Босни улсын нэгэн иргэн эхнэртээ зориулж суурин дээрээ 360 хэм эргэж, үзэгдэх орчноо хүссэнээрээ өөрчлөх боломжтой байшин барьж өгчээ

0

Үзэгдэх орчин сайтай газарт амьдрахыг хүссэн эхнэртээ зориулан өдгөө 72 настай Vojin Kusic хэмээх Босни эр доороо бүтэн эргэж, үзэгдэх орчноо өөрчлөх боломжтой байшин барьсан нь олон хүмүүсийн сонирхлыг ихээр татаж, зочид гийчдийн хөлд дарагдах болжээ.

Байшингийнхаа тухай Reuters агентлагт өгсөн ярилцлагадаа тэрбээр, “Эхнэрийнхээ гомдлыг байнга сонсож, байшиндаа байнга засвар хийж байхаас залхсан учраас өөрөө хүссэнээрээ байшингаа эргүүлж байрлуулах боломжтой болгож тохижуулсан юм. Байшин маань хамгийн бага хурдаараа эргэх үедээ 24 цагийн дотор бүрэн эргэж дуусах бол хамгийн хурдан эргэх тохиолдолд 22 секундэд ч эргэх боломжтой” хэмээжээ.

AP/Radivoje Pavicic

Боснийн умард нутгийн Srbac тосгоны оршин суугч тэрээр 7 метр өндөртэй байшингаа ийнхүү тэнхлэгээрээ эргэх боломжийг бүрдүүлснээр эхнэр нь байшингаа ой руу, фермийн газар луу, гол руу зэрэг хүссэн газар луугаа харуулан байрлуулах бүрэн боломжтой болжээ.

Reuters/Dado Ruvic

Тэрбээр Серби-Америк зохион бүтээгч Nikola Tesla болон Mihajlo Pupin нарыг үлгэрлэж явдаг бөгөөд иймээс ч өөрийн гараар аливаа зүйлсийг хийх, бүтээх боломжийг эрэлхийлдэг гэжээ.

Reuters/Dado Ruvic

 

Reuters/Dado Ruvic

 

Reuters/Dado Ruvic

Энэхүү байшин нь шинэ бүтээл бус, зүгээр л техникийн мэдлэг, туршлага сайтай хүн бүрийн л хийх боломжтой зүйл гэдгийг тэрээр онцолсон ба өнгөрсөн 6 жилийн туршид энэхүү ажил дээрээ ажилласан аж. Түүнчлэн түүний байшин энгийн байшингуудтай харьцуулбал газар хөдлөлтөд илүү тэсвэртэй гэдгийг ч нэмж дурджээ.

Reuters/Dado Ruvic

Тэрээр зүрхний өвчний улмаас эмнэлэгт хэвтэж байх үедээ ч энэхүү ажлаа орхилгүй бодсоор явсан бөгөөд эмч нараас заавал хийх зүйл байгаа тул миний эрүүл мэндэд багахан ч болтугай илүү анхаарал хандуулаач хэмээн гуйж байсан гэдэг.

14
БахархмаарБахархмаар
6
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *