
Өргөн уудам сошиал сувгаас бид олон спортлог охид, бүсгүйчүүдийн гэрэл зургуудыг олж харж болно, тэд “биеэ өөрийн хүссэнээр бүтээх” дуртай. Гэхдээ зарим нэг нь бүр энэ ажилд хэтэрхий их донтдог бололтой, тэд “уян зөөлөн, турьхан” гэдэг үг байдгийг ч мартаж эхэлнэ. Өнөөдрийн манай түүхийн баатар яг л ийм бүсгүйчүүдийн нэг билээ.

34 настай Ен Ву Чжи сошиал сувагт “Булчинлаг Барби” гэдгээрээ алдаршсан нэгэн


Бага залуу байхдаа нарийхан, туранхай охин байжээ, тэр үед айдас гэх “өвчин”-өөр шаналсан нэгэн бүсгүй байв. Өөртөө итгэл найдвар олж авах, нийгмийн айдсаа даван туулахын тулд Ен Ву бэлтгэлийн заал явахаар шийджээ. Тэр цагаас хойш Өмнөд Солонгосын иргэн энэ бүсгүй мэргэжлийн бодибилдинг-ээр хичээллэж байна.

Чжи зөвхөн булчингийн масс нэмэх тал дээр амжилт гаргаад зогсохгүй мөн спортын салбарт ч амжилт гаргаад байгаа юм. Тэрээр IFBB PRO-ийн хэд хэдэн удаагийн шагналтан, түүний биеийг харсан залуучууд ч хүртэл атаархана.

Ен Ву сүүлийн 10 жил бодибилдингийн тэмцээнд оролцож байгаа хэдий ч саяхнаас л интернетийн болж байгаа ажээ. Булчинлаг гоо бүсгүйн гэрэл зураг сошиал сувагт жинхэнэ алдаршиж байна. Хэрэглэгчид түүний товойх булчин болон өхөөрдөм нүүр царайг хараад өхөөрдөх ажээ.

“Булчинлаг Барби”-г өнөөдөр 135 мянга хүн дагажээ

Урьд өмнө нь та бүхэндээ сахиусан тэнгэрийн царайтай “Халк шиг биетэй” бүсгүйн тухай нийтлэл танилцуулж байсан. 22 настай Юлия Винс Орост амьдардаг, тэрээр охид бүсгүйчүүдийн турьхан гар хуруу гэдэг бол зүгээр ил харагдах байдал, өөрийгөө ямар харагдахыг эзэн хүн өөрөө л шийдэх нь зүйн хэрэг гэсэн үзэл бодолтой нэгэн юм.

Та солонгос бүсгүйн гоо сайхныг юу гэж бодож байна? Эрчүүд түүнд ойртож очихоосоо айдаг болов уу? Бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаарай.








Suvd Anita
2020/03/04 at 12:19
mmuhai
Дайма Дайма
2020/03/04 at 14:59
Hha goy l haragdaj bn shde
Түвшинбат Түвшинбат
2020/03/04 at 21:57
энэ бүсгүй гар мөрөө хөгжүүлснийхээ оронд өгзөгний булчингуудаа томруулах дасгал хийсэн бол харин жинхэнэ залуусын харцыг булаах бсан биз. Гарандаа бяртай хүүхэн бол муухай харагддаг юм бна.
Лхагвасүрэн Алтансүх
2020/03/05 at 00:23
Oo aimar2
Suwdaa Baljinnym
2020/03/05 at 00:31
Muuhai ymaa
Sayana Sayana
2020/03/05 at 00:41
er hunii bien dr em hunii tsarai
Данзандорж Мөнхбат
2020/03/05 at 04:03
Энх Энх
2020/03/05 at 08:37
Эр хүн шиг хоолойтой транс ч юм шиг санагдсан Стар Кингээр орж бсан хүүхэн бна
Onuka Onuka
2020/03/05 at 15:44
Заваарсан тарианы булчин л биз
Энхтайван Дорждэрэм
2020/03/05 at 16:36
Сэжгийн юм бэ?
Zaya Zaya
2020/03/05 at 17:36
muuxai ym be
Амьдралд Хайртай
2020/03/05 at 21:13
Гоё юм аа
Аз Жаргал
2020/03/05 at 22:00
za yostoi muuhai yum bn aliwa yum hetereheere utgaa aldahiimda
Munhbaatar Erdenee
2020/03/06 at 01:56
Eoo vazaan ym be