Петровис Группийн МИНИЙ МАШИН урамшуулалт хөтөлбөрийн эхний сарын урамшууллын эзэд шагналаа авлаа

0

П.Болдбаатар: Шинийн наймны билэгт сайн өдөр цоо шинэ автомашинтай болсондоо бэлгэшээж байна

Петровис Группээс хувь хэрэглэгчдэдээ зориулсан МИНИЙ МАШИН урамшуулалт хөтөлбөрийн эхний сарын супер шагналын эзэд 2020 оны 02-р сарын 29-ний өдөр МҮОНТ-ийн шууд нэвтрүүлгээр тодорч, өчигдөр буюу хаврын тэргүүн сарын Шинийн 8-ны билэгт сайн өдөр  шагналаа гардан авлаа.

Хөтөлбөрийн хүрээнд нийт дөрвөн хэрэглэгч урамшууллын эзнээр тодорсон юм.

Уг урамшуулалт хөтөлбөрийн супер шагнал болох “Моннис Моторс” компанийн албан ёсны эрхтэй оруулж ирдэг Францын алдарт RENAULT брэндийн “0” гүйлттэй цоо шинэ автомашины эзэн болсон Улаанбаатар хотын хэрэглэгч П.Болдбаатар:

П.Болдбаатар /Renault брэндийн “0” км гүйлттэй Duster шинэ автомашины эзэн/

“Петровис Группээс зарласан МИНИЙ МАШИН урамшуулалт хөтөлбөрийн супер шагналын эзэн болж Шинийн наймны билэгт сайн өдөр Renault брэндийн цоо шинэ Duster автомашинаа гэр бүлээрээ хүлээн авлаа.

 Маш бэлгэшээлтэй сайхан үйл явдал манай гэр бүлд тохиолдсонд туйлын сэтгэл хангалуун, баяртай байна. Үндэсний телевизээр тодруулсан шууд нэвтрүүлгийг үзэж амжаагүй ч 30 минутын дотор миний утсанд маш олон дуудлага ирж, таних танихгүй хүнээс баяр хүргэсэн, аз жаргал хүссэн ерөөлтэй дуудлага, мессеж тасралтгүй ирсэн. Удалгүй Петровис компаниас ч албан ёсоор баяр хүргэж, шинэ машинаа ирж аваарай гэж дуулгасан.

 Монгол түмний хувьтай хүн үзнэ хэмээн бэлгэшээдэг ам цагаан хулгана жилд манай гэр бүл бүл нэмж, хэдхэн хоногийн өмнө шинэ зээ охинтой болсон. Өнөөдөр цоо шинэ автомашинтай боллоо. Бас шууд нэвтрүүлэг ч мөн дөрвөн жилд нэг удаа тохиодог өндөр жилийн 02-р сарын 29-ний билэг дэмбэрэлтэй өдөр таарсан нь цаанаа учир ерөөлтэй гэж ойлгож бэлгэшээж байна.

 Би Улаанхуаран дахь Петровисийн колонкоос сарын дотор гурван удаа шатахуун аваад бүртгүүлсэн баримтаараа автомашинтай боллоо. Хамгийн сүүлд битүүний өдөр дүүгийндээ очих замдаа шатахуун авсан. Надад том шагнал авчирсан тус колонкийн хамт олон, түгээгч нар, Петровисийн нийт хамт олонд гүн талархал илэрхийлье” гэлээ.

Тэрчлэн “Моннис Моторс” компанийн 1,000,000 төгрөгийн авто сервис үйлчилгээний эрхийн эзнээр Баян-Өлгий аймгийн хэрэглэгч М.Асемнур, 500,000 төгрөгийн шатахууны эрхийн эзнээр Улаанбаатар хотын хэрэглэгч П.Нарантуяа, 300,000 төгрөгийн Мобил брэндийн тос, тосолгооны эрхийн эзнээр мөн Улаанбаатар хотын хэрэглэгч Б.Эрдэнэчимэг нар тус тус шалгарлаа.

Урамшууллын эздийн шагналын Петровис Ойл ХХК-ийн Тэргүүн дэд захирал П.Эрдэнэсайхан болон “Моннис Моторс” компанийн Маркетинг хариуцсан захирал М.Цэдэвдолгор нар гардуулан өгч, баяр хүргэлээ.

Урамшуулалт хөтөлбөр орон даяар үргэлжилж байгаа бөгөөд сар бүр нэг шинэ автомашины эзэн болон бусад гурван шагналын эзэн тодрох юм. Хөтөлбөрийн хоёр дахь удаагийн урамшууллын эзэд 2020 оны 04-р сарын 30-ны өдөр МҮОНТ-ийн шууд нэвтрүүлгээр тодорно.

Петровис Групп, Моннис Моторс компанийн удирдлагууд, урамшууллын эзэд

Өдөр тутмын хэрэглээ болсон шатахуунаа аваад цоо шинэ автомашинтай болох ховорхон боломжийг Петровис Группийн хамт олон хэрэглэгчдэдээ олгож байна. Та бүхэн энэхүү боломжийг бүү алдаарай.

Урамшуулалт хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн өөрт ойр байрлах Петровисийн бүх ШТС-ууд болон албан ёсны цахим хуудсуудаар авах боломжтой юм.

Фото:

Урамшууллын эздийн сэтгэгдэл ВИДЕО үзэх

Петровис Группийн сошиал сувгуудыг дагах

2
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.