргөжээ. Ийм явдал болсны дараа тэдэнд хэн тусалсан гээч? Өнөөх зурагчид! Дараа нь Бен Аффлек эдгээр хүмүүст чин сэтгэлээсээ талархал илэрхийлсэн билээ.

© TMZ / YouTube

 

Роберт Паттинсоны заасан хичээл. Ер бусын харц гэдэг юуг ч мартуулах ид шидтэй. Бүр цамцны норсон хэсгийг ч нууж чадна гээд бод доо.

© Jemal Countess / WireImage

 

Рианна шивээс хийлгэхдээ Францаар “fleur rebelle” (дураараа цэцэгхэн) гэж бичүүлсэн боловч үгийн дарааллыг нь алдаж бичжээ. Харин од бүсгүй маань үүнийг огт тоолгүй, албаар ингэж зөрүүлж хийсэн мэт аашлахыг нь яана.

© Van Tine Dennis / ABACA / East News

 

Ариана Гранде Victoria’s Secret-ийн нэгэн шоуны үеэр дуулж байхдаа санаандгүй нэг “сахиусан тэнгэрийн далавчийг тасдаж унагах” шахсан байна. Гэсэн ч тэрээр дуугаа дуустал нь дуулсан юм шүү.

© Michael Stewart / FilmMagic

 

Телевизийн нэгэн хөтлөгч шууд нэвтрүүлгийн үеэр онлайн зочин болох ёстой Леди Гага руу залгажээ. Мэдээж урьдчилж тохирсон байж тааралгүй яахав. Харин дуучин бүсгүй маань өөдөөс нь ярих боломжгүй байгаагаа хэлээд тасалжээ. Үзэгч түмэн энэ хачирхалтай явдлыг яахан мартаж чадах билээ.

© The Tonight Show Starring Jimmy Fallon / YouTube
6
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *