Арвич хямгач Солонгос эмэгтэй сард хоол хүнсэндээ ердөө 7$ зарцуулж, улмаар 4 жилийн дотор 80,000$ цуглуулж чаджээ

0

Энэ сард Өмнөд Солонгосын цахим сүлжээгээр 4 жилийн хугацаанд 100 сая вонын хадгаламжтай болж чадсан нэгэн бүсгүйн тухай яриа ихээр таржээ. Жи Хён Вак хэмээх тус бүсгүй 19 насандаа хэрэв өөрийн гэсэн орон гэртэй болохыг хүсвэл одооноос хэмнэлт хийх хэрэгтэй гэж үзэн мөнгөө хуримтлуулж эхэлжээ. Түүний хувьд татварын дараа 2 сая вонын цалин авдаг бөгөөд 4 жилийн дотор байрны мөнгө хуримтлуулах зорилгодоо хүрчээ. Тэрээр өнгөрсөн хугацаанд сард хоол хүнсэндээ ердөө 8400 вон буюу 7 ам.долларыг зарцуулж байсан аж.

Хэдийгээр маш бага мөнгөөр амьдарч байсан ч тэрээр тэжээллэг, олон төрлийн эрдэс бодисын тэнцвэртэй хүнс хэрэглэхийн зэрэгцээ хямдралын купон хэрэглэж байсан ажээ. SBS телевизийн “Master of Living” хөтөлбөрт оролцох үедээ тэрээр хямдралын эрх олгох олон судалгааг бөглөж мөнгөө хэмнэх бүх л арга хэмжээг авч байсан талаараа ярьсан юм. Мөн энэ үеэрээ олон төрлийн судалгаанд хувийн мэдээллээ өгдөг байсан ч мөнгө хэмнэхээр хичээж буй үед бага боловч мөнгө хэмнэх арга тул бүх л судалгаанд хамрагддаг байсан хэмээжээ.

Өмнөд Солонгост байр захиалагчийн хадгаламжийн мэдээлэлд тулгуурлан захиалгыг хүлээн авдаг бөгөөд иймээс ч байр авахаар төлөвлөж буй хүмүүс олон жилийн турш хадгаламжаа хуримтлуулах зорилго тавин амьдардаг аж. Ийнхүү бүх л амьдралынхаа туршид байрны захиалга хийх хэмжээний хуримтлалыг үүсгэхээр амьдардаг хүмүүс ч олон бий. Харин Жи Хён Вак өөрийн мөрөөдлөө ердөө 4 жилийн дотор биелүүлжээ.

Түүний хувьд мөнгөө хэмнэхийн тулд дан ганц хүнсний хөнгөлөлтийн эрхүүдийг эдлэхээс гадна нийтийн тээврийн үйлчилгээнээс татгалзаж, зөвхөн алхдаг байсан аж.

Түүнчлэн тэрээр өдгөө өнгөрсөн 4 жилд мөнгө хэмнэх болон бага мөнгөөр хэрхэн эрүүл зөв хооллож дадах тухай олж мэдсэн бүхнээ бусад хүмүүстэй өөрийн YouTube болон Instagram хаягаараа дамжуулан хүргэж байгаа ажээ. Ийнхүү түүний тухай нэвтрүүлэг Өмнөд Солонгост цацагдсан цагаас эхлэн хүмүүс түүний магтан сайшааж буй боловч залуу насаа хүссэн бүхнээ хийж өнгөрүүлэх хэрэгтэй гэж зөвлөх хүмүүс ч мөн байсан юм.

Тэрээр SBS телевизэд өгсөн ярилцлагадаа гэр бүлийн санхүүгийн нөхцөл хүндрэлтэй байсан тул анх ийм шийдвэрийг гаргах хөшүүрэг болж байсан тухай мөн өгүүлсэн юм.

21
ГоёГоё
8
БахархмаарБахархмаар
8
ТэнэглэлТэнэглэл
8
ГайхмаарГайхмаар
6
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *