Охиноо нүүрээ будахыг нь яагаад зөвшөөрөх хэрэгтэй вэ? Дараах 5 шалтгаан энэ талаарх зөв ойлголтыг танд өгөх болно

0

Охид бүр л өсвөр насандаа ээжийнхээ хувцсыг өмсөж, уруул өнгөлөгч, нүдний будгаар нь будаж насанд хүрсэн хүн болсон мэтээр өөрийгөө төсөөлөн тоглож байсан биз ээ. Гэвч тэдний хувьд нүүр будалт хийнэ гэдэг нь олон нийтийн дунд байж боломгүй явдал мэт ойлголт түгээмэл байдаг билээ. Манай сайт уншигч танд хүүхдийг бага наснаас нь нүүр будалт хийхийг зөвшөөрөх хэрэгтэй гэдгийг батлах 5 баримтыг хүргэж байна.

1. Өөртөө итгэх итгэл дүүрэн байхад нөлөөлнө.

© jessicasimpson / Instagram

АНУ-д хийгдсэн нэгэн судалгаагаар 12-17 насны охидын 42-56 хувь нь гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж, нүүр будалт хийсэн үедээ өөртөө илүү итгэлтэй болдог нь харагджээ. Түүнчлэн нүүр будалт гадаад төрхийг нь өөрчилж, өөрөө өөртөө илүү таалагдах нөхцлийг бүрдүүлдэг тул тэднийг өөрийгөө бусдад илүү сайн ойлгуулах боломжийг ч бүрдүүлдэг талаар багш нар нь өгүүлжээ.

Гэсэн ч эцэг эхчүүд хүүхдэдээ нүүр будалт бол өөрөө өөртөө илүү итгэлтэй байх боломжийг бүрдүүлэх зүйл бус гадаад дүр төрхөө багахан өөрчлөх, нүүр будалт хийж цагийг зугаатай өнгөрүүлэх нэг хэрэгсэл гэдгийг ойлгуулах хэрэгтэй.

 

2. Нүүр будалт муу биш боловч насанд xүрэгчдийн сөрөг сэтгэгдлүүд хүүхдэд сөрөг нөлөө үзүүлдэг.

© James Devaney / FilmMagic / Getty Images, © James Devaney / WireImage / Getty Images

Олон хүмүүс хүүхдүүд нүүрээ будах нь гэнэн томоогүй аалийг нь үгүй хийдэг, зохимжгүй гэж үздэг. Гэвч үнэн хэрэгтээ гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэлээ гээд хүүхдэд сөрөг нөлөө гардаггүй бөгөөд харин насанд хүрсэн хүмүүсийн сөрөг сэтгэгдлүүд хүүхдэд сөргөөр нөлөөлөх магадлалтай байдаг ажээ.

Үүнийг ч батлах мэт нэгэн ээж, “Гадаад төрхөө өөрчилж, тоглож буй хүүхдүүдээ зэмлэхээ болих хэрэгтэй. Энэ бол тэдний л бие, тэдний л гадаад төрх. Иймээс тэднийг xорьж, буруутгахаа зогсоох нь зөв” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байсан.

 

3. Хүүхдийн бүтээлч сэтгэхүйг дэмждэг.

© beyonce / Instagram

Нэгэн мэргэжилтний үзэж буйгаар хүүхдүүд нүүр будалт хийх нь хүүхдэд өөрийгөө илэрхийлэх нэгэн боломжийг олгодог хэмээжээ. Түүнчлэн 3 настай охинтой нэгэн эцэг эх нүүр будалт, хумс будалт хийхийг хүүхдэдээ зөвшөөрснөөр урлагийн мэдрэмж нь төлөвшиж, бүтээлч сэтгэлгээ хөгждөг гэдгийг онцолсон байна.

 

4. Бага наснаасаа нүүр будалт хэрхэн хийх, хэзээ хийвэл зохистой талаар мэдлэгтэй болно.

© kyliejenner / instagram

Хүүхдийг бага наснаас нь нүүр будалттай танилцуулж, нүүр будалт хийх боломжийг нь бүрдүүлж өгснөөр тэд өөрсдийн нас, арьсанд тохирсон бүтээгдэхүүн хэрхэн сонгож хэрэглэх, талаар мэдлэгтэй болж төлөвшихөд том нөлөө үзүүлдэг байна. Мөн тэдэнд өдөр тутамдаа хэрхэн нүүрээ цэвэрлэж угаах, нүүр будалт хийх, арьсаа чийгшүүлэх талаар зөвлөгөө өгч, ойлгуулах нь чухал. Харин хүүхдийн эмч нарын зүгээс хүүхдэдээ гүн будалт бус өнгөц суурь будалт хийж сургахыг зөвлөдөг ажээ.

 

5. Хүүхэд тань эрт орой хэзээ нэгэн цагт нүүр будалт хийх шаардлага тулгарах нь гарцаагүй тул түүнийг xориглох хэрэггүй.

© kimkardashian / Instagram

АНУ-ын 12-14 насныхан дунд хийсэн судалгаагаар тэдний 30-54 хувь нь нүүрээ буддаг, өө сэв дарагч зэрэг бүтээгдэхүүн тогтмол хэрэглэдэг нь ажиглагджээ. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар цахим сүлжээ хөгжсөн энэ цаг үед өсвөр насныхан интернэт ашиглан тэдгээр зүйлсийн талаар ойлголттой болж, хэрэглэх явдал нь улам бүр залуужиж байгаа хэмээжээ.

Иймээс эрт орой хэзээ нэгэн цагт нүүр будалт хийж сурах нь гарцаагүй тул эцэг эхчүүдийг хүүхдэдээ гоо сайхны эрүүл мэндийн талаар ойлголт өгч, тэдэнд зааж сургаж байхыг мэргэжилтнүүд зөвлөдөг байна.

Таны хувьд хамгийн анх хэдэн настайдаа нүүр будалт хийж байсан бэ?

23
БахархмаарБахархмаар
5
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
4
Ха ХаХа Ха
3
ГоёГоё
2
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *