Эрчүүдэд огт таалагддаггүй эмэгтэйчүүдийн 10 төрлийн хувцас

4

Энэ моодыг яалтай ч билээ – улирал болгон шинэ тренд гарч ирэх юм, заримдаа бүр загварыг нь гүйцэхгүй ч үе гарна. Ер нь тэгээд моодны араас хөөцөлдөх хэрэг байгаа ч юм уу, үгүй ч юм уу? Практикаас харахад эмэгтэйчүүдийн моодны загвар болгон эсрэг хүйстнүүдэд таалагдаад байдаггүй бололтой.

Бүсгүйчүүд зөвхөн эрчүүдэд таалагдахын тулд л моодны хувцас өмсөх, үсний засалт хийлгэж бас нүүрээ буддаггүй гэдэгтэй та санал нийлэх байх. За, тэгээд хэтэрхий туйлшрах ч хэрэггүй болов уу: өөртөө итгэлтэй хүчтэй эмэгтэйчүүд өөрийнхөөрөө хувцаслаж байгаад ичгэвтэр зүйл огт байхгүй гэдгийг хэлье.

Гэсэн хэдий ч эрчүүд эмэгтэйчүүдийн ямар загварын хувцсанд дургүй болохыг танд дуулгахаар шийдлээ.

1. Комбинзон

Олон эмэгтэйчүүдэд таалагддаг комбинзон загварын хувцас эрчүүдэд таалагддаггүй байна. Яагаад гэвэл эрчүүд энэ загварын хувцсыг ажлын хувцас гэж ойлгодогтой холбоотой. Үүнээс гадна комбинзон нь эмэгтэйчүүдийн сайхан галбирыг нуун далдалдаг, түүний биед эвгүй гэж эрчүүд үзжээ. Ялангуяа жинсэн материалтай комбинзоныг эрчүүд онцолсон байна.

 

2. Ирвэсийн арьсан хээтэй

Эрчүүд энэ тал дээр аль эртнээс дургүйцлээ илэрхийлээд байгаа. Эрчүүд яагаад энэ загварын материалд дургүй байдаг нь одоогоор нууц хэвээр, гэхдээ баримт бол баримт: ирвэсийн арьсан хээтэй хувцсыг эрчүүд бүдүүлэг гэж үзэх ажээ.

 

3. Зузаан ултай гутал

Том хэлбэр дүрстэй учраас эрчүүдэд таалгадаггүй. Ийм зузаан ултай гутал эмэгтэй хүний турьхан хөлөнд хүнддэнэ гэж үзэх ажээ. Тэгээд ч нас ахиж байгаа эмэгтэйчүүд энэ загварыг илүү ихээр сонгодог тул хөгшин харагдуулдаг гэж эрчүүд онцолжээ.

 

4. Богино үсний засалт

Богино үсний засалт маш олон давуу талтай: үсээ арчлах ажил хөнгөвчлөгдөнө. Гэхдээ эрчүүд богино үстэй бүсгүйчүүдэд нэг их тааламжтай хандахгүй. Богино үстэй бүсгүйчүүд ахлах ангийн сахилгагүй банди нарыг санагдуулдаг байна. Тэд турьхан биетэй бүсгүй хүн гэж хүлээн авч чаддаггүй ажээ.

 

5. Афгани/шарваар

Шарваар, алладин, афгани – энэ загварын өмдний нэршил үүгээр дуусахгүй, гэхдээ ямар ч нэртэй бай хамаагүй загвар нэг тул эрчүүд энэ өмдөнд дургүй. Энэ загварын өмд эмэгтэйчүүдийн галбирыг нуугаад зогсохгүй бас хааш яайш харагдуулдаг байна. Хажуу байрны дэггүй жаал шиг л харагдана гэж бодоорой.

 

6. Гладиатор сандаль

Бидний жагсаалтад “гладиатор” багтсанд гайхах зүйлгүй: хөлийг өргөн бас богино болгож харагдуулдаг. Үүнээс гадна хэтэрхий наран шарлагын загвар тул хотын хэв маягт огт тохирохгүй.

 

7. Хэтэрхий өндөр өсгийтэй туфли

Гоёмсог туфли эрчүүдийн нүдийг өөрийн эрхгүй татдаг. Гэхдээ хэтэрхий өндөр өсгийтэй бас зузаан ултай туфли бол байдал биш болоод ирэхийг анхаараарай. Ийм загварын гутал эрчүүдийг түлхэнэ, “заваан” төрлийн бүжигчнийг санагдуулдаг байна. Тэгээд ч эрүүл мэндэд хортой, ер сайн зүйл огт байхгүй гээд шулуухан хэлэхэд буруудахгүй.

 

8. Урт банзал

Макси банзал – олон эмэгтэйчүүдийн хувцасны шкафанд байдаг. Тэднийг ойлгож болно оо: урт банзал өмсөхөд эвтэйхэн. Гэхдээ эрчүүдэд таалагддаггүй болохыг анхаараарай. Эрчүүдийн үзэж байгаагаар, эмэгтэй хүний галбирыг нуун далдалдаг, илүүдэл жинтэй харагдуулдаг. Тэгээд ч практик ач холбогдол багатай: гудамжны бүх л хогийг өөртөө цуглуулдаг гэж үздэг байна.

 

9. Нэвсгэр даашинз

Нэвсгэр даашинз эрчүүдэд маш их эргэлзээ төрүүлдэг. Эмэгтэй хүний бие галбирыг нууж ямар нэгэн хэлбэргүй дүрс болгон хувиргадаг гэж тэд үздэг байна. Нэвсгэр загварын даашинзыг бүс зэрэг л авардаг байна.

 

10. Том цүнх

Бүсгүйчүүд том хэмжээтэй цүнхэнд дуртай, “хэрэгтэй бүх зүйл” багтана гэж тэд боддог. Гэхдээ эрчүүдэд том цүнх огт таалагддаггүй байна. Тэд эмэгтэйчүүдийг илүү зүйл өргөж явах ёсгүй гэж үздэг ажээ – жижиг цүнхэнд нэн шаардлагатай зүйлээ хийхэд л хангалттай. Гоёмсог харагдахаас гадна эрүүл мэндэд ч тустай.

Та бидний жагсаалттай санал нийлж байна уу? Таны хувьд эрчүүдэд эмэгтэйчүүдийн ямар загварын хувцас таалагддаггүй вэ?

68
ГайхмаарГайхмаар
49
Ха ХаХа Ха
35
ТэнэглэлТэнэглэл
17
ХөөрхөнХөөрхөн
16
ГоёГоё
7
БурууБуруу
7
ХарамсалтайХарамсалтай
6
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

  1. Ариук Ариук

    Ариук Ариук

    2019/01/19 at 20:19

    tgd yu omshiimbee arisnuudaa ??

  2. Munkhtuul Jargal

    Munkhtuul Jargal

    2019/01/19 at 20:27

    We dont give a fuck, ladies.

  3. Uran Shai-Enkh

    Uran Shai-Enkh

    2019/01/19 at 20:36

    Ted nart ogthon ch padlii bhgui… lol

  4. Oneway Otgoo

    Oneway Otgoo

    2019/01/19 at 22:31

    Bolildoo goy l bshd bi er shvv

  5. Raven Rogue

    Raven Rogue

    2019/01/19 at 22:50

    Хувцас өмсөхгүй л гэсэн үг байхгүй юу

  6. Orgil AU

    Orgil AU

    2019/01/20 at 00:07

    Эрчүүдэд таалагдах гэж ер нь бол өмсдөггүй учир эрчүүд энэ асуудлаа өөрсдөө шийдэх хэрэгтэй ?

  7. Мөнгөө Г.Б

    Мөнгөө Г.Б

    2019/01/20 at 00:14

    Маралгоо Отгонбат untlagiin huwtsas goy zoolhn muurtai taawchktai bhig chn l nasaara harmaren xD

  8. Хорол Дамдин

    Хорол Дамдин

    2019/01/20 at 08:33

    Ude Avirmed yag l ndd umsguh durgui styles bn daa

  9. Билэгт Уртнасан

    Билэгт Уртнасан

    2019/01/20 at 09:47

    Taalagddag yum bdiimuu

  10. Бямбасүрэн Жалбуу

    Бямбасүрэн Жалбуу

    2019/01/20 at 18:36

  11. Meme Meme

    Meme Meme

    2019/01/20 at 20:39

    minii type bnshd xD

  12. Bolor-Erdene DN

    Bolor-Erdene DN

    2019/01/20 at 23:43

    Найз залуугаасаа шууд асуусан чинь бараг л үнэн юм бн

  13. Г. Энхээ

    Г. Энхээ

    2019/01/21 at 12:55

    tegeel neeh oortoo taalagdah gej sh***d**n haha

  14. Да Дү

    Да Дү

    2019/01/21 at 16:41

    Өндөр өсгийт, том цүнхийг хархаар л энэ эмэгтэй их ядардаг бхдаа гэж бодогдоод байдаг. Нэг их гоё ганган бариу хувцас гэхээсээ биед эвтэйхэн л байвал болно гэж боддог доо. Эрэгтэй хүн шиг үсээ засуулчихсан дээр нь хавтгай бол тэгээд эрэгтэй хүн шиг л харагдана шд. Мөөмтэй бол ч яахвээ яахав ??

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *