
Байгаль дэлхий гайхамшигтай, гоо үзэсгэлэнгээ бидэнд гайхуулж хэзээ ч дуусахгүй. Зарим нэг азтай хүмүүс мартагдашгүй ховор үзэгдлийн гэрч болсон байх юм. Байгаль эхэд сайн сайхан зүйлийн зах хязгаар гэж үгүй. Бидний нийтлэлийн цуглуулга – үүний баталгаа болно.
Байгаль дэлхийг хайрлагч уншигч та эдгээр гэрэл зургуудыг хараад байгаль дэлхийгээ улам их хайрлан шүтэх биз ээ.
1. Химийн онцгой урвалд орсон галт уулын лав хөх өнгөтэй болдог. Ява арал дээрх Кавах-Ижен галт уулын лав

2. Бохир аянга (галт уулын цахилгаан) – галт уулын үнсний ширхэгүүд шүргэлцсэний улмаас үүснэ

3. Салар – де-Уюни – Болив дахь давст хөндий, багахан усаар дүүрэхэд л тэнгэрийн тусгалыг үзэсгэлэнтэйгээр тольдуулна

4. Эргэсэн мөсөн уул ингэж харагддаг

5. Биолюминесценц гэх үзэгдэл – давалгааг цэнхэр туяатай болгож харагдуулна

6. Агаар мандлын дээд хэсэгт байгаа цахилгаан бидний мэддэг цахилгааныг бодвол хамаагүй том бөгөөд илүү аймшигтай

7. Нар жаргаж байгаа үед энэ хүрхрээ яг л цэвэр алт шиг харагдана

8. Өөгүй дугуй хэлбэртэй мөс Мэн мужийн Уэстбрук голд бий болжээ

9. Сүрэг хэрээ яаж харагддагийг та одоо мэддэг боллоо

10. Мексикийн Ангелита дахь усан доорх гол

11. Супер өндөг – энэ бол аянга. Мезоциклоний үр дүнд бий болсон тойрог үүл юм

12. Өглөөний ялалт – цаг уурын нэгэн ховор үзэгдэл

13. Бор — голын урсгалын эсрэг ирэх давалгаа

14. Чулуун давалгаа – Австрали дахь уулс. Өндөр нь 15 м хүртэл

15. Асперитас – далдын хүч агуулсан мэт харагдах үүлсийн хуримтлал. Ямар нэгэн хур бороо, аянга буухгүйгээр өөрөө сарнин арилдаг

16. «Чөтгөрийн бөгж» – элсэрхэг хөрстэй газар бий болно, тодорхой төрлийн ургамлаас шалтгаалж ийм тойргууд үүсэх ажээ

17. Гэрэлт багана – агаар мандлын нэгэн үзэгдэл. Босоо туяа гэрлийн эх сурвалжийн дээгүүр эсвэл доогуур явж байгаагаас болж үүснэ

18. Арктикийн хамгаалагчид хэмээх нэртэй болсон хөлдүү моднууд – тэд Хойд туйлын амар амгаланг сахина

19. Цөл газар цэцэглэх нь – хавар хүчтэй борооны дараа үзэгдэх байгалийн ховор үзэгдэл

20. Аляска дахь Менденхолл мөсний доор биширмээр мөсөн агуйгаар аялж болно

Ямар гэрэл зураг таны зүрх сэтгэлийг догдлуулж чадав? Та байгалийн ямар нэгэн ховор үзэгдлийг өөрийн нүдээр харж байв уу?







