Иран улсын ирээдүйг ямар ч амьдралгүй элсэн цөл хүлээж байна. Ус алтнаас ч үнэтэй болох өдөр улам бүр ойртсоор…

0

Иран бол урьд өмнийн Перс улс бөгөөд энд цагтаа гол мөрөн урсаж, өвс ургамал халиуран байсан нутаг билээ. Харин одоо бүх юм өөр болжээ. Иранд бороо орох нь багасаж, хүний xүчин зүйлийн нөлөөгөөр байгаль эх ч өөрчлөгдөн хувирч байна.

knife.media

Одоо энэ улс аажмаар элсэн цөл болон хувирч байгаа бөгөөд буруутан нь зөвхөн хүн биш юм. Мэдээж янз бүрийн далан, үйлдвэрийн утаа, хог хаягдал нь цаг агаар, байгаль орчинд нөлөөлж байгаа боловч байгаль эх өөрөө бас өөрчлөгддөг гэдгийг энд бүр ч тод харж болох билээ.

knife.media

Сүүлийн үеийн тооцоогоор бол нэгэн цагт диваажин мэт байсан энэ улс орны газар нутгийн 75% нь элсэн цөл болох нь дамжиггүй гэнэ.

knife.media

Хэрвээ энэ үнэн бол цэвэр усны дутагдал гээч айхтар зүйлтэй учрах ба үүнээс улбаалан өлсгөлөн бий болох нь тодорхой.

knife.media

Мэргэжилтнүүдийн тооцоогоор бол Ираны 50 сая гаруй хүн өөрийн төрж өссөн газар нутаг, орон байраа орхихоос өөр аргагүйд хүрэх ба Европ руу цагаачлах бас нэг шинэ давлагаа үүсэх бололтой.

knife.media

Энэ хүнд байдлыг харуулсан олон фото зургийг гэрэл зурагчин Хашем Шакери авсан бөгөөд түүний бүтээлд өнөө цагийн Ираны гол мөрөн ямар байдалд байгааг тодорхой дүрсэлжээ.

knife.media

Загасчны завь эрэг дээр байгаа нь.

knife.media

Орон сууц барьж байгаа ажилчид нь яг л цөлд ажиллаж байгаа мэт.

knife.media

Элс тоосноос хамгаалахын тулд хүмүүс яг л Африкийн их цөлд яваа юм шиг нүүр амаа хааж явдаг болжээ.

knife.media

Хур тунадас бага болохын хэрээр жимс жимсгэнийн үнэ ч нэмэгдсээр.

knife.media

Хамгийн тэсвэртэй мод ургамал хүртэл үxэж мөхсөөр байна.

knife.media

Ус алтны үнэтэй болох цаг холгүй бололтой.

knife.media

Цэвэр ус улам бүр ховордсоор.

knife.media

Орон сууц, байшин барилгыг элс бүрхэн авсаар байна.

knife.media

Иймэрхүү байдлаар Иран улс нь цөл болон хувирч байгаа бөгөөд аз болж янз бүрийн кинонд (Dune) гардаг аймшигт цөлийн хорхой шавьж гарч ирээгүй нь яамай даа.

14
ХарамсалтайХарамсалтай
4
ГоёГоё
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

18 Сэтгэгдэл

  1. Ariunsanaa Jamiyansan

    Ariunsanaa Jamiyansan

    2022/05/04 at 14:36

    Тэнэг хүн төрөлхтөн одоо яая гэхэв дээ.

  2. Оюунтунгалаг А.

    Оюунтунгалаг А.

    2022/05/04 at 14:39

    Iran geltgui buh ulsad iim ayul nuurleh geed l bgshd baigali orchnoo hairlan hamgaalh heregteishd

  3. Munkhtsetseg Bayraa

    Munkhtsetseg Bayraa

    2022/05/04 at 14:45

    Иймээс л усаа хайрлах хэрэгтэй. Нэг дуслыг хэмнэсэн ч ирээдүйдээ оруулж буй асар их хувь нэмэр юм шүү. Ам шүдээ угаах, гараа угаахдаа усаа гоожуулаастай байгаад байдаг хүмүүс харагдаад л байдаг шүү. Мөн бие засах газрын почкины усыг гоожуулаад орхичихдог хүмүүс анхаараарай гэж хүсье. Ялангуяа ажлын газрынхан…..

  4. Amarzaya Namsraidorj

    Amarzaya Namsraidorj

    2022/05/04 at 14:52

    Манай улсын “ойрын” ирээдүй ийм болчих вий дээ…..Мод тарьж байгаа хөдөлгөөнөөр эх орноо ойжуулаад авчих юмсан..мод дагаж ус гэдэг

  5. Zayahyy Purev

    Zayahyy Purev

    2022/05/04 at 15:07

    нөгөө Аллах нь хаачав

  6. Dorjderem Batmunkh

    Dorjderem Batmunkh

    2022/05/04 at 15:13

    Манай улсад ч удахгүй ийм аюул нүүрлэнэ. Уул уурхай. УЦС. Усан замын тээвэр мэтээс болж

  7. Nikko Press

    Nikko Press

    2022/05/04 at 15:35

    зөвлөлтийн үеийн эргүү судалгаагүй сүртэй сүртэй уриа төлөвлөгөөний гор нь энэ шүүдээ, төв азийн орнууд бүгд адилхан усны гачигдалтай, тийм байхад тариалангийн бүс нтр солиорч олон орныг ийм болгосон. одоо оросуудаас нөхөн төлбөр шаардах хэрэгтэй манайх ч гэсэн.

  8. Borkhuu Natsagdorj

    Borkhuu Natsagdorj

    2022/05/04 at 15:46

    Эх дэлхийгээ хайралж зөв амьдрахгүй бол байгаль дэлхий өөрчлөгдсөөр байна
    Усаа хайрлацгаая ард түмэн минь . Усаа хамаагүй гоожуулахаа больцгооё!

  9. Tomor Gan Tulga

    Tomor Gan Tulga

    2022/05/04 at 16:25

    Тун удахгүй монгол улсыг ийм ирээдүй хүлээж байна даа

  10. Өлзий Сувд

    Өлзий Сувд

    2022/05/04 at 16:40

    Одоо уул уурхайгаа больж, хойч үе дээ амьдрал үлдээеэ

  11. Enkhbayar Lucky

    Enkhbayar Lucky

    2022/05/04 at 18:33

    Цөлжилтын эсрэг юу ч хийхгүй бол мэдээж ш дээ

  12. Gantulga Danzan

    Gantulga Danzan

    2022/05/04 at 18:51

    Битгий муу ёрол ус багасахгүй дэлхийн цаг агаарын хувьсал л шийднэ нөгөө ус багасаж хатаж байсан үе дууссан одоо их устай жилүүд ирж байна харин хэт голдоо ойртуулахаа боль 500 м т хоригло

  13. Oogii GL

    Oogii GL

    2022/05/04 at 19:23

    Irhel bhdaa

  14. Jijig Jirgee

    Jijig Jirgee

    2022/05/04 at 19:23

    Gants Irani asuudal bish boloh l bhdaa

  15. Tsogzolmaa Dugar

    Tsogzolmaa Dugar

    2022/05/04 at 20:55

    Үнэн шүү газар усаа хамгаалахгүй бол дараа нь гэмшээд ч нэмэргүйл болов уу!?

  16. Oyun Culuun

    Oyun Culuun

    2022/05/05 at 00:38

    bid ene talaar odoonoos l bodohgui bol

  17. Carbonu Uka

    Carbonu Uka

    2022/05/05 at 03:19

    Hurteh yostoigoo l hurtej bna

  18. Nicky Davaa

    Nicky Davaa

    2022/05/05 at 03:39

    За бас арай ч ийм биш ээ гэхдээ Исфахан хотод урсдаг гол бол ширгээд зөвхөн эртний сайхан гүүр л үлдсэн байсан.Угаасаа зүүн хэсгээрээ хоёр том цөлтэй.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *