Бидний үзэх дуртай байсан 90-ээд оны шилдэг боевик кинонууд

1

80-аад оныг инээдмийн киноны үе гэж байсан бол 90-ээд оныг сонгомол тулаант киноны үе гэж хэлж болно. 20-р зууны 90-ээд оны кино гэж тусдаа киноны төрөл, жанр гаргахад нэг их буруудахгүй бөгөөд учир нь одоо болон хойшид дахиж тийм кино хийгдэхгүй билээ.

Тухайн үеийн кинонууд одоогийн блокбастерууд шиг толгой эргэм их төсөвтэй байгаагүй боловч олныг байлдан дагуулж байсан төдийгүй зарим нэг нь кино урлагийн нэгэн үеийн төлөөлөл ч болж байсан юм. Эдгээр кинонууд бүхий VHS кассетууд олон гар дамжсаар цоорч, мууддаг байсан бөгөөд бүх л бүтэн нэгэн үе эдгээр киног үзэж, дуурайж өсжээ.

Lion heart (1990)

Ахыгаа хүнд шархтай байгааг сонссон Лайон Гольте Хойд Африкт байрлаж байсан Францын легионы хорооноос оргоно.

Түүнийг барих даалгавар авсан 2 легионероос нуугдаж, зугтан явсан Лайон өөрийн эрхгүй орчин үеийн гладиатор болж нүцгэн гараар зодолдон баячуудыг цэнгүүлэх болжээ. Түүнд ахынхаа гэр бүлд туслах мөнгө хэрэгтэйгээс ийм ажил хийх болсон юм.

Бидний үзэх дуртай байсан 90-ээд оны шилдэг боевик кинонууд 24

Con Air (1997)

Con Air бол хүнд гэмт хэрэгтнүүдийг зөөдөг АНУ-ын цагдаагийн тусгай хэсгийн тээврийн хэсэг. Нэгэн удаагийн ийм рейсээр 8 жилийн ялаа дөнгөж дуусгаад байгаа Кэмерон гэртээ харьж явдаг.
Гэтэл онгоцыг засаршгүй хүнд гэмт хэрэгтэн Вирус хочит Сайрус Гриссомын удирдлагаар гэмт хэрэгтнүүд булааж авна. Камерон гэртээ харих цорын ганц хэрэгсэл болох энэ онгоцыг буцааж булаан авч цагдаа нарт туслахаар шийддэг ба түүний энэ шийдвэрт ганц л хүн буюу шериф Винс Ларкин л итгэнэ. Винс ч гэмт хэрэгтнүүдийн орголтыг зогсоохын тулд, онгоцыг бүх л зорчигч нартай дэлбэлэх гэсэн дарга нарынхаа төлөвлөгөөг таслахын тулд хүнд бэрхшээлийг туулдаг.

Бидний үзэх дуртай байсан 90-ээд оны шилдэг боевик кинонууд 1

Sniper (1992)

Төв Америк дахь Колумбын хар тамхины үйлдвэрлэгч, наймаачдын толгойлогчийг устгах хүнд даалгаврыг Том Бекет, Ричард Миллер гэсэн 2 мэргэн буудагч нарт өгнө. Тэдэнд ганц л боломж бий.

Бидний үзэх дуртай байсан 90-ээд оны шилдэг боевик кинонууд 2

Bird on a wire (1990)

Холбооны Мөрдөх Товчооноос хэрэгжүүлж буй, хэргийн гэрчийг хамгаалах хуулийн дагуу нууц амьдралаар амьдарч байгаа Рик Жармины хэрэг явдал нэг л бүтэл муутай байна. Учир нь 15 жилийн өмнө тэрээр хар тамхины наймаа эрхлэх гэж байсан нэгэн цагдаагийн эсрэг мэдүүлгийг өгснөөр тэрхүү цагдаа шоронд орсон ба ялаа эдэлж дуусгасан хэрэгтэн өөрийг нь “матагчийг” олж өшөө авахаар санаархана.

Энэ үед Рик санаандгүй тохиолдлоор өөрийн сүйт бүсгүй байсан Мэриэннтэй тааралдах бөгөөд Мэриэнн ч Рикийг хараад шууд таних ба энэ нь Жарминыг мөрдөж явсан алуурчинд боломж гаргаж өгдөг. Өнгөрсөн дурлалт хосууд одоо гэмт хэрэгтнүүдээс цугтаа зугтах хэрэгтэй болсон ба чухам үүний ачаар тэдний дурлал эргэн сэргэнэ.

kinopoisk.ru

Thursday (1998)

Цагтаа хар тамхины наймаа эрхэлж, тамын тогоонд чанагдахаас бусдыг үзсэн эр энэ ажлаа орхиж тэтгэвэрт гаран өмнөх харанхуй үеэ мартахыг хичээнэ.

Лос-Анжелесаас Хьюстонд ирсэн тэрээр гаднах дүр төрхөө өөрчлөн жирийн иргэдээс ялгарахын аргагүй болдог боловч хувь заяа түүний хүссэнээр болсонгүй. Түүний байгаа хотод түүнтэй хамтран ажилладаг байсан нөхөр их хэмжээний героинтой ирж тааралдах ба “шинэ иргэнийг“ сүүлчийн ашиг орлоготой ажилд оролцохыг ятгадаг. Эрт орой заавал хийсэн хэргийнхээ шанг хүртдэг ёсоор хуучин хар тамхины наймаачны амь нас дээсэн дөрөөн дээр ирнэ.

Бидний үзэх дуртай байсан 90-ээд оны шилдэг боевик кинонууд 4

Hard Target (1993)

Вьетнамын дайнд оролцогч, дайны талбар дээр биш харин өөрийн эх орондоо гэв гэнэт сураггүй алга болсон эцгийгээ олох гэсэн нэгэн бүсгүйд Ван Дамм туслахаар шийддэг.  Гэтэл энэ нь гэр оронгүй хүмүүсийн амь насаар баячуудын зугааг хангаж мөнгө олдог гэмт хэргийн бүлэглэлтэй хатуу ширүүн тулаан хийхэд хүргэнэ.

Бидний үзэх дуртай байсан 90-ээд оны шилдэг боевик кинонууд 27

Harley Davidson and the Marlboro Man (1991)

Царайлаг Микки Рурк, гайхалтай авьяастай Дон Жонсон нар манай цаг үеийн бүдүүлэгдүү боловч сайхан сэтгэлтэй Робин Гудын дүрийг бүтээсэн энэхүү кинонд нэгэн рокерын эзэмшдэг цэнгээний газрыг булаан авахаар банк ажиллаж эхэлдэг.

Өөрийн найз рокерт туслахаар шийдсэн тэнүүлч Харлей Дэвидсэн, Ковбой Марлборо нар
тус банкны мөнгө зөөдөг машиныг дээрэмддэг боловч машинд мөнгө биш харин дүүрэн хар тамхи байна. Одоо Рурк, Жонсон нарыг банкны хөлсөлсөн дээрэмчид нар мөрдөж эхлэх ба хурдтай мотоцикл, орчин үеийн хүчирхэг зэвсэг зэрэг сонирхолтой зүйлс энэ адал явдалт киног чимдэг билээ.

Бидний үзэх дуртай байсан 90-ээд оны шилдэг боевик кинонууд 25

True Lie (1994)

Өөрийн гэрийнхэндээ бол Гарри Таскер хайртай хань, халамжит эцэг бөгөөд ерийн л нэг компьютер зардаг эр бөгөөд ажилдаа өдөр шөнөгүй зүтгэдэг нэгэн. Гэтэл үнэн хэрэгтээ тэр Засгийн газрын нууц агентлагийн тусгай ажилтан бөгөөд, үй түмэн гадаад хэл мэддэг, бүх л буу зэвсэг хэрэглэж чаддаг, муу санаатнуудыг тэнгэрт илгээх түмэн аргыг эзэмшсэн нөхөр.

Гарри цаашид ийм нууц амьдралаар амьдарч байх байсан боловч нэгэн удаа түүнийг Арабын террористууд хулгайлах ба түүнтэй цуг түүний тухай юу ч сэжиглээгүй эхнэрийг нь бас хулгайлна. Террористуудын гай болоход тэд хэнтэй учирснаа мэдсэнгүй. Чухам энэ үед л Хелен 15 жил цуг амьдарсан нөхрийнх нь хажууд булчинлаг Рэмбо байсныг мэдэх болно.

Бидний үзэх дуртай байсан 90-ээд оны шилдэг боевик кинонууд 26

Heat (1995)

Нил МакКоли бол гэмт хэрэгтэн. Хэрвээ гэмт хэрэгтнийг тэгж хэлдэг бол тэр Лос-Анжелест, магадгүй Америктаа хамгийн шилдэг нь. Түүнтэй цуг ажиллахыг гэмт хэргийн ертөнцийнхөн нэр төрийн хэрэг гэж үздэг. Харин түүний эсрэг Винсент Ханн зогсоно. Тэр мөрдөн байцаагч бөгөөд Рос-Анжелест, магадгүй Америктаа бас л хамгийн шилдэг нь.

Тэр хоёрт адил зүйл дэндүү их боловч тэд хуулийн 2 талд зогссон өрсөлдөгч нар юм. 2 шилдэг баг өөд өөдөөсөө тулах ба энэ удаа спорт биш амь насны төлөөх тэмцэл эхэлнэ.

Бидний үзэх дуртай байсан 90-ээд оны шилдэг боевик кинонууд 5

Bullet In The Head (1990)

1967 он. Гонконгоос 3 найз мөнгө олохоор Сайгон руу зорих ба тэнд дайнаас үүдэн бий болсон эмх замбараагүй байдлыг ашиглахаар шийдсэн нь тэр. Гэтэл тэд юутай учрахаа мэдээгүй байсан ба нутгийн мафи, Вьетнамын коммунистуудтай хүртэл тулалдах ба баригдаж, оргож хүртэл үзнэ.  Найз нөхөрлөлийн үнэ цэнэ чухам юу вэ? Алт уу? эсвэл тархинд зоосон сум уу?

kinopoisk.ru

The Long Kiss Goodnight (1996)

8 жилийн өмнө сургуулийн багш Саманта Кейн ой тогтоолтоо алдсан билээ. Тэр 8 насны охинтойгоо аз жаргалтай гэр бүлийн амьдралаар амьдрах бөгөөд урьд нь тэрээр ТТГ-ын тусгай даалгавар биелүүлдэг нууц ажилтан Чарли Бэлтимор гэгч байсан гэдгээ мэдэх ч үгүй яваа нэгэн.
Гэв гэнэт түүнд эргэн бий болсон зарим онцгой чадварын учрыг олох гэсэн Саманта өөрийн өмнөх амьдралаа мэдэх гэж ажиллаж эхэлдэг ба түүнд мөрдөн байцаагч Митч Хенесси тусалдаг. Тэд хоёул ТТГ-ын тусгай ажиллагаанд татагдан орно.

THE LONG KISS GOODNIGHT, Samuel L. Jackson, Geena Davis, 1996. (C) New Line Cinema.

Desperado (1995)

Тэр бол гэмт хэрэгтний толгойлогчийг олж устгахаар хайж яваа хүн. Энэ удаа дахин хайртай хүнийх нь амь нас аюулд учрах ба бүхэл бүтэн арми бүхий дээрэмчидтэй ганц эр тулах болно.

Бидний үзэх дуртай байсан 90-ээд оны шилдэг боевик кинонууд 8

Only The Strong (1993)

Армиас халагдсан Луис Стивенс гэртээ буцаж ирэх ба түүний төгссөн сургуульд эмх замбараагүй байдал эх захаа алдсаныг харна. Багш нарыг тоох хүн үгүй, сахилга батын тухай ямар ч ойлголт үгүй болсон, анги дотроо хар тамхи зарах мэтийн хууль бус, замбараагүй үйлдлийг зогсоохоор Стивенс шийддэг.

Бидний үзэх дуртай байсан 90-ээд оны шилдэг боевик кинонууд 9

Cliffhanger (1993)

Ууланд болсон цасан шуургын дараа 5 хүн сураггүй болох бөгөөд тэднийг олохын тулд шилдэг уулчин, хөтөч Гейб Уокер явна. Гэтэл түүнийг өөр зорилгоор уул руу хууран авчирсан байжээ.
Түүнээс гадна Гейб гэмт хэргийн гэрч болох ба түүнийг удахгүй гаргуунд гаргах нь тодорхой болох үед тэрээр Эрик Куйлены удирдлага бүхий шүдээ хүртэл зэвсэглэсэн дээрэмчидтэй хайр найргүй дайтах болно.

Бидний үзэх дуртай байсан 90-ээд оны шилдэг боевик кинонууд 10

Showdown In Little Tokyo (1991)

Гол дүр болох булчинлаг Дольф Лундгрен, Брэндон Ли нар Лос-Анжелес дахь Японы хар тамхины бүлэглэлтэй дайн зарлана.

Бидний үзэх дуртай байсан 90-ээд оны шилдэг боевик кинонууд 28

Under Siege (1992)

Усан цэргийнхний өмнө тоглох рок дуучдын дүрээр зүсээ нуусан террористууд АНУ-ын эрх баригчдыг шантаажлахын тулд цөмийн зэвсэг бүхий хөлгийг булаан авна. Тэдний ажил хөлгийн тогоочийг барьж хорих хүртэл бүтэлтэй байсан боловч цагтаа тэнгисийн явган цэрэг байсан тогооч үүнийг эсэргүүцэн террористуудын бүх төлөвлөгөөг нураана.

Бидний үзэх дуртай байсан 90-ээд оны шилдэг боевик кинонууд 29

Bad Boys (1995)

Тэд жинхэнэ эсрэг тэсрэг нөхдүүд. Нэг нь хөрөнгө зоорьгүй боловч гэр бүлтэй сайн гэрийн эзэн бол нөгөөх нь ганц бие баян тарган залуу. Тэд найз нөхдөөс гадна хамт ажилладаг цагдаа нар билээ.

Нэгэн удаа тэд цагдаагийн агуулахаас хар тамхи хулгайлсан этгээдийг барих даалгавар авах ба хэрэг мөрдөх явцад тохиолдлоор учрах нэгэн бүсгүйг аврахын тулд байраа солиход хүрнэ.

Бидний үзэх дуртай байсан 90-ээд оны шилдэг боевик кинонууд 11

Mission impossible (1996)

Өөрийгөө үл үзэгдэгч гэж бодож байсан ч бусдын хувьд алган дээр тавьсан мэт харагдах тохиолдол байх ажээ. Ажил хэрэг нь амжилттай яваа өмгөөлөгч Роберт Динийн гарт нэгэн өндөр албан тушаалтны тухай цорчирдом нотлох баримт очжээ. Харин энэ мэдээллийг тусгай ангийнхан аль хэдийн олж мэдсэн байв. Орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан хүний хувь тавиланг өөрчлөхийн тулд одоо цагт илбэчин байх шаардлагагүй, компьютер байхад л хангалттай. Хэдхэн хоногийн дотор хууль дүрэм баримтлагч иргэн Дин онц аюултай гэмт хэрэгтэн болж хувирч араас нь жинхэнэ ан эхлэх ажээ. Өмгөөлөгч холбогч нарыг олж мэдээллийг дамжуулахад улам л олон хүний амь үрэгдэнэ … амьд үлдэх нь л чухал …

Бидний үзэх дуртай байсан 90-ээд оны шилдэг боевик кинонууд 12

Face off (1997)

ТТГ-ын агент Шон Арчер хүүгийнхээ өшөөг авахын тулд маш хүнд хагалгаа хийлгэхийг зөвшөөрдөг – нүүрээ террорист Кастор Тройгийн нүүрээр солих мэс засал.

Үйл явдал урьдчилан төсөөлж байснаас өөрөөр эргэнэ: комд байсан Трой ухаан орж Арчерийн нүүрийг өөртөө мэс заслын аргаар шилжүүлнэ. Шонын амьдрал хар дарсан зүүд мэт  – зөвхөн өөрийнхөө амийг аврахын тулд бус эхнэр, охиныхоо амийг аврахын тулд хийж чадах бүхнээ хийнэ.

Бидний үзэх дуртай байсан 90-ээд оны шилдэг боевик кинонууд 30

Hard Boiled (1992)

Хууль бус зэвсгийн наймаа эрхэлдэг гэмт хэргийн бүлэглэлийн эсрэг тэмцэх Гонконгийн цагдаагийн тухай гарна. Текила хочит цагдаа киноны гол баатар, алагдсан хамтрагчийнхаа өшөөг авахаар ганцаар тэмцэх болжээ.

Бидний үзэх дуртай байсан 90-ээд оны шилдэг боевик кинонууд 13

The Last Boy Scout (1991)

Жо бол Америкийн баатар – ерөнхийлөгчийн амийг аварсан нэгэн, харин одоо гэр бүлийн асуудалтай, уусан архиндаа тархи толгой нь өвдөж сэрсэн, машиндаа амьдарсан өрөвдмөөр нэгэн хувийн мөрдөгч болжээ. Нэгэн стриптиз клубын одыг хамгаалах ажилтай болох ч түүний ажил хяналтаас нь гарчээ. Эхлээд найзыг нь ална, дараа нь Жогийн хамгаалах ёстой байсан тайчигч бүсгүйг ална. Бүсгүйн найз залуу хөлбөмбөгчин Жимми Дикс хар тамхинд донтож спортоос хөндийрсөн, энэ гэмт хэргээс Жогийн адил бас багагүй мөнгө олчих санаатай. Найз бүсгүй нь үхэхээсээ өмнө Жиммиг их спортод нь эргүүлэн оруулж чадна гэж амлаж байжээ.

Бидний үзэх дуртай байсан 90-ээд оны шилдэг боевик кинонууд 14

Double Impact (1991)

Ихрүүд болох Чед болон Алексын эцэг эхийг Гонконгийн мафийнхан зэрлэгээр хөнөөх бөгөөд азаар ихрүүд амьд гарна. Хувь тавилан ах дүү ихрүүдийг дэлхийн хоёр өөр өнцөгт аваачжээ. Нэг нь Калифорнид, харин нөгөө нь Гонконгд. Алагдсан эцэг эхийнх нь нэгэн үнэнч найз ихрүүдийг 25 жилийн дараа уулзуулж эцэг эхийнхээ өшөөг авахыг хүснэ.

kinopoisk.ru

Leon (1994)

Мэргэжлийн алуурчин Леон бол өрөвдөх сэтгэлгүй нэгэн. Хар тамхины наймаатай холбоотой цагдаа нар эцэг эхийг нь буудан алсан хөрш айлын охин Матильда ганцаар үлдэж Леон санаандгүй түүнтэй танилцана. Энэ учралаас хойш Леон хайр гэж юу болохыг өөрийн биеэр мэдэрнэ, даанч …

Бидний үзэх дуртай байсан 90-ээд оны шилдэг боевик кинонууд 16

Payback (1999)

Гэмт хэргийн бүлэглэлийн нэгэн гишүүн боссдоо 130,000 доллар төлөх ёстой учир Портерийг хамт ажиллахыг санал болгох ба тэд Портерийн эхнэрийн хамт Азийнханы “бохир” мөнгө зөөдөг машиныг дээрэмдэнэ.

Мафийнхан Портерийн эхнэрт түүний нөхөр янхан хүүхэнтэй тэврэлдэж байгаа зургийг “атгуулж” амжих бөгөөд хартай эхнэр нөхрөө хэд хэд буудаж унагаад мөнгөө авч арилдаг. Гэвч Портер үхээгүй ба 5 сарын “төлбөрөө төлөхөөр” буюу мөнгөө авч, өшөөгөө авахаар эргэн ирнэ.

Бидний үзэх дуртай байсан 90-ээд оны шилдэг боевик кинонууд 17

Point Break (1991)

Нууцлаг серфингчууд гэгээн цагаан өдрөөр банк дээрэмдэх бөгөөд цагдаа болон ХМТ гэмт хэрэгтнүүдийн хурдан шуурхай, мэргэжлийн хэмжээний ажиллагааг мөрдүүлэхээр залуу агентыг гэмт хэргийн бүлэглэлд “шургуулна”. Мөрдөн байцаагч хэргийг илрүүлэх боловч гэв гэнэт өөрөө хэзээ ч урьдын амьдралдаа эргэн орж чадахгүй болсноо ойлгодог.

Бидний үзэх дуртай байсан 90-ээд оны шилдэг боевик кинонууд 18

Speed (1994)

Бүсгүй америкийн аварга том автобусны жолооны ард сууж, ид ачааллын үеэр өндөр хурдтай хотын төвөөр давхиж байна гээд төсөөлөхөд ямар байна даа? Автобусыг минжүүлсэн, хэрвээ хурд нь 50 км/цагаас бага болвол дэлбэрнэ гэвэл бүр л зугаатай болно.

Зорчигчид нь цочролд орж үйл явдал маш хурдацтайгаар өрнөж автобус дэлбэрэх магадлал улам нэмэгдсээр. Өөрийнхөө үзэл бодолдоо үнэнч гэдгээ лифт дэлбэлж илэрхийлсэн террористын эрэлд цагдаагийн тусгай ангийнхан гарна. Цаг явсаар, террористын ул мөр ч олдохгүй. Харин тусгай ангийн шилдэг байлдагч Жек Трейвен террористтой тэмцэж чадна, эцсийн мөчид тэр олон арван зорчигчдын амийг аварч чадах болов уу?

Бидний үзэх дуртай байсан 90-ээд оны шилдэг боевик кинонууд 19

The Fugitive (1993)

Чикагогийн эмч, мэс засалч доктор Ричард Климб өөрийн эхнэрээ алсан хэрэгт сэрдэгддэг бөгөөд өөрийн гэм буруугүйг нотлохын тулд тэрээр шорон руу явах замдаа оргодог. Тэрээр өөрийгөө хөөж яваа хууль сахиулагчдыг “дагуулсаар” гэмт хэрэгтнийг илрүүлэхийг хүснэ. Энэ киног 60-аад оны үед нэрд гарч байсан олон ангит киноноос сэдэвлэн бүтээжээ.

Бидний үзэх дуртай байсан 90-ээд оны шилдэг боевик кинонууд 20

The Rock (1996)

АНУ-ын хорлон сүйтгэх тусгай ангийн офицер, бараг бүх л дайнд оролцож явсан генерал өөрийн цэргүүдтэй хамтран хуучин шорон байсан Алькатрасыг эзлэн авч жуулчдыг барьцаална. Тэдэнд мөн үхэл таригч хорт хий байх болно.

Бидний үзэх дуртай байсан 90-ээд оны шилдэг боевик кинонууд 21

Брат (1997)

Армиас халагдсан Данил Багров нутагтаа эргэн ирэх боловч тэр хөдөө нутгийн уйтгартай амьдралаас дайжин Петербургт буй ах дээрээ очихоор шийддэг. Хөл ихтэй хотод, хөлөө олсон ахтайгаа Данил уулзах бөгөөд цэцэглэж, дэгжиж яваа ах нь хөлсний алуурчин болсныг гэнэт мэджээ.

Бидний үзэх дуртай байсан 90-ээд оны шилдэг боевик кинонууд 23

Knocking On Heaven’s Door (1997)

Киноны гол баатрууд маань эмнэлэгт тааралдах бөгөөд эмч тэдэнд амьд явах хугацаа нь дуусч байгааг хэлдэг. Киноны үйл явдал цаашид маш хурдацтай өрнөх бөгөөд хэдхэн цагийн нас үлдсэн хоёр, нэг сая герман марк бүхий машин хулгайлан эмнэлгээс оргоно.

Тэднийг хөлсний алуурчид мөрдөн хөөх үед тэд өөрийн мэдэлгүй дээрэмчид болж хувирах ба  тэдний араас цагдаа хөөх үед нэг мэдэхэд эмсийн хүрээлэнд орсон байна. Гэвч тэд урагшаа, хувь тавилан руугаа зүтгэсээр.

Бидний үзэх дуртай байсан 90-ээд оны шилдэг боевик кинонууд 22

7
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. __-__ Ganbat__-__

    2015/12/03 at 21:24

    Сэтгэгдэл * Vzeheer tawij ogooch

  2. Зочин

    2015/12/04 at 11:59

    bugdiine mongol orchuulgata uzeheer taviadsh admin honshoortoi yum bol

  3. Батдэлгэр

    2020/01/05 at 22:19

    Энэ орчуулагатай кинонуудыг үзэх боломж байгаа юу

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *