Ач охиныхоо сургалтын төлбөрийг төлөхийн тулд байшингаа зарж, өөрөө машиндаа хонох болсон 74 настай өвөөгийн сэтгэл догдлом түүх цахим сүлжээнд олон хүний сэтгэлийг хөдөлгөжээ

0
  • Өдгөө 74 настай Deshraj Jyot Singh ач охиныхоо сургалтын төлбөрийг төлөхийн тулд байшингаа заржээ.
  • Өвөө нь ийнхүү байшингаа зарж ач охиныхоо хүсэл мөрөөдөлд хүрэх замыг нь нээж өгсөн аж.
  • Энэ түүх интернэт хэрэглэгчдийн дунд маш хурдан түгэж, хүмүүс түүнд туслах хандивын аян өрнүүлжээ.

Ач охиныхоо сургалтын төлбөрийг төлж, эрдэм боловсролтой нэгэн болгож, багш болох хүслийг нь биелүүлэхийн тулд байшингаа зарсан ахмад жолооч 74 настай Deshraj Jyot Singh-ийг цахим сүлжээнд хүмүүс “баатар” хэмээн цоллох болжээ.

Ач охин нь аавыгаа нaс бaрсны дараа өвөөтэйгөө сургуулиасаа гарах талаар зөвлөлдөх үед Deshraj Jyot Singh ач охиноо чадах бүхнээрээ дэмжинэ гэдгээ хэлээд, сургуулиасаа яасан ч гарч болохгүй хэмээн захиж байжээ.

Тэрээр, “Би илүү цагаар ажиллаж байгаа. Өглөө 6 цагаас гэрээсээ гараад л шөнө дунд болтол жолооч хийдэг. Ингэж ажиллаад сарын 10,000 энэтхэг рупи цалин болгож авч байна. Үүнийхээ 6000 рупиг хүүхдүүдийн сургалтын төлбөрт зарцуулаад, 7 ам бүлтэй гэр бүлийнхээ хэрэгцээнд үлдсэнийг нь зарцуулдаг” хэмээн амьдралынхаа тухай өгүүлжээ.

Мөн тэрбээр, “Өөр хотод түүнийг сургана гэдэг миний хувьд хэрээс хэтэрсэн зүйл байсан ч ачийнхаа хүслийг биелүүлж өгөхийг хүссэн юм. Ямар ч үнээр хамаагүй түүнийхээ хүслийг гүйцээхийг хүссэн болохоор би сургалтын төлбөрт нь зориулж байшингаа зарчихсан юм. Тэгээд эхнэр, дагавар хүүхдүүдээ хамаатнуудынхаа гэр лүү явуулаад, өөрөө энэ хотдоо орох оронгүй ч гэсэн амьдарсаар л байна” хэмээжээ. Тэрээр ийнхүү машиндаа хоног төөрүүлэх болжээ.

“Би ач охиноо багш болсон байгааг харахыг тэсэн ядан хүлээж байна. Тэр цаг мөч ирэх үед би түүнийгээ чангаас чанга тэврээд, чамаараа бахархаж байна гэж хэлэх болно. Тэр манай гэр бүлээс дээд боловсрол эзэмшиж байгаа анхны хүн болох гэж байгаа юм” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Түүний энэхүү түүх цахим сүлжээнд олны анхаарлын төвд орж, удалгүй түүнд туслахаар олон олон хүмүүс тусламжийн гараа сунгаж эхэлжээ. Мөн түүнд туслаж, орох оронтой болгох зорилготой өрнүүлсэн хандивын аян амжилттай болж зорилгоо давуулан биелүүлсэн байна.

Энэ тухай Humans of Bombay нэртэй Facebook хуудас, “Deshraj Jyot Singh-д туслах хандивын аян та бүхний тусламжтайгаар маш амжилттай болж өндөрлөлөө. Одоо тэр орох оронтой бас ач охиноо ч дээд боловсролтой болгох бүрэн боломжтой боллоо. Та бүхэнд маш их баярлалаа” хэмээн мэдээлжээ.

Ийнхүү тус мэдээг уншигч танд үлдээж байна

14
ХөөрхөнХөөрхөн
5
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *