
Устөрөгч дээр суурилан ажилладаг Mercedes-Benz-ийн шинэ концепци машины их биеийн будаг нь үнэхээр гайхмаар үр дүнг үзүүлдэг. Vision G-Code SUV-ийн мульти-гальваник мөнгөлөг будаг нь нар болон салхины хүчийг хураадаг. Mercedes-ийн зүгээс энэхүү будгаа маш сайн үр дүнтэй аварга том нарны энерги цуглуулагч хавтантай адилаар ажилладаг хэмээн тайлбарлажээ. Мөн машин давхиж явах үед машинд үйлчилсэн салхины хүчээр эрчим хүчээ сэлбэх чадвартай. Түүнчлэн Power on the Move тулавч нь тулавчны хөдөлгөөнөөс энергийг гаргаж авдаг байна.
Дээд зэргийн үр дүн, жолоодлогын дээд зэргийн тав тух болон спорт гүйцэтгэл гэсэн жолоодлогын гурван горимтой. Мөн гэрэлнүүд бүгд ЛЕД гэрэл аж. Дотор талын хувьд жолооны хүрдийг эвхэхээс гадна гишгүүрүүд нь буцааж болдог. Жолооны хүрдийг ухаалаг гар утасны апп-аар идэвхжүүлэх боломжтойн дээр HUD нь мэдээллийг харуулна. 3D камер, радар, инфраред сканнер болон GPS зэрэг олон тооны хяналтын системтэй.
Машины суудлууд нь хэрэглэгчийн эрүүл мэндийг хянахаас гадна массажны функцтай. Мөн хөргөх, халаах системүүд, агаар цэвэршүүлэгч зэргээр тоноглогдсон.
Видео








Khulan Saruul
2014/11/13 at 22:22
o.O wow
Khulan Saruul
2014/11/13 at 22:22
o.O wow
Khulan Saruul
2014/11/13 at 22:22
o.O wow
Khulan Saruul
2014/11/13 at 22:22
o.O wow
Khulan Saruul
2014/11/13 at 22:22
o.O wow
Khulan Saruul
2014/11/13 at 22:22
o.O wow
Khulan Saruul
2014/11/13 at 22:22
o.O wow
Khulan Saruul
2014/11/13 at 22:22
o.O wow
Khulan Saruul
2014/11/13 at 22:22
o.O wow
Khulan Saruul
2014/11/13 at 22:22
o.O wow
Khulan Saruul
2014/11/13 at 22:22
o.O wow
Khulan Saruul
2014/11/13 at 22:22
o.O wow