Өөрсдийнхөө карьерийг сүйрүүлсэн одууд

0

Ойр дотны найз нөхөд, хамтран ажиллагсад, гэр бүлийн гишүүд нь л харж чадах хаалганы цаана одууд тун зовлонтойхон амьдардаг ажээ. Гэхдээ зарим одууд өөрсдийн асуудлаа олны нүдэн дээр ил гаргасан нь ч байдаг. Хэвлэл мэдээллүүдийн хэл ам, өөрсдийн гаргасан буруу шийдвэрээсээ болж олон жилийнхээ хөдөлмөр, зүтгэлийг салхинд хийсгэсэн 13 одыг танилцуулж байна.

1. Chris Brown

2009 онд дуучин, найз бүсгүй Рианнагаа зодсон гэсэн цуу үг тархсаны дараа Лос Анжелесийн Цагдаагийн хэлтсээс хэрэгтэй холбоотой зургууд алдагдаж олонд дэлгэгдсэнээр түүнийг хичнээн харгис хүн болохыг амтай болгон шүүмжилж байсан билээ. Удалгүй тэрээр The Today шоунд оролцон болсон бүх явдлын талаар ярьсан нь гал дээр тос нэмж, шоронд суух шалтаг болжээ. Түүнийг шоронд хийснээр товлогдсон байсан концерт нь ч цуцлагдсан юм. Концерт дээрээ ямар авир гаргаж, үзэгчдийг яаж айлгах байсан ч юм билээ?

Өөрсдийн карьерийг сүйрүүлсэн одууд 2

2. Jennifer Grey

Dirty Dance киноны од түүнийг цөм шагшин магтаж байсан цаг саяхан. А зэрэглэлийн кинонд тоглохын тулд тэрээр хамартаа мэс засал хийлгүүлсэн ч найдаж байсан шиг нь том амжилт авчраагүй юм. Харин ч бүр муу юм болж түүнийг олон нийт танихаа байсан билээ. Гайтай хамарны мэс заслаас болж тэрээр үргэлж Б зэрэглэлийн кино, телевизийн хөтөлбөрт тоглох болов. “Хамарны мэс засал миний амьдралын хамгийн том алдаа болсон. Ажил мэргэжлийг минь ч үгүй хийлээ” гэж хэлсэн байдаг.

Өөрсдийн карьерийг сүйрүүлсэн одууд 3

3. George Michael

1998 онд Beverly Hills-ийн нийтийн бие засах газарт “завхайрч” байгаад баригджээ. Ялангуяа 2006 онд түүний гаргасан үйлдэл нь баривчлагдахад хүртэл хүргэсэн байдаг. Түүний карьер ердөө л нэг дуунаас дараагийн гарах шинэ дууны хооронд л тогтож байжээ.

Өөрсдийн карьерийг сүйрүүлсэн одууд 4

4. Winona Ryder

Хэрэв та 1990-ээд онд өсвөр насны хүүхэд байсан бол түүний гоо сайхныг бишрэн өссөн гэж бодож байна. Түүнийг юу ч зогсоошгүй, тоглосон кино бүр нь хит болж, хамгийн халуухан, сэтгэл булаам эмэгтэйд тооцогдож байсан үе. 2000 онд тэрээр Walk of Fame дээр өөрийн гэсэн одтой болсон байлаа. Гэвч удалгүй морин тэрэг хулуу болон хувирч тэрээр дэлгүүрээс хулгай хийж байгаад баригдсан юм. Түүнийг жоргүйгээр хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэн ч гэж бас буруутгасан байдаг.

Өөрсдийн карьерийг сүйрүүлсэн одууд 5

5. Boy George

1980-аад онд өгч байсан түүний ярилцлагууд хамтлагийг тараахад хүргэсэн байдгийг интернэтээс олж мэдэх боломжтой. Хамтлагийн анд Жон Моссын хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэн явдал ч дуучинд муугаар нөлөөлөн нэр хүндийг нь нэгмөсөн унагаж орхижээ. Тэрээр одоо Дижи хийж байгаа бөгөөд ажил нь овоо ахицтай яваа билээ.

Өөрсдийн карьерийг сүйрүүлсэн одууд 6

6. Paula Deen

Маслаар төрөл бүрийн амттай зүйлс хийсээр алдрын тавцанд гарсан тэрээр нэг л удаа арьс өнгөөр ялгаварласан өнгө аяс гаргасныхаа төлөө өөрийн карьераа унагаасан юм. 14 ном, сүлжээ ресторан, Food Network дээрх шоунууд, том компаниудын гэрээ зэрэг нь нэг л өглөө босоход ор мөргүй алга болсон байсан юм. Хэдийгээр тэр олон нийтээс нулимс дуслуулан байж уучлал хүссэн ч түүнийг хэн ч сонсохыг хүсээгүй билээ.

Өөрсдийн карьерийг сүйрүүлсэн одууд 1

7. Charlie Sheen

Өөрийн муу нэрээ хэвийн юмуу сайн гэсэн хэмжүүр лүү аваачихын тулд ихээхэн зүтгэл гаргасан ч төдийлөн амжилтанд хүрээгүй л явна. Тэрээр өөрийн “Бүх талбарт ялж буй” бичлэгээрээ хүмүүсийг гайхашруулснаар түүнийг хүмүүс үнэлэхээ больсон байдаг. Anger management киноны гол дүрийг бүтээсэн од маана Америкчуудад хэрэгтэй юу үгүй юу бүү мэд.

Өөрсдийн карьерийг сүйрүүлсэн одууд 7

8. Britney Spears

Мэдрэлийн эмнэлэгт хэвтмээр тийм л хэцүү нөхцөл байдал 2007 онд Britney-д байсан. Хэвлэлийнхэн тэдний гэр бүлийнхэн болон түүнийг зогсоо зайгүй бичиж, борооны шүхрээр машин цохиж, салонд ороод өөрийнхөө үсийг хусч байсан 2007 он. Аз болж тэр жилдээ багтан дуучин маань хар дарсан зүүднээсээ сэрж, Вегас руу тоглолтоор явсан юм.

Өөрсдийн карьерийг сүйрүүлсэн одууд 8

9. Paul Reubens

Насанд хүрэгчдийн театрыг ажиллуулан, амжилтанд хүрснээсээ болж баривчлагдсан тэрээр өмнө нь хүүхдийн телевиз байгуулна хэмээн худал хэлсэн байжээ. Paul Reubens-ийн фен, кино зохиолч Judd Apathow Paul-тай хамтран шинээр “Dark Pee Wee” бүтээлийг гаргахаар ажиллаж байна.

Өөрсдийн карьерийг сүйрүүлсэн одууд 9

10. Axl Rose

Та түүнийг үзэхээр Guns’n Roses хамтлагийн гайхалтай дуунуудаар нь сайн мэдэх биз ээ. Түүнийг 1980-1990 оны жинхэнэ рок од гэж үздэг байсан ч өдгөө түүний дан ганц өөрийгөө боддог зангаас нь болоод фенүүдийнх нь тоо хурдацтай буурч байгаа ажээ. Хүсэн хүлээсэн цомог нь 10 жилийн дараа хэвлэгдсэн ч сонсогчид сүртэй хүлээн аваагүй. Тус хамтлагаас амьд үлдсэн ганц дуучин Axl-ийг тэвчиж чадаагүй болоод л хамтлагийнхан нь түрүүлээд нас барсан байх даа.

Өөрсдийн карьерийг сүйрүүлсэн одууд 10

11. Whitney Houston

Хэдийгээр тэр одоо бидэнтэй хамт байхгүй байгаа ч түүний амьдралын сүүлийн 10 жил зовлонтойхон өнгөрчээ. Гэр бүлийн хүчирхийлэл, хар тамхитайгаа тэмцэж байгаа тухай мэлээлэл байнга хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болж, түүний амьдрал 1990 онд байснаасаа шал өөр болж хувирсан байдаг. Bobby Brown амьдралд нь орж ирснээс хойш Grammy-ийн шагналууд, бокс оффисын хит, платинум пянз зэрэг нь үнэ цэнэгүйдэж иржээ. 2012 онд түүнийг угаалгын өрөөндөө нас барсан байхыг нь олсон бөгөөд түүний хэлсэн “Салалт бол хүчтэй цохилт” гэсэн үг нь мөнхөд дуурсагдах болно.

Өөрсдийн карьерийг сүйрүүлсэн одууд 11

12. Anna Nicole Smith

Тэрээр Lifetime Original болсон болохоор “Оны онцлох хүн”-ээр шалгарсанд гайхах зүйлгүй билээ. Газрын тосны магнат 89 настай хүнтэй гэрлэснээсээ хойш хар тамхитай коктейлийг байнга уудаг болов. Түүний хүү Daniel ээж шигээ хар тамхинд донтож нас барсан байдаг билээ.

Өөрсдийн карьерийг сүйрүүлсэн одууд 12

13. Michael Jackson

“Попын хаан”-д үүрч чадахаас нь илүү их зовлонг өгсөн байсан ч түүний дуу, авьяас чадварт нь хэзээ ч нөлөөлж байгаагүй юм. Өнөөг хүртэл түүнийг дэлхийн хамгийн шилдэг дуучин, хамгийн олон тоогоор цомгоо зарсан уран бүтээлч гэж үзсээр байгаа билээ. The Jackson 5 хамтлагийн од тэрээр Beatles-ийн хөгжмийг худалдан авч, зарж, алдарт дуучин Elvis Presley-гийн охинтой гэрлэж, хувийн парктай болж байсан юм. Түүний гайхалтай уран бүтээлүүдийг үр хойч маань бахархан биширнэ гэдэгт итгэлтэй байна.

Өөрсдийн карьерийг сүйрүүлсэн одууд 14

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. sdv

    2015/07/23 at 15:13

    Сэтгэгдэл sdvsdv*

  2. З. Оюунболд

    З. Оюунболд

    2015/07/23 at 15:28

    Axl ганцаараа амьд биш шүү дээ зөв мэдээлэл оруулмаар юм.

  3. А. С. Учка

    А. С. Учка

    2015/07/23 at 20:24

    tiim shuu

  4. NAGAA

    2015/07/24 at 10:13

    AXL 1aaraa amidaa :o butuu unshaagui blguide :`))

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *